Мэдээ мэдээлэл

April, 2021

  • 14 April

    Л.Баттөр: Хөл хорионы төгсгөлд халдварын тоо, нас баралт буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай

    Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.14/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр хатуу хөл хорионы үр дүн хэзээнээс гарч, халдварын тохиолдол буурах талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л. Баттөр“ЭМЯ болон ХӨСҮТ анхнаасаа 28 хоногийн буюу энэ өвчний хоёр нууц үеийн …

  • 14 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 1094, орон нутагт 114 халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.14/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,827 хүнд шинжилгээ хийхэд 1,220 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 17,823 болж байна.Шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь эмнэлгийн ажилтан, 10 нь зөөвөрлөгдсөн, 1094 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 114 нь хөдөө …

  • 14 April

    “Цахим хүчирхийлэл” сэтгэл гутрал, амиа хорлолтод хүргэж байна

    Өмнөд Солонгос улсад жилд 150 мянга орчим “цахим хүчирхийллийн” хэрэг цагдаад бүртгэгдэж байгаа талаар Reuters агентлаг мэдээлжээ. Цахим орчинд хувь хүнрүү хэл амаар давшлах, гутаан доромжлох зэрэг нь “цахим хүчирхийлэл”-д хамаардаг байна. 2021 оны 1-р сарын байдлаар нийт Facebook хэрэглэгчдийн гурван хүн тутмын хоёр нь 34 хүртэлх насны залуус болоод хүүхдүүд байгаа ажээ. Тэгвэл сэтгэцийн эмгэг, өөрийн үнэлэх үнэлэмж доройтох, …

  • 14 April

    Самар түүхээр явж байсан зургаан иргэн угаартаж нас баржээ

    Сэлэнгэ аймгийн Мандал суманд 22-46 насны зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг  энэ сарын 12-ны өдөр гарчээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан байдалтай олдсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М …

  • 14 April

    Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 1-нд эхэлнэ

    2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхлүүлэхээр болжээ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд: ?Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг ?Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/ ?Суудлын хуваарь ? Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ❌❌❌ Шалгуулагч …

  • 14 April

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 156 иргэн эх орондоо ирлээ

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 13 April

    “Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн ОУ-ын цахим наадам болно

    Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан, Монголын Контемпорари балетын хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой 2 дахь удаагийн “Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.  “Моушин Монголиа” наадмыг 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар цахимаар …

  • 13 April

    Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулбал хатуу хөл хорионы утга алдагдана

    Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй ярилцлаа. -Хатуу хөл хорио тогтоогоод дөрвөн өдөр болж байна. Замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах чиглэлд та бүхэн ямар арга хэмжээ авч, ажиллаж байгаа вэ?  -Даваа гарагт нийтийн тээврийн үйлчилгээнд 58 чиглэлд 300 гаруй автобус явсан. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй 15 байгууллагын ажилтан, албан хаагчдын судалгаанд тулгуурлан нийтийн тээврийн тооцоог гаргасан юм. …

  • 13 April

    Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт, тухайлбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан,  шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой  зарим заалт   Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн билээ. …

  • 13 April

    Мазаалай бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

    Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны …

  • 13 April

    Говьсүмбэр аймагт 4 ихэр хурга мэндэлжээ

    Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургадугаар багийн малчин Цэдэн-Ишийн шар халзан хонь энэ сарын 8-ны өдөр дөрвөн ихэр хурга гаргажээ. Тус хонь нь төллөх бүрдээ хоёр ихэр хурга гаргадаг байсан бол энэ жил дөрвөн ихэр хурга гаргасан байна. Ямаа ихэрлэх нь элбэг. Харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж. Монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян …

  • 13 April

    Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо

    Хөл хорионы хугацаанд Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой болжээ.  Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо. Улсын онцгой комиссын шуурхай хуралд эмч, эмнэлгийн ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж, шийдвэр гаргууллаа. Өнөөдрөөс Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар, дугаарын хязгаарлалтгүй оролцож болно” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

  • 13 April

    Б.Оюун:Намар гэхэд аймгуудын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг дуусгана

    Азийн хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтийн зээлээр “Зүүн- Өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн L3388 болон 3713” төслөөр Архангай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг нийт есөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилж байгаа. Аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөлд Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк, Төслийн удирдах нэгж, Барилгын хөгжлийн төв, аймгийн ГХБХБГ, орон нутгийн …

  • 13 April

    Б.Одсүрэн:Хязгаарлалт тогтоогоогүй салбарынхан л нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой

    Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай …

  • 13 April

    Ж.Байгалмаа: 0-17 насны 3317 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилсөн

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.13/ 11:00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Хатуу хөл хорионы үр дүн хэзээ гарах вэ? -3-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүсийн өвчлөл өнөөдөр бүртгэгдэж байна. 15 хоногийн хөл хорионы үеэр өвчлөлийн тоо буурч, хөл хорионы дараа ахин нэмэгдэх төлөвтэй байна. –Бага насны хэдэн хүүхэд өвчлөөд байна вэ? -0-17 насны …