Мэдээ мэдээлэл

November, 2021

  • 1 November

    Д.Тэрбишдагвын Германд номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна

    УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна. Германы Ойленшпигель паблишинг групын Нойес лебен хэвлэлийн үйлдвэрт  хэвлүүлсэн энэхүү ном нь 2019  оны сүүлээр  уншигчдын гарт очсон бөгөөд цар тахлын  хүнд үеийн   давааг амжилттай давж туулж,  уншигчдад болон Монголыг сонирхогчдод сайн хүрч байгаа төдийгүй 2021 оны 10-р сарын 20-24-нд …

  • 1 November

    Үндэсний өгөх өдрийг “Сайн зан чанараараа гэрэлтье” уриа нь дор тэмдэглэж байна

    “Үндэсний өгөх өдөр” арга хэмжээ 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил “Хүний хөгжил” сэдвийн дор “Сайн зан чанараараа ГЭРЭЛТЬЕ” уриатай тэмдэглэж байна. Анх 2010 онд хүнд өвчтэй онош нь тогтоогдохгүй байсан 1 ой гаруй настай Удвал охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан найзуудтайгаа хамтраад …

  • 1 November

    Цэцэрлэгт 2-3 настнуудыг хамруулах эсэх асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийж байна

    УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байна. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. 10-р сарын 27-ны …

  • 1 November

    Энэтхэг улс дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэнэ

    Энэтхэг улс 2022 онд дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун коронавирусний вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн вакциныг аль болох хурдан хүлээн зөвшөөрөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ уриаллаа. Энэ тухай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бямба гарагт Хорийн бүлгийн (G20) дээд хэмжээний уулзалтад оролцохдоо мэдэгджээ. “Энэтхэг улс дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үргэлж нухацтай ханддаг. …

  • 1 November

    Д.Сумъяабазар: Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна вэ? -Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний …

  • 1 November

    Д.Тэрбишдагвын номын танилцуулга Дюссельдорф хотод болов

    Германы хувийн театрт болсон Монгол үдэш УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Номын зохиогч болон багийнхан маань нэг хотоос нөгөө хотруу хурдны замаар давхиж, зам зууртаа дараагийнхаа уулзалтын бэлтгэл ажлаа базааж, амсхийх завгүй явцгааж байна. Номын танилцуулгыг хэрхэн сонирхолтой хийх, уншигчдыг залхаахгүй, уйдаахгүй байх, …

  • 1 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ. 2021 оны 11 сарын 01-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар …

October, 2021

  • 29 October

    Хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын багийнхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын өдөр үе үеийн хотын дарга нар болон НИТХ-ын дарга нарыг хүлээн авч,  хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолын эхэнд Хотын дарга “Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НИТХ-ын даргаар үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд талархал илэрхийлж, нийслэл Улаанбаатар хот үүсэн …

  • 29 October

    Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган,  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв. …

  • 29 October

    МҮХАҮТ, “Наран фүүдс” ХХК-ийн хамт олон нэмэлт III тундаа бүрэн хамрагдлаа

    Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс болон МҮХАҮТ-аас бизнесийн тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудыг дархлаажуулалтын аянд нэгдэж нийт ажилтан, албан хаагчид, үйлчлүүлэгч, харилцагчдаа нэмэлт гуравдугаар тунд идэвхтэй хамруулахыг уриалж байна. Энэ хүрээнд МҮХАҮТ, “Наран фүүдс” ХХК-ийн хамт олон нэмэлт тундаа хамрагдаж, эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэн гуравдугаар тунгаа хийлгэлээ. …

  • 29 October

    Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуураа цэнгүүллээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоо, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүллээ. Мэлхийт хөшөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч нар,  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Т.Билэгт тэргүүтэй үе үеийн Хотын дарга нар, НИТХ-ын төлөөлөгч нар хүндэтгэл үзүүлсэн юм. Улаанбаатар хотын анх шав тавьсан Хүн …

  • 29 October

    Цай Вэньруй:Ковидын шинэ тохиолдол илрэхгүй бол Эрээн хотын боомтыг шат дараатайгаар нээнэ

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д. Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр /2021.10.29/ хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын зам, тээвэр болон хилийн боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Мөн төмөр замын ажлын явцын талаар, Эрээн хотын хилийг ойрын хугацаанд нээж ачаа эргэлтийг хэвийн горимд оруулах боломжийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат тодрууллаа. …

  • 29 October

    Б.Намуун:“Ковид-19” халдвараар өвчилж, эдгэрээд 21 хоног өнгөрсөн иргэдийг нэмэлт тунд хамруулж байна

    Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт аравдугаар сарын 21-27-ны хооронд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц …

  • 29 October

    Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны талаарх сонирхолтой баримтууд

    Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киног Боловсрол телевиз өнөөдөр /2021.10.29/ 21:00 цагаас гаргахаар болсон байна. “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт 2020.08.20-ны өдөр “Prime Cineplex” кино театр болсон юм. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд …

  • 29 October

    М.Ганбаатар: Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг монголын хоёр компани үйлдвэрлэж байгаа

    НИТХ-ын  ээлжит Х хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай”  62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй асуудлын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сайжруулсан шахмал түлшний нөөцийн мэдээг хүргэв. Нийслэлийн хэмжээнд аравдугаар  сарын 26-ны байдлаар нийт 51.825 тн сайжруулсан түлшний нөөц байна. Зүүн бүсийн дахин боловсруулах …