Хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг, өвлийг өнтэй давахад шаардлагатай бүх төрлийн мал, амьтны тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Монголчуудын хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тосны хувьд импортын хамааралтай хүнсний бүтээгдэхүүн юм. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд …
Мэдээ мэдээлэл
December, 2020
-
4 December
“Эрдэнэс-Тавантолгой” ХК бүх нийтийн бэлэн байдлын үед жишиг төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын албан даалгавар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Эрүүл мэндийн сайдын тушаал зэрэг холбогдох тушаал шийдвэр, албан даалгавруудыг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх ажлын …
-
4 December
Шинжилгээний хариу шаардахгүй Улаанбаатараас гаргана
Улсын онцгой комиссын шуурхай штабын ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ны өдрүүдэд өгсөн PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүйгээр автотээврийн шалган нэвтүүлэх товчоогоор нэвтрүүлэх чиглэлийг /2020.12.03/ өгчээ. Ингэснээр дээрх гурван өдрүүдэд шинжилгээ өгсөн иргэдийн хариу нь товчоодод хяналтын багт очсон тул хотоос гарах тухайн иргэний хувийн бичиг баримтын хамт хариуг нь …
-
4 December
www.119.mn сайт бүрэн ажиллахгүй байгаа учир шинжилгээний хариуг мессэжээр илгээж байна
Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 1-ээс буюу өчигдрөөс эхлэн аймаг руу, аймгаас Улаанбаатар руу нэгдсэн зохион байгуулалтаар автобус, хувийн машин, агаарын нислэгээр тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй. Өчигдрийн байдлаар нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон байна. Өчигдрийн байдлаар нийслэлд шинжилгээ авах 20 цэгт 6662 иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Өнөөдрөөс шинжилгээ авах цэгүүдэд харьцангуй иргэдийн дараалал багасна гэх тооцооллыг …
-
4 December
Гэрээсээ ажиллаж байгаа үед цалин хөлсийг бүтэн олгоно
Цар тахалтай холбоотойгоор аж ахуй нэгж, байгууллагуудын ихэнх нь сул зогсоод байгаа. Ийм нөхцөл байдал аж ахуй нэгж, байгууллагуудын хувьд хэцүүхэн даваа болоод буй. Энэ асуудалтай холбоотойгоор МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл өгсөн юм. “Хөдөлмөрийн тухай хуулиар сул зогсолтын нөхөн олговрыг цалингийн 60-иас доошгүй хувиар тооцож олгоно гэж заасан байдаг. Харин гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн тухайд, хуулиндаа дээрх дэглэмийн хугацаанд тухайн ажилтан …
-
4 December
Коронавирусын халдвар авсан жолооч хамгийн сүүлд Ч-58, Ч-11 чиглэлийн шугамд явжээ
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч 12-р сарын нэгнээс хойш ажиллаагүй. Тэрбээр хамгийн сүүлд Ч-58, Ч-11 чиглэлийн шугамд явсан гэж тус баазын холбогдох албаны хүн мэдэгдсэн юм. Ч-58 нь “Мишээл экспо- Дүүхээ дэлгүүр” чиглэлд явдаг аж. Харин Ч-11 нь “Хужирбулангаас -Монгол кино” үйлдвэрийн чиглэлд явдаг ажээ. Хэд хоногийн дотор хичнээн хүнд үйлчилсэн бэ гэдгийг яг одоо тогтоож байна гэв
-
4 December
Халдвараас урьдчилан сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ
Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Уг цахим системийг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулав. Аж ахуйн нэгжүүд QR авахдаа:1. www.qr.119.mn хаяг руу орно.2. Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллээ оруулж, QR код үүсгэх товчийг …
-
4 December
Өвөрмонголчууд 50 сая төгрөгийн хандив илгээлээ
Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна. Тухайлбал өнөөдөр Өвөрмонголын “Хуван шар байр” холбооноос 50.669.600 төгрөгийн хандивыг Улсын Онцгой комисст илгээлээ. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Монгол Улсад суралцдаг Мита Сүмбэр, Чинзул, Уухан Жамъян нарын оюутнууд хандивын аяныг Өвөрмонголдоо санаачлан өрнүүлсэн байна.
-
4 December
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.2020 оны 12 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хар ус нуур орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …
-
3 December
“Нэг өрх-нэг иргэн” зарчмаар 9 дүүргийн 30 цэгт 70 мянга гаруй иргэдийг шинжилгээнд хамруулна
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 532 иргэнээс тандалтын шинжилгээ авсан ба хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээс тандалтын шинжилгээг авч байгаа аж. Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдлуудыг илрүүлэх зорилгоор 9 дүүргийн 30 цэгт 70 мянга гаруй иргэдээс “Нэг өрх-нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын шинжилгээг хийнэ гэж албаныхан …
-
3 December
Японд гацсан гадаад иргэдэд цагийн ажил хийх зөвшөөрөл өгч эхэллээ
Япон Улсын Цагаачлалын алба коронавирусийн улмаас эх орондоо буцахад хүндрэлтэй буй гадаадын иргэдэд цагийн ажил эрхлэх зөвшөөрөл олгож эхлэв. Тодруулбал коронавирусийн халдварын тархалтын улмаас хилийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, агаарын тээврийн нислэг цөөрсөн зэрэг нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаад иргэдийн ахуй, амьжиргааг дэмжих зорилгоор Япон Улсын Цагаачлалын агентлагаас аялал жуулчлал, бизнесийн ангиллын богино хугацааны визтэй гадаадын иргэдэд …
-
3 December
Якутад гар ариутгагчинд хордсон найман хүн нас баржээ
Якутад хэд хоногийн өмнө есөн хүн гар ариутгагч ууж хорджээ. Тэднээс амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр найм болсон талаар мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Тэдэнд яаж ч эмнэлгийн тусламж үзүүлээд амийг нь аварч чадаагүй гэнэ. Ариутгагч уусан хүмүүсийн дотор эрхтэн нь гэмтэж, сэхээнд байсаар нас барсан талаар РИА Новости агентлаг мэдээлжээ. Тэгвэл гар ариутгагчинд хордсон ес дэх хүний биеийн байдал сайжирч, ухаан орсон байна. …
-
3 December
Гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 99 мэс засал хийжээ
Цар тахлын үед Улсын гуравдугаар төв эмнэлэг лавлагаа, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судас, зүрхний мэс засал, мэдрэл, мэдрэлийн мэс засал, харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээний гол ачааллыг улсын хэмжээнд хүлээн ажилладаг бөгөөд цар тахлын энэ хүнд цаг үед төв, орон нутгаас илгээж буй зүрх, мэдрэлийн чиглэлийн лавлагаа тусламжийг цаг алдалгүй хүлээн авч, шаардлагатай тусламжийг үзүүлэн ажиллаж байна.Тухайлбал, 11 …
-
3 December
Хямдруулсан шахмал түлшийг орон нутаг руу авч явахыг завджээ
Засгийн газрын хуралдаанаар өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Тус шийдвэр гарсантай холбогдуулан хөдөө орон нутаг явах 2 иргэн машиндаа сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчил гаргажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан. Уг бүсэд …
-
3 December
Эмийн үйлдвэрийн алдаанаас болж хүүхдүүдийн биеэрээ дүүрэн үс ургажээ
Испанийн Кантабриа муж дахь Торрелавега хотод амьдардаг 20 хүүхэд гэдэсний эм хэмээн буруу савласан үс ургуулдаг эм ууснаас болж, биеэр нь дүүрэн үс ургажээ. Иймд эцэг эхчүүд нийлж эмийн үйлдвэрийг шүүхэд дуудсан байна. Зураг дээрээс харахад хүүхдүүдийн бие, нүүр дээгүүр маш их үс ургасан байх аж. Нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийт 20 хүүхдийн эцэг эх эмийн сангаас хүүхдүүддээ ходоодны …