Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтан алба хаагчид Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсож, дүүрэг орон нутаг өөрсдийн боломжоор шийдэх боломжтойг шийдэж, боломжгүй асуудалд шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өглөө. Уулзсан иргэдийн дийлэнх нь газар, байрны тохижилт, дулаалга, ногоон байгууламж, алслагдсан хороодын мал аж ахуйн талаар асуудлыг дэвшүүлж байлаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг …
Мэдээ мэдээлэл
December, 2021
-
15 December
Гол, мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөсний даац …
-
15 December
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 …
-
15 December
Прокурорын байгууллага эрүүгийн 405 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 233 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 406 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 27 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн …
-
15 December
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа …
-
15 December
E-POLICE аппликэйшн ашиглан зөрчлийг мэдээлснээр олон хүнийг эрсдэлээс хамгаална
E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс уг аппликэйшнийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй хэрэглэгч гар утсандаа татан ашиглаж байна. Тус аппликэйшний үр дүн хийгээд иргэд хэрхэн ашиглах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Сайханаас тодрууллаа. -E-POLICE гар утасны аппликэйшнийг …
-
15 December
Омикрон хувилбарыг PCR ашиглан илрүүлэх боломжтой
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих Түр хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон УОК, Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөллийн …
-
15 December
АТГ:Хөвсгөл аймгийн албан тушаалтны хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлого болгов
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний …
-
15 December
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2021 оны 12 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи …
-
14 December
Өмнөговь аймгийн Ханбумбат суманд “Боинг 737-800” агаарын хөлөг буух боломжтой болжээ
Өмнөговь аймгийн Ханбумбат суманд олон улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн нисэх буудал ашиглалтад орж, “Боинг 737-800” агаарын хөлөг орон нутагт бууж, хөөрөх боломжтой болжээ. Уг нисэх буудлыг “Оюу Толгой” компани өөрийн хөрөнгөөр барьсан байна. Тус компанийн захиалгат нислэгүүд нь манай улсын агаарын тээврийн салбарын түүхэнд шинэ хуудас нэмж, 2021 онд Австрали улсын Сидней, Брисбен, Перт хот руу, ӨАБНУ-ын Йоханнесбург хот, …
-
14 December
Дэлхийн хотуудын олон улсын олимпиадад Улаанбаатар хотын баг III байрт орлоо
ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ гуравдугаар байрт орлоо. Тус олимпиадад 35 хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ. Тэмцээний төрөл тус бүрд Улаанбаатар хотоос 14-18 насны хоёр сурагч буюу нийт найман сурагч оролцсон. Ийнхүү Улаанбаатар хотын сурагчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, …
-
14 December
2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтуудыг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг даалгав.Төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Татварын …
-
14 December
“Увертюра” хамтлаг Турк улсад тоглолтоо хийнэ
Монгол түмний сонсох, дуулах дуртай “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Өнө мөнх орон”, “Тэнгэрийн хүү”, “Дөрвөн цагийн тал”, “Хань минь”, “Баярлалаа” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийн эзэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад “Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ” буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийж, тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа учран золгохоор болжээ. “Увертюра” хамтлаг Турк Улсад …
-
14 December
А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс-2021” тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр шалгарлаа
“Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа. “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг таван оролцогчоор Монгол, Норвеги, Япон, Чили, Ирланд улсын мисс багтсан байна. А.Бөртэ-Үжингийн хувьд өмнө нь тус тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарсан …
-
14 December
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 2021 оны шилдэг тамирчнаар тодорлоо
Монголын спортын салбарын оны шилдэг тамирчдыг шалгаруулдаг “Бөртэ чоно-2021” наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр /2021.12.13/ болж өндөрлөлөө. “Бөртэ чоно” наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон шилжин явах цомын эзэн боллоо. Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байв. “Бөртэ чоно-2021”цомын эзэд болсон шилдгүүдийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл