Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 30 August

    Э.Содномпилжээ: Медалиа эх орон, ард түмэндээ зориулж байна

    “Токио-2020” паралимпийн наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон Монгол Улсын гавьяат тамирчин Э. Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв. “Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн МУГТ Э. Содномпилжээ цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, …

  • 30 August

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол-ОХУ-ын хамтын ажиллагааны шинэ 100 жил эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Энэ жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг их том тоо. Ирэх 100 жил хоёр улсын хувьд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргах …

  • 30 August

    Жүдо:Н.Алтанцэцэг медалийн төлөөх барилдаанд ялагдаж, 5-р байр эзэллээ

    Паралимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д барилдсан ОУХМ Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, шагналт тавдугаар байр эзэллээ. Азийн пара наадмын алт, хүрэл медальт тэрбээр медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Бразилын Мег Эммерихтэй өрсөлдсөн. Манай бөх өмнө нь түүнтэй гурав таарч, гурвууланд нь ялагдаж байв. Энэ удаа барилдаан эхлээд минут орчим өнгөрч байхад өрсөлдөгчийнхөө хөмрөх мэхэнд цэвэр буучихав. Ингэснээр …

  • 30 August

    Э.Содномпилжээ паралимпийн наадмын АВАРГА боллоо

    “Токио-2020” паралимпийн наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв. Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв. Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. …

  • 30 August

    ​Э.Содномпилжээ 245 кг өргөж, паралимпийн наадмын дээд амжилтыг шинэчиллээ

    “Токио 2020” паралимпийн наадам зургаа дахь өдрөө пауэрлифтингийн спортын төрлөөр үргэлжилж байна. Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ пауэрлифтингийн 107 кг жинд эхний оролдлогоор 241 кг захиалж амжилттай өргөснөөр паралимпийн наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.  Улмаар тэрээр хоёр дахь оролдлогоороо 245 кг захиалж амжилтай өргөн дээд амжилтаа дахин шинэчилсэн юм. Тэрээр гурав дахь оролдлогоор 248 кг захиаллаа.  Э.Содномпилжээ пауэрлифтингийн 107 кг-ийн …

  • 30 August

    Л.Энх-Амгалан:Монгол Улс боловсролын индексээр 189 улсаас 103-р байрт эрэмбэлэгдэж байна

      Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн тогтоолоор байгуулсан “Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны анхдугаар хурал боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү хороо нь иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулж ажиллана гэж үзэж болно. Манай …

  • 30 August

    Б.Отгонсүх:Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна

    Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна. Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ. Энэ талаар Замын-Үүд дэх …

  • 30 August

    Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна

    Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар боллоо. Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу …

  • 27 August

    Б.Ууганбат: Цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам баталсан

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь наймдугаар сарын 20-26-ны хооронд нийт 1108 дуудлагад хариу өгсөн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.46 минут секунд байгаа юм. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 96 иргэн хандаж, 29 иргэн автомат хариулагчаас, 67 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авчээ. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа. -Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт хэдэн …

  • 27 August

    “Инновацлаг Улаанбаатар” аяныг налайх дүүргээс эхлүүллээ

    iUB буюу Инновацлаг Улаанбаатар аяны хүрээнд Налайх дүүргийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр тус дүүргийн Засаг даргын тамгын газар зохион байгууллаа. Сургалтаар худалаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг танилцуулсан юм. Тухайлбал, Хорека софт ХХК, Рете ХХК, Чатбот ХХК зэрэг Улаанбаатар инновацын төвийн дэргэд бойжигч эдгээр компаниуд …

  • 27 August

    “The Hu” хамтлаг аялан тоглолтоо Америкаас эхлүүлнэ

    Монголын хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй  “The Hu” хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тэд энэ удаа “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус наймдугаар сарын 28-нд эх орноосоо мордох бөгөөд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Хамтлагийн залуус наймдугаар сарын 28-нд эх орноосоо мордох бөгөөд есдүгээр сарын 1-нээс аравдугаар …

  • 27 August

    Т.Жамбалцэрэн: Хөдөө аж ахуйг дэмжих зээл нь хүнсний хангамж тогтвортой байхад нөлөөлж байна

    Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй ярилцлаа.  -“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээл багтсан. Уг зээл зоригоо хэрхэн биелүүлж байна вэ?-Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42, 59 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, …

  • 27 August

    Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

    Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.  Үүнд: БАГЦБАЙРШИЛ1Нийслэлийн …

  • 27 August

    Коронавирусийн халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд байна. Мөн эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүрлэх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байгаа. Ялангуяа “Ковид-19” халдвараар өвдсөн хүүхдийн дархлаа суларч, халдварын дараах хам шинж удаан үргэлжилж буй. Энэ үед хичээлийн ачаалал авах, мөн улирлын томуугаар өвдвөл илэрч …

  • 27 August

    Хаягдал гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяны нээлт маргааш болно

    Улаанбаатар хот ойролцоогоор жилд 44,000 тонн хаягдал гялгар уут гаргадаг бөгөөд ердөө дөрвөн хувь хүрэхгүй хувийг дахин боловсруулж үлдсэн хэсэг нь байгальд хаягддаг. Тиймээс “Өнгө нэм” ТББ нь гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК болон хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа. “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай тус аян нь …