Мэдээ мэдээлэл

April, 2021

  • 15 April

    “Гэрээсээ Гэрэлтье” үндэсний цахим аян эхэллээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аяныг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд улс орон даяар зохион байгуулахаар эхлүүлээд байна. “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аян нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хорио цээрийн хугацаанд өрх гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлээрээ цагийг …

  • 15 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 654, орон нутагт 88 халдварын тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.15/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 хүнд коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 18565 болсон байна. Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,638 боллоо. Харамсалтай нь сүүлийн 24 цагт хоёр …

  • 15 April

    Орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабын дугаарууд шинэчлэгдлээ

    УОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж,  “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийг байгуулан ажиллаж байна.  Энэ хүрээнд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дугааруудыг төсөөтэй хэлбэрт шилжүүллээ.  Тухайн аймгийн цахилгаан холбооны буюу суурин утасны дугаарлалтын кодыг мэдэж байхад өөрийн мэдээлэл …

  • 15 April

    “TOKYO 2020” олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

    Цар тахлын улмаас нэг жил хойшлогдоход хүрсэн Токио 2020 зуны Олимпын наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр өргөн нэвтрүүлгийн 13 телевиз шууд дамжуулан хүргэхээр боллоо.Өмнө нь Монголын телевизүүд зуны Олимпын наадмыг хоёр удаа, тухайлбал, 2008 болон 2012 онд хамтран дамжуулж байсан түүхтэй. Хамтран ажилласны гол ололт нь Олимпын бүхий л спортын төрлийн тэмцээн уралдааныг олон сувгаар цаг алдалгүй шууд дамжуулах, тв …

  • 15 April

    Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршил

    Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Үүнд: – Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордон, – Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин агуулах”-ын гадна талбай  -Баянзүрх дүүргийн …

  • 15 April

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөө өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Нислэгийг БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм. Тус нислэгээр 162 иргэн ирлээ.Иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 15 April

    Шинжилгээнд зайлшгүй шалтгаантай иргэдийг хамруулна

    Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон зайлшгүй шалтгаантай иргэд нотлох баримт бичгээ үзүүлээд дараах цэгүүдэд шинжилгээнд хамрагдана. Үүнд:   -Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль   -Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль  – Баянгол дүүргийн 13 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 15 April

    Хилэнцийнхэн өсөн дээшилнэ

    Хонь Хонины ордныхон сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Уйлах, инээх нь амархан. Өнөөдөр таны эргэн тойронд байгаа хүмүүс нь хамгийн ойрын хүмүүс байна. Тэд таны тайван бус сэтгэл санааг тэсвэрлэхэд амаргүй байх болно. Сэтгэл хөдлөлөө хамгийн тохиромжгүй мөчид бүү гарга. Үхэр Өөрийгөө татаж авбал зохистой зуршлуудаасаа сал. Хүчтэй сэтгэл хөдлөл нь таны зэвсэг болж, саад бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхэд тусална. …

  • 15 April

    Үс засуулбал эд баялаг төгөлдөр болно

    2021.04.15 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3 ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.Наран ургах, шингэх: 06.03-19.42Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Шороо Аргын тооллын 4 сарын 15, Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн …

  • 14 April

    НИТХ:Үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана

    Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт  нийслэлийн хэмжээнд хонины мах килограмм нь дунджаар 11.941 төгрөг, үхрийн мах  килограмм нь дунджаар 13.636 төгрөгийн үнэтэй байсан юм. Энэ сарын 10-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зарим худалдааны төвд үхрийн мах килограмм нь  18.000  төгрөг болж өсчээ. Энэ мэтчилэн цар тахлын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөж, хомсдол үүсгэсэн аж.Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай …

  • 14 April

    НИТХ:Хүүхдийн паркийн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

    Энэ сарын эхэнд нийслэлийн ИТХ-д Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудалтай холбоотой нийтийн сонсгол зохион байгуулах 103 иргэний гарын үсэгтэй хүсэлт ирсэн юм. Эдгээр иргэд хүсэлтдээ 1990 оноос хойших хүүхдийн паркийн эзэмшлийн газартай холбоотой мэдээлэл, хот төлөвлөлтийн мэдээлэл, нийслэлийн удирдлагын бодлогын баримт бичгүүдтэй танилцах тухай дурджээ. Иймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. …

  • 14 April

    Л.Энх-Амгалан: Боловсролын реформыг цаг алдалгүй хийх нийгмийн шаардлага байна

    УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр /2021.04.14/ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалт боллоо. Цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, БСШУ-ны Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Тамүра Эрико, Олон улс судлалын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, доктор Б.Сэржав, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн …

  • 14 April

    НОБГ:Шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна

    Сүүлийн өдрүүдэд шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Тухайлбал өнөөдөр СБД-ийн 18-р хороо Бэлхийн гудамжинд иргэн Э нь шар өвсөө шатааж байхад нь Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн унтрааж ажиллалаа. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхар оршуулгын газарт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага14:08 цагт ирж, Гал түймэр унтраах, аврах …

  • 14 April

    ЗГ:Ажлын байрыг дэмжих хүрээнд 525 тэрбум төгрөгийг 7300 гаруй зээлдэгчид олгоод байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.04.14/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр …

  • 14 April

    Б.Сүндэръяа:Өөрийн нандин нууцаар Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж юу ч хэлж чадахгүй өнөөдрийг хүрсэн

    Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр /2021.4.14/ Цагдаагийн ерөнхий газарт хүчирхийллийн асуудлаар гомдол гаргасан байна. Энэ талаараа иргэн Б.Сүндэръяа мэдээлэл хийлээ. Иргэн Б.Сүндэръяа“2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй анх танилцаж байсан. Түүнээс өмнө миний найз охиноор дамжуулан надтай танилцах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлдэг байсан. Тэр болгонд татгалздаг байсан. Надтай танилцах шалтгаан ч мөн байсан юм билээ. Үүнийг олон нийтэд одоохондоо хэлэх боломжгүй. Өргөдөл гомдол …