Монголын ширээний теннисчид 2021 онд одтой байлаа. Тэд түүхэндээ анх удаа олимпын наадмын эрх аван өрсөлдсөн төдийгүй залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадамд оролцож буй Монголын багийн анхны ялалтыг байгуулсан билээ. Ширээний теннисний тамирчдын амжилт дээшлэхэд өөрсдийн хувьд нэмрээ оруулж, тус спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа зарим дасгалжуулагчийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа. Тухайлбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, “Шинэ эргэлт” …
Мэдээ мэдээлэл
October, 2021
-
20 October
OУХМ Ч.Батжаргал Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах “Багахангай марафон-2021” тэмцээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тэргүүн ахлагч Б.Баттулга, Олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Ч.Батжаргал нар 5Ч10 км-ийн буухиа гүйлтийн төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн Олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Ч.Батжаргал 6 цагийн гүйлтийн төрөлд амжилттай оролцож, 72 километр 686 метрийн …
-
20 October
Нисэх онгоцны шинэ буудлаас шуурхай автобус иргэдэд үйлчилж байна
Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг “Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр энэхүү үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Шинэ нисэх онгоцны буудлыг зорьж буй болон нисэх буудлаас хот орох зорчигчдод …
-
20 October
Б.Одонтунгалаг: Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй байх болно
Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяны талаар ярилцлаа. “Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг Монгол Улсад тэмдэглэж байгаатай холбогдуулж, юуны өмнө энэхүү аяны талаар товч танилцуулна уу? Түүхийн цаг үеүүдэд хуримтлал нь хүний амьдралд ямар чухал, ач холбогдолтой болохыг дэлхийн олон улс орнууд өөрийн туулсан туршлагаар ойлгож анхаарсан байдаг. Тиймээс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш …
-
20 October
“ITM 2021” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно
ITM 2021 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хүртээмжтэй Аялал Жуулчлал” уриан дор 22 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ITM 2021” 10 дугаар сарын 28, 29, 30-ний өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд болох юм. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын аялал жуулчлалын холбоо, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ажиллаж байна.
-
20 October
“e-Mongolia” давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүллээ
Одоогоос нэг жилийн өмнө олон нийтэд танилцуулагдсан “e-Mongolia” систем өнөөдөр давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэсэн бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн төрийн 55 байгууллагын 555 үйлчилгээг цахимаар түргэн шуурхай авч байна. Үүний зэрэгцээ “e-Mongolia” систем шинэчлэгдэж, иргэн бүрт Digital ID үүссэн билээ. Иргэн та бичиг баримтаа мартсан тохиолдол ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар “e-Mongolia” аппликейшнээс цахим …
-
20 October
Чой Чан Ил: 2030 оны Азийн наадмын хөтөлбөрт заалны шүхрийг оруулахаар төлөвлөж байна
Азийн шүхрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чой Чан Ил тэргүүтэй төлөөлөгчид МҮОХ-нд зочилж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатартай ажил хэргийн уулзалт хийлээ. Азийн холбооноос тус спортыг тив болоод олон улсад хөгжүүлэхэд Монголын шүхрийн холбооны үүрэг оролцоо багагүй бийг ноён Чой уулзалтынхаа эхэнд онцолсон. Мөн Монголд шүхрийн тэмцээн зохион байгуулах, багш дасгалжуулагчдыг чадавхжуулах тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр …
-
20 October
250 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө
Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын үед өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай 1,000 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг дэмжин “Оюу толгой” компани 570 сая төгрөг хандивласан юм. Эрүүл мэндийн яам “Оюу толгой” компанитай хамтран эхний ээлжийн 250 ширхэг төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь зөвхөн КОВИД-19 өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд …
-
20 October
Д.Батзориг: Импортлогчид барилгын материалаа баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ авах шаардлагатай
Импортоор орж ирж буй барилгын материал руу чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д. Батзоригоос тодрууллаа. – Импортоор орж ирж байгаа барилгын материалын чанар асуудал дагуулдаг. Энэ тал дээр БХБЯ-аас ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Өнөөдрийн байдлаар барилгын материалын 63 орчим хувийг импортоор авч байгаа бөгөөд нийт барилгын материалын 99 орчим хувийг хяналт шалгалтгүй нэвтрүүлж байна. 2021 онд …
-
20 October
Л.Нямдаваа: Цагдаагийн байгууллагын мэдээлэлд өмнө мөрдөгдөж байсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийг сэргээх, хэрэглэх санаа агуулагдаагүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваагаас тодрууллаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний тухай болон уг зөвлөгөөнд цагдаагийн байгууллага ямар асуудлыг дэвшүүлэн оролцсон тухай …
-
20 October
Үндэсний бөхийн мэргэжлийн лиг аравдугаар сарын 24-нд болно
Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны тов гарлаа. “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, “Эрхэт Монгол” групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан энэ сарын 24-нд “Бөхийн өргөө”-нд явагдана. Нэгийн даваа 13:00 Бөхчүүдийн танилцуулга 13:20 1 дэх 8 бөхийн барилдаан У.н Б.Бат-Эрдэнэ А.н Б.Баатарболд А.а П.Өсөхбаатар А.а Б.Чинбат У.н …
-
20 October
О.Алтангэрэл:Шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаадаг явдлыг зогсоох нь зөв, гэхдээ…
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн билээ. Нэр бүхий гишүүдийн өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн уг төслөөр эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс прокурорт буцаадаг, эсвэл дахин хэлэлцүүлэхээр болдог зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгаад буй юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын …
-
20 October
Европын Кино Наадам цахимаар зохион байгуулагдана
Европын кино наадам 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг энэхүү кино наадам нь та бүхнийг Европын кино ертөнцөөр 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд аялуулах болно. Наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах бөгөөд …
-
20 October
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
2021 оны 10 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 хэм дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. …
-
19 October
С.Амарсайхан: Гашуунсухайт боомтын шинэчлэлийн үр дүнд экспортын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцож, нийгэм, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ нийгэм болон байгалийн эрсдэл, эдийн засгийн эрсдэл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл