Ази, Номхон далайн орнуудын Парламентын чуулганы 29 дүгээр уулзалт өнөөдөр /2021.12.13/ эмэгтэй парламентчдын хурлаар эхэллээ. Эмэгтэй парламентчдын хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор оролцлоо. Ковид-19 цар тахлын дараах хямралын эсрэг жендэрийн мэдрэмжтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх замаар хүйсийн тэгш байдлыг хангах нь зэрэг сэдвээр эмэгтэй парламентчид илтгэл тавьж, хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор уг хуралд хэлсэн үгэндээ 3 зүйлийг онцлон …
Мэдээ мэдээлэл
December, 2021
-
13 December
Асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна
Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна. Уг тушаалд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн, зохион байгуулахыг …
-
13 December
ЕБС-ийн 1040 сурагч, багш нар сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдлаа
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 3000 гаруй сурагчид хамрагджээ. Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1040 сурагч, …
-
13 December
Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аваргууд тодорлоо
Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Уламжлалт энэхүү тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн шатрын аваргууд тодорлоо. Тэмцээнд дүүргүүдээс шалгарсан 54 шатарчин оролцсоноос эмэгтэйчүүдийн төрөлд Г.Санчирдулам, И.Нангилмаа, Т.Нямлхагва, Ж.Алтанчимэг, Д.Сайнзаяа, Л.Мөнхзаяа нар тэргүүлэв. Харин эрэгтэйчүүдийн төрөлд А.Дөлгөөн, Д.Энхжаргал, Г.Цолмон-Осор, Б.Гантулга, Г.Энхбаяр, …
-
13 December
Шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын байгууллагууд тэмдэглэхгүй байхыг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: -Нийслэлийн 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг арванхоёрдугаар сарын 15-ны дотор НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. -Нийслэлийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар …
-
13 December
Засгийн газрын санал, шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниас албан захидал илгээжээ
Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлж, Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс …
-
13 December
Д.Амгаланбаатар: Түгжрэл олон хүчин зүйлээс хамаарч байгаа тул нэг ажил хийгээд бууруулж чадахгүй
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатартай ярилцлаа. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүний ахалдаг Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж буй юм. Бидний яриа нийслэлчүүдийн “толгойн өвчин” болоод буй автозамын түгжрэл тойрсон асуудлаар өрнөлөө. -Улаанбаатар хотын автозамын түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Оргил ачааллын үед явган хүний алхах хурдтай адил хэмжээнд байгаа талаар судалгаа …
-
13 December
Ч.Буянжаргал: Сайжруулсан шахмал түлшний шуудайг иргэдээс 300 төгрөгөөр худалдаж авна
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр тогтмол өгч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг танилцууллаа. …
-
13 December
Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн 42.6 хувь нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагджээ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зорилтот бүлгийн хүн амын 50 хувь нь нэмэлт III тунд хамрагдвал Улаанбаатар хот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшнээс “Шар түвшин”-д шилжиж, өдөр тутмын ажил, амьдрал хэвийн байдалд шилжинэ гэдгийг Хотын дарга удаа дараа хэлж байгаа. Тэгвэл шар түвшинд шилжихэд тун ойрхон байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээллээ. Тэрбээр …
-
13 December
Сайжруулсан түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн орлогын биелэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон бөгөөд одоогийн байдлаар хотын төсөв 17 тэрбум төгрөгийн тасалдалттай байгаа аж. Дүүргүүдээс Хан-Уул, Сүхбаатар дүүрэг төсвийн орлогын …
-
13 December
Г.Болор-Эрдэнэ тав дахь удаа пара таеквондогийн дэлхийн аварга боллоо
Туркийн Истанбул хотод зохиогдсон пара таeквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ аваргын алтан мeдаль хүртлээ. Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчинг 18:8 оноогоор илүүрхэн хожиж,дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлэв. “Парис 2024” Паралимп наадмын эрх олгож байгаа энэ тэмцээнд 41 орны 250 тамирчин өрсөлдсөн юм.
-
13 December
Сайжруулсан шахмал түлш болон дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. Хурлыг НОК-ын дарга Д.Сумъяабазар даргалж, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва, төвийн зургаан дүүргийн Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх …
-
13 December
12 тэрбумын зардлаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулахыг дэмжжээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гарагийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж …
-
13 December
Монголоороо гоёсон бүтээгч
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Магнайбаярыг урьлаа. Тэрбээр мөрөөдөлдөө хөтлөн Онцгой байдлын албанд орсноос хойш 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. 2002-2013 онд Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр, 2013-2016 онд Гал …
-
13 December
Монгол Улсын баг “ABU Robocon 2021” тэмцээний дэд байрт орлоо
Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)–ноос зохион байгуулдаг “ABU Robocon 2021 China” олон улсын роботын тэмцээн өчигдөр онлайнаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны 21 баг өрсөлдсөнөөс Монголын баг хоёр дахь удаагаа дэд байрын эзэн боллоо. Тодруулбал, “ABU Робокон-2021” олон улсын роботын тэмцээнд Индонезийн баг Гран при шагнал хүртжээ. Ташрамд дуулгахад, Монгол Улсын үндэсний аварга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл