Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 15 March

    Багш, ажилтнуудын 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна

    Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтад хамрагдсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн нийт 18134 багш, ажилтнууд буюу 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан байна.

  • 15 March

    Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг хүслээ

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Нийтийн сонсгол зохион байгуулах талаар /2021.03.15/  мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлаас “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ийг 2002 онд,  “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон …

  • 15 March

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэллээ

     Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2021.03.15) 10 цаг 00 минутад  гишүүдийн 93,2  хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Мөн Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцлоо.       Улсын Их Хурлын 2021 оны …

  • 15 March

    ОБЕГ:Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна

    Энэ сарын 13, 14 ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг иргэдээс ирүүлсэн байна. Дуудлагын дагуу аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид нийт 565 хүнийг эсэн мэнд олж, …

  • 15 March

    Тусгай үүргийн нислэгээр ирэх гадаадын иргэн болон улс хоорондын тээврийн жолооч Монгол Улсын виз авахдаа анхаарах зүйлс

    Тусгай үүргийн нислэгээр ирэх гадаадын иргэн, эсвэл улс хоорондын тээвэрлэлт хийж буй жолооч нарт уригч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь зохих ангиллын “визийн зөвшөөрөл”-ийг Гадаадын иргэн, харьяатын газарт урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл гарсны үндсэн дээр хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газраас тухайн гадаадын иргэн нь “орох” зориулалтын виз авсан байна. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын …

  • 15 March

    Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлж буй Израйл улсын туршлага

    Израйл улс нийт хүн амынхаа 90 хувийг энэ оны тавдугаар сар гэхэд дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалт амжилттай болоход дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тодруулбал, тус улсын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт маш өндөр, иргэд нь цахим эрүүл мэндийн бүртгэлтэй учраас вакцин үйлдвэрлэгч компанид вакцинд хамрагдалтын мэдээг маш хурдан гаргаж өгөх боломжтой байсан нь хүн амын ихэнхийг дархлаажуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн дархлаажуулалтыг …

  • 15 March

    Иргэд байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн  турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 12-14-ний өдрийн хооронд иргэдээс нийт 607 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.07 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны …

  • 15 March

    Шуурхай штабын ажлыг бүрэн цахимжуулах үүргийн биелэлтийг шалгав

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд:– Технологийн цогц шийдлийг нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдварын тандалт, судалгааг хиймэл оюун ухаан, цахим систем ашиглан сайжруулах– Лавлагаа мэдээллийн олон дугаарыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системд холбох, төрийн албан хаагчидтай холбоотой иргэдийн гомдол, саналыг хүлээн авах, цахим эмчилгээ, зөвлөгөө, дархлаажуулалт, тусгаарлалт, …

  • 15 March

    Фото:“Ододтой бүжиглэе” шоунд оролцож буй эрхмүүд

    Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ. Тэгвэл шоуны эхний дугаар өчигдөр /2021.03.14/ үзэгчдийн хүртээл боллоо. BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars” шоу нь 2004 оноос эхлэн зохиогдсоор нийтдээ дэлхийн 60 гаруй улсад амжилттай зохион байгуулагдсан. Улмаар дэлхийн хамгийн амжилттай телевизийн шоу нэвтрүүлэг болж гиннессийн номонд …

  • 15 March

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цар тархлын үед авч хэрэгжүүлсэн сайн туршлагаа олон улсад хуваалцлаа

    Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ковид-19 цар тахлын үе дэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын үүрэг” сэдэвт олон улсын цахим хурлыг зохион байгуулж байна. Энэхүү цахим хурлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаа хэрэглэгчийн салбарт ажилладаг бусад орны байгууллагууд болон Монгол улсад хамтарч ажилладаг байгууллага, аж ахуй …

  • 15 March

    Монгол Улсын Шадар сайд төв аймагт ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Төв аймагт ажиллаж, цар тахлын үeд аймгийн  Онцгой комисс хэрхэн ажиллаж байгааг шалгав. Төв аймагт энэ сарын 6-ны өдөр халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд  16 хүн өвчилсөн. Ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зуунмод сумын хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зохион байгуулж, ойрын хавьтлыг нь илрүүлэн …

  • 15 March

    Г.Занданшатар: Баялгийн үр өгөөж улсынхаа хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулагдах учиртай

    УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Чуулганы нээлтэд цахимаар оролцож байгаа Хүндэт зочид оо, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын хаврын чуулган 75-аас дээш хоног хуралдахаар хугацааг нь сунгасан тул хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байна. Өмнө нь …

  • 15 March

    Д.Сумъяабазар: Нийтийн тээврээр аль болох зорчихгүй байхыг иргэддээ зөвлөе

    Коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авсан иргэдийн тоо хоногт 100 гаруйгаар нэмэгдэж байна.Иймд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ням гарагийн орой хийсэн мэдээллийнхээ үеэр иргэдэд хандан дараах зөвлөмж өгсөн билээ.  Тэрбээр, Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдварын тархалт газар авсан. Иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гэр болон ажлын орчиндоо ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол …

  • 15 March

    Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 иргэнийг эсэн мэнд оллоо

    Гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа. Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10  гаруй аймгийн 46 суманд …

  • 15 March

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг 2021 оны гуравдугаар сарын 17-ны  09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож …