Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 18 November

    “УБТЗ” ХНН 372 вагон нүүрс зөөвөрлөжээ

    Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд “Covid-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон. Өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ХК Улаанбаатар-Бээжин-Москва чиглэлд …

  • 18 November

    Д.Тогтохсүрэн:УИХ-ын байнгын болон нэгдсэн чуулганы хуралдааныг цахимаар цаг давхардуулалгүй зохион байгуулах боломжийг хангах нь зүйтэй

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл онлайнаар хуралдлаа.Эхлээд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ирэх 7 хоногт Ажлын хэсэг, Байнгын болон Дэд хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа хууль тогтоомжийн төсөл, бусад ажлын талаар танилцууллаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын байнгын болон нэгдсэн чуулганы хуралдааныг онлайн, цахимаар цаг давхардуулалгүй зохион байгуулах, томоохон хуулийн төслийн Ажлын хэсгүүд …

  • 18 November

    “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм. Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын …

  • 18 November

    Д.Сумъяабазар:Хотын эдийн засгийг эрсдэл багатай авч гарах зайлшгүй шаардлага тулгараад байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр …

  • 18 November

    Хувийн тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

    Өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт …

  • 18 November

    Улаанбаатарт өдөртөө 2 хэмийн хүйтэн байна

    Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө  баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. …

  • 17 November

    УИХ-ын дарга Г.Занданшатар зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг даалгавар өглөө

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Цахим уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн …

  • 17 November

    Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, …

  • 17 November

    ЭМЯ:Дархан-Уул аймгийн ЭМГ-тай цахим хурал хийлээ

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар өнөөдөр Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тус хуралд эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нар байлцсан юм.Хурлын эхэнд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл тус аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг хэрхэн илрүүлж хариу арга хэмжээ авч байгаа талаар танилцуулга хийсэн. Дараа нь  холбогдох албаны …

  • 17 November

    Улаанбаатар хотын авто хөдөлгөөнд оролцох эрхтэй хүмүүс анхаарна уу

    Тодруулга: Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөнд оролцох эрхтэй хүмүүст автомашинд нь зөвшөөрөл олгох ажлыг цуцласан. Өмнө нь олгогдсон зөвшөөрөл нь хүчингүй. Зөвшөөрөгдсөн 13 албан байгууллагын ажилчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинтайгаа зорчиноо. Эмнэлэг зэрэг зайлшгүй шаардлагаар явж байгаа хүмүүс эмнэлгийн бичиг сачигаа үзүүлээд хөдөлгөөнд оролцоноо. Зуслангууд руу ЦЕГ-аас гаргасан хяналтын бүс дотроо явж болно. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл …

  • 17 November

    Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоолоо

    Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв. Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн хариу арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн …

  • 17 November

    Буриадад шинээр 269 халдвар бүртгэв

    ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад батлагдсан “COVID-19”-ийн халдварын тохиолдол 15.378 болоод байна. Энэ нь өмнөх өдрүүдээс шинээр 269 хүнээр нэмэгджээ. Нийслэл Улаан-Үд хотод нийт бүртгэгдсэн хүн 8956 байгаагаас өнөөдрийн байдлаар 72 хүнээр бүртгэгдсэн тохиолдол нэмэгдээд байна.  Эмчлэгдэн гарсан нийт хүний тоо 9909 болж, үүнээс 48 хүн өчигдрийн байдлаар гарч ажиглалтад ороод байна. Халдвараар нийт 297 хүн нас бараад байгаагаас өчигдөр …

  • 17 November

    Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ

    Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газраас орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгасан билээ. Энэ дагуу арилжааны бүх банк түр хугацаанд үйлчилгээ явуулахгүй болсноо өнөөдрөөс мэдэгдээд байна.

  • 17 November

    Г.Загдаад 6,2 жилийн хорих ял, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноолоо

    “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутай тооцсон билээ. Тэгвэл шүүх хуралдаан  /2020.11.17/  болж шийдвэрээ танилцууллаа.Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сарын хорих ял, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг тус тус оноожээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан, Эрүүгийн хуулийн …

  • 17 November

    Өчигдөр ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Өчигдөр  буюу 11сарын 15 байдлаар ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлын 24,8%-д шинж тэмдэг илрээгүй байна.Тухайн улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,948,603-д хүрээд байгаа бол, үүний  1,453,849 эдгэрсэн, 33,489 хүн энэхүү өвчний улмаас нас барсан гэх албаны мэдээлэл байна.