Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 11 July

    “Токио-2020” олимпд оролцох чөлөөт бөхийн багт хувцас хэрэгслийг нь гардууллаа

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 12хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэ удаад Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах …

  • 11 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа. МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ: “Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, …

  • 11 July

    Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргажээ

    Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргав. Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын онцлог элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлогтой. Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. …

  • 11 July

    “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан Ардын жүжигчин цол хүртлээ

    Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “…Монголын уламжлалт мал …

  • 10 July

    Бүсийн гурван уралдаан ирэх сард болно

    Засгийн газраас үндэсний их баяр наадмыг хойшлуулсан билээ. Тэгвэл халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, бүсийн гурван уралдааныг наймдугаар сарын 10-нд хийхээр болжээ. Учир нь уяачид засгийн газар болон ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн юм. деньги на карту без отказов срочно zaymi-bistro.ru взять займ на карту без отказа онлайн payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online вивус …

  • 9 July

    Г.Занданшатар:Бид зөв замаар яваа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна

      Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэрийн нэг болох хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулсан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 21.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг …

  • 9 July

    Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

    2018 онд нийслэлд хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний “Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлт гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах болон үнэлгээ өгөх шинэ стандарт бүхий цахим үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Улмаар 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, 2018-2020 он хүртэлх хоёр жилийн …

  • 9 July

    Д.Сумъяабазар: Архивын хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарч, дэмжиж ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь 94 жилийн түүхтэй бөгөөд Монголын түүхийн баримтуудыг хадгалах, олон нийтэд хүргэх, судалгааны эргэлтэд оруулах үндсэн чиг үүрэгтэй. Архивын ерөнхий газрын удирдлагууд энэ үеэр Хотын даргад хоёр зүйлийг уламжилсан. Тодруулбал, Буянт-Ухаагийн тойргоос хурдны зам хүртэлх буюу архивчдын гудамжны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн …

  • 9 July

    Монгол Улсын гавьяат хуульч Ц.Сарантуяад Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртээлээ

    Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр /2021.07.09/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Б.Чимид агсны Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй …

  • 9 July

    Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа

    Үндэсний их баяр наадмаар Тоёота мотор корпорацаас түрүү бөхөд автомашин гардуулдаг. Харин энэ жилийн тухайд НЗДТГ-тай зөвшилцөн, түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болж, өнөөдөр гардуулан өглөө. Тус HIACE автомашин нь 16 хүний суудалтай, орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмч нарт зориулагдсан юм. Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, …

  • 9 July

    У.Хүрэлсүх:Монголчууд бид эв нэгдэл, сахилга хариуцлага, хамтын хүчээр цар тахлын аюулыг даван гарах болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ардын хувьсгалын 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ! Элэг нэгт миний Монголын ахан дүүс ээ! Та бүхэндээ Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, …

  • 9 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдад амжилт хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдад амжилт хүслээ. “Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм. Харин “Токио-2020” паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр …

  • 9 July

    Наадмын өдрүүдэд “Хийморь” кино телевизүүдээр гарна

    Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино наадмын өдрүүдэд телевизүүдээр гарахаар болжээ. Найруулагч Г.Эрдэнэбилэг ““Хийморь” уран сайхны киногоо наадмын өдрүүдэд телевизүүдээр гаргахаар боллоо. Үзэх хүсэлтэй, үзье гээд зав нь таарч өгөөгүй, эсвэл үзэх боломжгүй байсан бүх хүмүүст зориулав”гэлээ. “Хийморь” уран сайхны кино долдугаар сарын 11-ны өдөр UBS телевизээр -22:00 …

  • 9 July

    Аймгийн Засаг дарга нар өвдсөн нэгэндээ тусалжээ

    Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ саяхан БНСУ-д тамирчин ахуйдаа авсан гэмтэл нь сэдэрч биед нь нөлөөлж эхэлсэн тул яаралтай хагалгаанд орсон. Тэрээр хагалгаандаа амжилттай орж өчигдөр эх орондоо буусан байна. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт хагалгаанд орсныг дуулсан хорин нэгэн Аймгийн Засаг дарга нар нэгдэн сэтгэлийн хандив өргөж зургаан сая орчим төгрөг шилжүүлжээ. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ цахим хуудсандаа“Засгийн …

  • 9 July

    Сарын хугацаанд унаач гурван хүүхэд эрсэджээ

    Монгол улсын засгийн газар долдугаар сарын 2-нд улсын баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Мөн хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг хориглосон ч уяачид бооцоот уралдаан зохиосоор байна. Тухайлбал долдугаар сарын 1-нд Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур сумын 20-иод уяач, хүн тус бүр 30 мянган төгрөгний бооцоо тавьж, их нас, азарганы уралдаан зохион байгуулсан аж. Энэ үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, …