Мэдээ мэдээлэл

January, 2021

  • 26 January

    Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Х апартмент байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа

    Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х апартмент 1-ийн 4 дүгээр блок байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны оршин суугчдаас шинжилгээ авахаар баг гарган ажиллаж байна. Тиймээс тухайн байрны оршин суугчид шинжилгээнд хамрагдаж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар, шаардлагыг биелүүлж хамтран ажиллана уу. Баянзүрх дүүргийн онцгой комисс

  • 26 January

    Т.Ням-Очир:Хоёрдугаар сарын 1-нээс орон даяар теле хичээл орно

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.01.26/ мэдээлэл хийлээ. БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр …

  • 26 January

    УОК: Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

    Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо. Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам тээврийн салбарууд системийн хувьд хэвийн ямар нэгэн доголдол гараагүй гэдгийг хэллээ. Бусад Хил хамгаалах, цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарууд хэвийн ажилласан байна. Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар “Шуурхай” …

  • 26 January

    Оскар 93:Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино шилдэг гадаад киноны төрөлд өрсөлдөнө

    Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Тэгвэл энэ жилийн Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” …

  • 26 January

    Үсчинд үйлчлүүлсэн гэр бүлийн 3 хүнээс коронавирус илэрчээ

    Өчигдөр 11 цагийн мэдээллээс хойш 12039 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн ажилтан, эмч ариутгагч байна. Бусад нь кластер голомтоос гарсан тохиолдлууд байна. Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нийтийн байрнаас 7 тохиолдол илэрлээ. Бэлх, Дамба орчим гэсэн үг. Бусад нь ажиглан тусгаарлалтын байрнаас коронавирус илэрчээ.   Нийтийн байранд бүртгэгдэхээс гадна хэд хэдэн гудамж …

  • 26 January

    Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нийгэмд хямрал үүсгэв үү

    Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нийгэмд хямрал үүсгэв үү. Дөнгөж төрсөн эмэгтэйн төлөөх хүнлэг ёсны тэмцлийг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан улстөржүүлснээс болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан. Үүнээс үүдэн шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж буйгаа эрх баригч намынхан мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн бариад байгаа. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдын …

  • 26 January

    Ханх суманд өнгөрсөн шөнө таван удаа газар хөдөллөө

    Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар 1-р сарын 12-ны өдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш олон удаа давтагдаад байгаа. Тэгвэл тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өнгөрсөн шөнө буюу 1-р сарын 25-ны 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, 1-р сарын 26-ны 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт …

  • 26 January

    “Дэм дэмэндээ 2” аянд АПУ ХК нэгдэж 1000 өрхөд тусламж үзүүллээ

    НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас  ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор  “Дэм дэмэндээ2”  аяныг эхлүүлсэн. Энэхүү аяныг  үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж  аж ахуйн нэгж мөн дэмжин,  тусламж,  дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд  тусламжийн багц хүргүүлж байгаа юм.   Үүний эхлэл болж АПУ ХК  нийт …

  • 26 January

    МСНЭ:Олон Улсын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлээ баталгаажууллаа

    Олон улсын сэтгүүлчдийн холбоо нь гурван жил тутамд ээлжит их хурлаа хийж, дэлхий дахинд хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүл зүй, сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн хурц  асуудлаар дуу хоолойгоо нэгтгэн олон улсын анхаарлыг хандуулдаг. Ээлжит 30 дугаар их хурал 2019 онд Тунист болж, МСНЭ-ийн удирдлага, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон. Харин 31 дэх удаагийн Их хурал 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдахаар болоод …

  • 26 January

    Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу  2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Нэхэмжлэгч …

  • 26 January

    Цахимаар хөзөр, шоо, шагай ашиглан ашиг олох зорилго бүхий үйл ажиллагаанд автахгүй байхыг анхаарууллаа

    Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс тодорхой хэмжээний хураамж авч, аливаа хэлбэрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцох явдал иргэдийн дунд түгээмэл гарч байна. Цаашид ч гарах хандлага өндөр байна. Мөн фэйсбүүк сүлжээгээр мөнгө алдсан тухай гомдол хууль, хяналтын байгууллагад ихээр ирж байгаа бөгөөд шалтгаан нь мөрийтэй тоглоом тоглосонтой холбоотой гэж үзжээ. Иймд иргэн та хөзөр, шоо, шагай болон өөр бусад …

  • 26 January

    Сүхбаатар дүүргийн 1, 15, 16, 17, 18 дугаар хороонд энэ сарын 28-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоожээ

    Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өчигдөр тус дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гаргажээ. Уг захирамжаар 16 дугаар хорооны Бэлхийн 34 дүгээр гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23 дугаар гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн …

  • 25 January

    Зах худалдааны төв, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, qr код ашиглалтын байдалд хяналт шалгалт хийгдэж байна

    Зах худалдааны төв, ААН байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, qr код ашиглалтын байдалд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас байнгын хяналт шалгалт хийгдэж байна Чингэлтэй дүүрэг дэх 13, Сонгинохайрхан дүүрэг дэх 8 буюу нийт 21 зах, худалдааны төвүүдийн QR код ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүрэгт 1654 иргэн QR код уншуулан, 1360 иргэн бүртгүүлж, нийт 3024 иргэн үйлчлүүлсэн, Чингэлтэй дүүрэгт 4181 …

  • 25 January

    “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2021.01.25) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.      Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960 оны …

  • 25 January

    Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ

    ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 сарын 17,18,19-ны өдөр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламжийг хүргэсэн байна. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал, өвс тэжээлийн хүртээмж, түгээлтийн ажилтай газар дээр нь танилцаж, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажилласан …