Улсын онцгой комиссын 8-р хуралдаан 03 дугаар сарын 13-ны өдөр болж, улс орон даяар гамшгийн үеийн шар түвшнээс улбар шар түвшинд шилжих шийдвэрийг гаргасан. Мөн энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 15-ны 06:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон. Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас Улаанбаатар хотод орон нутгаас ирээд буцаж амжаагүй иргэд PCR шинжилгээ өгч, байнгын …
Мэдээ мэдээлэл
March, 2021
-
15 March
Өнөөдрөөс үйл ажиллагааг нь хязгаарласан салбарууд
Улсын Онцгой комиссын хуралдаанаар нийслэл хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн. Ингэснээр өнөөдрөөс буюу 15-наас дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаад байна. Үүнд, Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээнАялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалтБаар /Диско, кароаке/Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдааЦахим болон …
-
14 March
БНХАУ: Хятад вакцин тариулсан виз мэдүүлэгчдээс нэмэлт бичиг баримт шаардахгүй
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хонконгийн тусгай удирдлагын бүс дэх Комиссын ажлын алба Хятад вакцин тариулж, вакцинжуулалтын гэрчилгээ авсан гаднын виз мэдүүлэгчдэд гуравдугаар сарын 15-наас эхлэн хөнгөвчилсөн журмаар үйлчлэх талаар мэдэгдлээ. Тухайлбал, Эх газрын Хятадад зорчих гадаадын иргэд хэрэв БНХАУ-д үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн эсрэг вакцин тариулж, гэрчилгээ авсан тохиолдолд тэдэнд цар тахлын өмнөх бичиг баримтын бүрдлээр виз олгох юм. Харин Хятад вакцин …
-
14 March
С.Энхболд: Ирэх долоо хоногоос 50-64 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулна
УОК-ын ээлжит хурал /2021 оны гуравдугаар сарын 13/ өчигдөр болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ. Ирэх долоо хоногоос 50-аас дээш насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Эхний ээлжид эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдаа хамруулсан. Мөн хариу …
-
14 March
Даваа гаригаас нийслэлд замын хөдөлгөөнийг 23.00-06.00 цаг хүртэл хязгаарлана
УОК-ын ээлжит хурал /2021 оны гуравдугаар сарын 13/ өчигдөр болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа. Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. Ингэснээр зарим …
-
14 March
УОК: Даваа гаригаас улбар шар түвшин рүү шилжиж, 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлана
УОК-ын ээлжит хурал /2021 оны гуравдугаар сарын 13/ өчигдөр болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа. Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. Ингэснээр зарим …
-
13 March
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатав
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр өнөөдөр 19:25 цагт Тэнүүн-Огоо ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлд үйлчилгээ үзүүлж байсан автобус шатсан аж. Автобус шатаж байна гэсэн дуудлагын мөрөөр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, аюулгүй болгожээ. Гал түймрийн улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
13 March
ДЭМБ-аас Johnson & Johnson вакциныг бүртгэж, AstraZeneca-г аюулгүй гэв
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 12-ны өдөрт Жансен (Johnson & Johnson) компанийн гаргасан COVID-19-ийн эсрэг “Ad26.COV2.S” вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэлээ. Тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Европын эмийн агентлагаас (European Medicines Agency EMA) гуравдугаар сарын сарын 11-нд олгосон юм. Жансены вакцин нь ДЭМБ-д бүртгэгдсэн анхны нэг тунгийн горимтой хэрэглэх вакцин юм. Жансен компанийн зүгээс өргөн хүрээнд явуулсан туршилт судалгаагаар тус вакциныг …
-
13 March
УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх төлөвлөгөө байхгүй
Төрийн ордонд УОК хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаараа танилцууллаа. Шадар сайд С.Амарсайхан “Сургууль цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй байхаар өмнө нь шийдвэрлэсэн. Дөрөвдүгээр сараас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Энэ хугацаанд хэт их эрсдэлтэй байгаа тул аль болох хүүхдүүдэд эрсдэл үүсгэхгүй байх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна.Одоогоор сургууль, цэцэрлэгийг хэзээ эхлүүлэхийг хэлэх боломжгүй” гэв.
-
13 March
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 14 хоногоор хязгаарлав
Төрийн ордонд УОК хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаараа танилцууллаа. Шадар сайд С.Амарсайхан “Хатуу хол хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 14 хоногоор хязгаарлахаар шийдвэрлэлээ. Эрсдэлийн түвшинг дөрөв ангилж үзсэн бөгөөд хоёрдугаар түвшин буюу шар түвшинд байсан. Үүнийг нэгээр ахиулж улбар шар түвшин рүү шилжиж байна. Ингэснээр тодорхой үйл ажиллагаануудыг ирэх даваа гаригаас эхлээд 14 хоногийн …
-
13 March
Монголбанк мэдэгдэл гаргалаа
Төв банкнаас криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгө нь “цахим мөнгө”-ний шинжийг агуулдаггүй учир Монголбанкны хяналт, зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа болохыг анхааруулж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас Монгол Улс 2020 онд гарсан. ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хяналт тавих үйл ажиллагааг …
-
13 March
ХЭҮК Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллана
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, МХХ-ын Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр уулзаж, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хуульчдыг чадавхжуулах, олон улсын гэрээ, конвенцын хэрэглээг нэмэгдүүлэх, зарим эрх, эрх чөлөөний асуудлаар хуульчдыг …
-
13 March
Д.Сумъяабазар: Төрийн албан хаагч нь иргэдтэй эелдэг, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх ёс зүйн төлөвшлийг эзэмшсэн байх ёстой
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт эхэлж байна. Тус шалгалтын нээлт нийслэлийн засаг, захиргааны V байранд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Төрийн албаны …
-
13 March
Фото:Боловсролын салбарын ажилчид дархлаажуулалтад хамрагдаад байна
Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эхний ээлжинд хамруулсан билээ. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагаа явагдаж байна. Тухайлбал, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой салбарын ажилтнуудыг хамруулаад байгаа юм. Мөн …
-
13 March
Covax хөтөлбөрийн хүрээнд 14,400 тун AstraZeneca вакциныг хүлээн авлаа
Covax хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах вакцины эхний ээлж болох 14,400 тун AstraZeneca вакциныг өнөөдөр хүлээн авлаа. Энэ оны эхний улиралд багтаан манай улс AstraZeneca вакцины 112,800 тун, Pfizer/BioNTech компанийн вакцинаас 25,740 тунг тус бүр Covax хөтөлбөрийн хүрээнд хүлээн авахаар болсон юм. 2021.03.02-ны өдөр шинэчлэн гаргасан Covax хөтөлбөрийн вакцин түгээлтийн эхний шатны хуваарийн дагуу 2021 оны 2-5 дугаар сарыг дуустал тус …