Мэдээ мэдээлэл

December, 2021

  • 13 December

    Элчин сайд Т.Жанабазар Норвегийн хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас  Норвегийн  Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар Норвегийн Цог Жавхлант Хаан Тавдугаар Харалдад 2021 оны 12 дугаар сарын 2-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ёслолын   дараа   болсон   уулзалтын   үеэр   Элчин   сайд Т.Жанабазар   Монгол   Улсын   Ерөнхийлөгч   У.Хүрэлсүхийн   мэндчилгээг  Тавдугаар Харалдад уламжилж, Монгол-Норвегийн уламжлалт найрсаг харилцаа хоёр талын хүчин чармайлтаар улам бүр бэхэжнэ гэдэгт итгэлтэй …

  • 13 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орно. 2021 оны 12 сарын 13-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар …

  • 10 December

    3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан эмэгтэй тамирчдыг дэмжих олон улсын бизнес хөтөлбөрт хамрагдана

    “Ernst and Young” олон улсын аудитын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй тамирчдыг дэмжих Women Athletes Business Network хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, “Токио-2020” олимпын Монголын багийн тугч Онолбаатарын Хулан хамрагдахаар боллоо. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг “Токио-2020” олимпын наадамд оролцсон эмэгтэй тамирчидтай ярилцсаны үндсэн дээр О.Хуланг сонгосон бөгөөд манай тамирчин хөтөлбөрт тэнцсэн болохыг баталгаажуулсан албан …

  • 10 December

    Ерөнхий боловсролын 55-р сургууль газар зүйн хичээлийн кабинеттай боллоо

    Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль газар зүйн хичээлийн кабинеттай боллоо. Тус сургуулийн газар зүйн багш Х. Сувдаа, Т. Бумаа нарын боловсруулсан газар зүйн хичээлийн кабинет байгуулах төслийг “Prius Center” компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор 11 сая 817,000 төгрөгийн санхүүжилт олгосны дагуу газар зүйн иж бүрэн кабинеттай боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд “ …

  • 10 December

    С.Энхболд: E-MONGOLIA нэгдсэн системээр дамжуулан эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг цахимаар авч болно

    E-MONGOLIA системд төрийн үйлчилгээнүүд нэмэгдэж орж буй талаар өнөөдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаглал”-ыг бий болгон, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтоох, эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй юм. Эрүүл мэндийн яамны харьяа …

  • 10 December

    МАН-ын удирдлагууд Ж.Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. МАН энэ өдрийг олон жилийн турш уламжлал болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Тэр дундаа 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болох бүх нийтийн тайван жагсаалыг Улс төрийн товчоо анхлан зөвшөөрч байлаа.  Улмаар Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ татан буугдах шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байснаараа онцлогтой өдөр. Тийм учраас МАН-ын зүгээс тухайн шийдвэрийг гаргаж …

  • 10 December

    Мисс А.Бөртэ-Үжин шилдэг 16-д шалгарчээ

    70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн уран нугараач, мисс А.Бөртэ-Үжин оролцож байгаа билээ. Тэрбээр тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарчээ. Мисс бүсгүй өмнө нь тэмцээний “Авьяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорсон юм. Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, …

  • 10 December

    Шилдэг Старт Ап-аар “ART RECT” багийн ханын зургийг “AR” технологиор хөгжүүлэх төсөл шалгарлаа

    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжсэн Залуучуудын Гарааны Бизнесийг Дэмжих хөтөлбөрийн шилдэг 10 багийн нэмэлт санхүүжилтийн дэмжлэг олгох Улсын Уралдаан 2021 амжилттай болж шилдгүүд тодорлоо. Улсын аваргын шалгаруулалтад Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 1, Дархан-Уул аймгийн 1, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 1 баг өрсөлдсөн юм. Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах арга …

  • 10 December

    Орон нутгаас QR код бүхий баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна

    Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хот суурин газар, Улаанбаатар хотын хүн амд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Төвлөрсөн худалдааны 1 дэх үе шатыг 11-р сарын 25-наас 12-р сарын 05-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бол 2 дахь үе шатыг 12-р сарын 6-наас 20-ний өдрийг дуустал Тэнгэр бөөний …

  • 10 December

    Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх, нарийн мэргэжилтэн …

  • 10 December

    “Хотын аварга тогооч” шалгаруулах уралдаанд 50 гаруй тогооч оролцож байна

    Худалдаа, хоршоо, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын ахлах тогоочийн академи  хамтран зохион байгуулсан “Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр Хангарди ордонд болж байна.   Уралдааны зорилго нь монгол хоол, хэрэглээний уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлах, сэргээн хөгжүүлэх, шинэ арга …

  • 10 December

    ОХУ-ын телевизүүд “Гэм зэм” жүжгийг сурвалжилна

    “Фауст” постдрамын жүжгийг монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит “тэсрэлт” “Гэм зэм” постдрамын жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр хоног тоглогдохоор болсон байна. Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-ийн дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжгийг найруулагч М.Батболд найруулсан бөгөөд тус жүжиг …

  • 10 December

    Б.Мөнх-Од: Авлигаас ангид байх, авлигын индексийг дээшлүүлэхэд цахим шилжилт нэн чухал

    Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдөр Олон улсын авлигын эсрэг өдөр тохиодог. Энэ өдөртэй холбогдуулан авлигын гэмт хэргийн хяналт шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Одтой ярилцлаа. Тус хэлтэс нь Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлигын гэмт хэргүүдэд дагнан хяналт тавьдаг. Авлигатай тэмцэх чиглэлд дэвшил гарсан уу? Хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгож, олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч авлигын гэмт хэрэг …

  • 10 December

    У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд болж байна. “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулж байгаа форумаар: Иргэний болон улс төрийн эрх;Эдийн засаг, нийгмийн эрх;Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм. Энэ хүрээнд “Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх”, “Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх, асуудал-шийдэл”, “Хууль тогтоох эрх …

  • 10 December

    Эмэгтэй энхийг сахиулагчид ирэх онд Монголд чуулна

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд 2021 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд цахимаар оролцлоо. Уг хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү хуралдаан нь 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа …