Хөл хорионы үеэр хамгийн сэжиг бүхий аюултай хүний нэг бол Хотын дарга Д.Сумъяабазар юм. Зурагтаар л харахад гэр хороолол, цахилгаан станц, “Таван толгой түлш”, автобус, автотээвийн товчоо, эмнэлэг, зах, хурал зөвлөгөөн гээд хамгийн их хүн цугларсан газар таваргаж байгаа харагддаг. Тийм учраас халдвар тээгч, тараагч болох магадлал өндөр л дөө. Өндөр хөгжилтэй орнуудын цар тахлаас харж байхад хотын дарга, Ерөнхий …
Мэдээ мэдээлэл
December, 2020
-
1 December
НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл сонгогдлоо
Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдлоо. Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 …
-
1 December
“Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.11.30/ хуралдаан цахимаар 16 цаг 30 минутад 66.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ. Төслийг Улсын Их Хурлын …
-
1 December
ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв. Энэ …
-
1 December
Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа
ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ” төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн. Тус MRI аппарат нь 2016 оны 10 дугаар сараас оношилгоонд ашиглагдаж эхэлсэн ч хөргөлтийн “Helium” бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн засвар үйлчилгээ хийгдэж, нийт 7 сарын хугацаанд ашиглагдсан байна. Харин нэг гэмтэл …
-
1 December
НЭМГ: “Ковид-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 89.828 хүн хамрагдсан
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна. ТУХАЙЛБАЛ: · 2020.11.14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг, · 2020.11.17-ноос эхлэн “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв, · 2020.11.24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ …
-
1 December
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр Г. Улсболд сонгогдлоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т заасны дагуу цахим сайтын сэтгүүлчдийг төлөөлөн ажиллах нэр дэвшигчийн бүртгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 8 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд нээлттэй зарласан. УЗ-ийн хурлаар хүсэлт ирүүлсэн хүмүүсийн материалтай танилцаж, хэлэлцсэний үндсэн дээр Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболдыг Удирдах зөвлөлийн гишүүнээр батламжлав. Г.Улсболд нь сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн салбарт 10 орчим жил ажилласан туршлагатай. …
-
1 December
ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байна
ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторийн Нэгдүгээр баг Архангай аймгийн Батцэнгэл суманд арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудад PCR шинжилгээг хийж байна. Явуулын лаборатори ажилласнаар сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэж цаг алдахгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдлээ. ЗӨСҮТ, Архангай аймгийн Зоонозын өвчин судлал төвийн мэргэжилтнүүд голомтонд хамтран ажиллаж байна.
-
1 December
Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна
Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс 15913 нь шинжилгээнд хамрагджээ. …
-
1 December
FACTCHECK: “Монголд үйлдвэрлэв” гэх шошготой тэрбум, тэрбумын үнэтэй автобусны шахааны булхай
“LIVE” телевизийн “FACTCHECK” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг Монгол Улсын зөвлөх инженер, Монголын Төмөрлөг, Машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга, Аж үйлдвэржилтийг дэмжих ард түмний хөдөлгөөний тэргүүн, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, ШИНЭ намын гишүүн, Ушучин Даньдай овогт Жаргалсайханы булхайг илчилж байна.
-
1 December
“Хөх тэнгэрийн хязгаарт” кино ирэх онд Япон улсад нээлтээ хийнэ
“Ай Фай” продакшн, “Номадиа пикчерс”, Японы “Магнетайз инк” продакшний хамтран бүтээсэн “Хөх тэнгэрийн хязгаарт” кино Япон улсад 2021 оны хоёрдугаар сарын 26-ний өдөр нээлтээ хийхээр болсон байна. “Хөх тэнгэрийн хязгаарт” киноны зохиолыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан бичиж продюсероор Г. Уран, П.Эрхэмбулган нар ажиллажээ. Харин киноны гол дүрд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан , Каннын фестивалиас …
-
1 December
ОУ-ын жүдо бөхийн холбоо эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсны 40 жилийн ой тохиож байна
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ 11-р сарын 29-30ны өдрүүдэд Эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга зохион байгуулсны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээ 1980 онд АНУ-ын Нью Йорк хотод жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга зохиогдсоноос хойш хэдийн 40 жил өнгөрчээ. Харин манай улсын хувьд 1988 онд самбо, жүдо бөхийн шигшээ багийн анхны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны санаачилгаар эмэгтэй шигшээ …
-
1 December
Монгол улсад ХДХВ-ийн халдварын 304 тохиолдол бүртгэгджээ
Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотнын хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг …
-
1 December
Харьяа дүүргийнхээ Онцгой комиссын Шуурхай штабт хандаж QR код авна
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь өнөөдрөөс эхлэн нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас баталлаа. Хязгаарлалтад ороогүй 18 чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагууд харьяа дүүргийнхээ Онцгой комиссын Шуурхай штабт хандаж QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж өгөх юм. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын …
-
1 December
“Гуларанс” уран зохиолын төв байгуулагдлаа
МҮОНРТ-ийн үе үеийн зохиолчдын төлөөлөл чуулж уран зохиолын “Гуларанс” төвийг үүсгэн байгууллаа. Тус төвийн зорилго нь эх хэл, Монгол бичгээ эрхэмлэх, уран бүтээлээрээ нийгмийг гэгээрүүлэхэд оршиж байна. 80 гаруя гишүүнтэй тус төвийн тэргүүнээр Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийг сонгосон бол гүйцэтгэх захирлаар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюушийг томилсон байна. МҮОНРТ-д эртнээс олон зохиолч ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ зохиолчдын дундаас олон улсын …