Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 10 May

    Өнөөдөр 1, 6-гаар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

    Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжид өөрчлөлт орлоо. Тодруулбал, “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ  авч ажиллах” хэмээн өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, Даваа гарагт 1, 6-гаар Мягмар гарагт 2, 7-гоор Лхагва гарагт 3, 8-аар Пүрэв гарагт 4, 9-өөр Баасан гарагт 5, 0-ээр  төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд …

  • 10 May

    Н.Баярмөнх:Төрийн үйлчилгээг авахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй

    Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цар тахлын үед иргэд, төрийн албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, цаашлаад төрийн үйлчилгээг зогсолтгүй хүргэх зорилгоор иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Улсын бүртгэл, Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү, Төрийн сангийн хэлтэс зэрэг хэлтэс албадыг дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд үйл ажиллагаа явуулах чиглэл өгсөн. …

  • 10 May

    Зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээж байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 106 зах, худалдааны төвийн удирдлагатай цахимаар хуралдаж, тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл …

  • 10 May

    Улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна

    Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр цэгийг байгууллаа. Эдгээрт архаг суурь …

  • 8 May

    Д.Амарбаясгалан:26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгож болохгүй

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар өчигдөр /2021.05.07/ АН-ын дотоод маргаанд эрх баригч нам, төрийн байгууллагуудыг буруутгаж, хууль бус зүйл шаардаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс нэг л хүн нэр дэвшүүлэх хуультай. АН дотоод зөрчлөөсөө болж хоёр хуваагдаж, хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор …

  • 8 May

    Орон нутагт зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авна

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгасан. Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино. Ингэхдээ …

  • 8 May

    Энэ сарын 10-наас автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ

    УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А 357 дугаар захирамж гарч үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн …

  • 7 May

    Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгаад байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр тавьсан хайс, хашлага, шонг хуулийн дагуу буулгаж байгаа. Энэ ажил зөвхөн хөл хорионы үед хийгдэх биш, цаашид ч үргэлжлэх юм. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галтай ярилцлаа. -Нийслэлийн хэмжээнд хийж байгаа хашаа, …

  • 7 May

    С.Мөнгөнчимэг: 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 120,000 ажлын байрыг хадгалах бололцоотой

    “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа. –Монгол Улсын Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын макро эдийн засагт ямар эерэг үр дүн авчирна гэж хүлээж байгаа вэ?  -Энэ бол эдийн засаг болон эрүүл …

  • 7 May

    Жүжигчин Д.Ганцэцэг “Тогтвортой хөгжлийн боловсролын элч”-ээр тодорлоо

    Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, БОАЖЯ хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын виртуал чуулган  тав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг “Тогтвортой хөгжлийн боловсролын элч”-ээр тодорлоо. Оролцогчид “Тогтвортой хөгжлийн боловсрол 2030”-ын тэргүүлэх таван чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн зургаан чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буй …

  • 7 May

    Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ

    Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан …

  • 7 May

    Баянзүрх таныг сонсож байна “CALL CENTER 1900-1063” төвийн хамт олонд дархлаажуулалтын багц бэлэглэлээ

    Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А. Баяр өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 07-ны өдөр Баянзүрх таныг сонсож байна “CALL CENTER 1900-1063” төвийн хамт олонтой уулзаж, дархлаажуулалтын багц бэлэглэлээ. Тэрээр хэлэхдээ“Цар тахлын амаргүй нөхцөл байдалд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө утсаар холбогдож, тэдэнд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, тусламжийг үзүүлж байгаа та бүхэнд баярлалаа.  Өнөөдрийн байдлаар бид нэг л зорилготой. …

  • 7 May

    ХЭҮК өлсгөлөн зарлаж буй иргэдийг дулаан хувцас, хучлага, дэвсгэрээр хангахыг шаардлаа

    ХЭҮК-ийн гишүүд, Чингисийн талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй өчигдөр уулзаж нөхцөл байдлыг нь харсан. Тэд өдөртөө +4, шөнөдөө-6 хэмийн хүйтэнд чийгтэй эсгий дэвсгэр дээр ил задгай газар өлсгөлөн зарлаж байгаа нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байна гэж дүгнэжээ. Мөн үзэл бодлоо илэрхийлэх үйл явц өрнөж байх үед нь хүний амь нас, эрүүл мэндийг …

  • 7 May

    Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино “Reel 2 Real” наадмаас шилдэг зураглалын шагнал хүртлээ

    “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Канадын “Reel 2 Real” олон улсын кино наадмаас шилдэг зураглалын шагнал хүртлээ. Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 14-23-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан кино наадамд дэлхийн 35 орны уран бүтээлчид оролцсон байна. “Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар …

  • 7 May

    Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын эрх авлаа

    Болгарын нийслэл Софи хотноо “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн болзол хангалаа. Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь …