Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулж …
Мэдээ мэдээлэл
December, 2020
-
3 December
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 хэм, Алтай, Хангай, …
-
3 December
Цахилгааны төлбөрөө төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүүг энэ сард шилжүүлэн тооцно
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цахилгааны төлбөртэй холбоотой гомдлоор доорх асуудлыг шийдвэрлэхээр болжээ. 1. Гомдлыг газар дээр нь очиж шийдвэрлэнэ. Төлбөр төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүү байвал 12 сард шилжүүлэн тооцох. Төлбөрийн мэдээлэл очсон ч төлөөгүй байгаа хэрэглэгчийн гомдлоор тоолуурын заалтыг дахин хянах, хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг л авах 2. УБЦТС компанийн албан хаагчид газар дээр нь очиж ажиллах, гомдлыг шийдвэрлэх. 3. Эзэнгүй байсан айлын …
-
2 December
“Тиффани Мед” эмнэлэг, Монголын Гимнастикийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг өнөөдөр/2020.12.02/ Монголын Гимнастикийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий эмч Б.Цолмонсүрэн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат нар гарын үсэг зурлаа. Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “Гимнастикийн тамирчид Барокамер аппаратад ОХУ-д тэмцээн уралдаанд оролцохдоо ордог байсан …
-
2 December
Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байранд 2,186 иргэн тусгаарлагдаж байна
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн 24 цагт нийслэлийн дөрвөн тусгаарлах байрнаас 55 иргэн, орон нутагт 120 иргэн, улсын хэмжээнд нийт 175 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүллээ. Өчигдөр Сүнжин Грандаас гарсан 42 иргэн нь хүүхдүүд байсан тул нэгдсэн байдлаар автобусаар гэрт нь хүргэж ажилласан. Өнөөдөр Новотел, Корпорейт, Кемпински, Вензоу …
-
2 December
Хадгалах горим зөрчсөн, хугацаа дууссан 321 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нийт 6,435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд нийт 5,694 объектод хяналт шалгалт хийгээд байна. Үүнээс хүнсний худалдааны газар-5,417 буюу 95.2 хувийг, хүнсний үйлдвэр цех-277 буюу 37 хувийг хамруулсан. Хяналт шалгалтад хамрагдсан газруудаас 1,285 нь үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн бүртгэл хөтөлдөггүй, …
-
2 December
Л.Энх-Амгалан:МҮОНРТ-д үүсээд буй асуудлын гол нь цалин, урамшуулалтай холбоотой
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.02) хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, …
-
2 December
“Чингис хаан” музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ
УЛСТӨРЧДИЙН ХИЙРХЭЛ УЛСАА ХОХИРООХООС ӨӨР ШИДГҮЙ Улстөрчдийн хэнээрхэл, хийрхэл улс, эх орны хөгжил дэвшилд мөн ч их чөдөр тушаа болж байна даа. Тэд өөрсдийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд амандаа орж ирсэн болгоноо хэлж, попордог. Тэд хэрэггүй зүйлд улстөржиж, чөдөр тушаа болсныхоо төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тухайн цаг үедээ шударга мэт царай гаргаад өнгөрдөг. Харин үүний горыг жирийн ард иргэд, …
-
2 December
Автобусанд бага насны хүүхэд дагуулсан зорчигчид ихэссэн байна
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 06:00-10:00, 17:00-22:00 цагийн хооронд 864 автобус, 10:00-17:00 цагийн хооронд автобусны тоог 50%-иар багасгаж 400 гаруй автобус шугаманд явж байна.Гадаа хүйтэрсэн учраас автобусны халдваргүйжүүлэлтийг 10:00-17:00 цагуудад, оройн буултын дараа хийж байгаа.Шалгалтын явцад бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэссэн байх бөгөөд зорчигч хоорондын зай зөрчигдөх зөрчил гарсаар байна.Жолооч нар хоорондын зайгаа баримтлах талаар шаардлага тавьж байгаа …
-
2 December
Орон нутгийн иргэдийг буцаах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээ хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын …
-
2 December
Я.Амаржаргал: 119.mn сайт ажиллахгүй байгаа тул шинжилгээний хариуг мессежээр илгээнэ
Коронавирусийн халдварын шинжилгээний цаг авах бүртгэлийн www.119.mn сайт өндөр ачаалалтай болсноос үүдээд ажиллахгүй болсон тул иргэдэд шинжилгээний хариуг мессежээр илгээхээр болсон талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээллээ. Уг сайт руу 106 мянган хүн хандсанаас ачаалал үүсч, шинжилгээний хариу зөрүүтэй гарч, зорчигчдын мэдээллийг шалгах боломжгүй болсны үндсэн дээр өчигдөр тус сайтыг түр хугацаанд засахаар болсон байна. Иргэд болон төрийн …
-
2 December
У.Хүрэлсүх: НЭГ тонн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр худалдана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.02/ боллоо. Тус хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2020 оны 12-р сарын 3-нээс 2021 оны 4-р сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 50 хувь бууруулах тогтоол баталлаа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр –Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. -2021.07.01 …
-
2 December
ЗГ:Сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.02/ боллоо. Тус хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2020 оны 12-р сарын 3-нээс 2021 оны 4-р сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 50 хувь бууруулах тогтоол баталлаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулна мэдээллээ.
-
2 December
Онцгой байдлын байгууллагын 2800 гаруй алба хаагчид мөнгөн урамшуулал олгоно
Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд буюу халдварын голомтот бүсэд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг холбогдох байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон. Уг урамшуулалд Онцгой байдлын байгууллагаас аймаг, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб, пост, эргүүл хамгаалалтад ажиллаж байгаа 2800 гаруй алба хаагчид хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас …
-
2 December
Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд
Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн хүрээнд бүх хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах боломжтой юу? Үгүй. Зөвхөн Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан хэрэглээний зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах боломжтой. Харин орлого буураагүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй. Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан зээлдэгчид …