УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Шадар сайд Я. Содбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Дотоодод коронавирусийн халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт найм, Дорноговь аймагт …
Мэдээ мэдээлэл
November, 2020
-
19 November
С.Бямбацогт: Онцгой нөхцөл байдлын үед хүний эрхийг хамгаалахад комиссын гишүүд санаачилгатай ажиллах ёстой
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өчигдөр (2020.11.18) Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн үнэмлэхийг гардуулан өгч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан таван нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо, УИХ-ын …
-
19 November
COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө
Байгууллагад: • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх • Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх • Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих • Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай …
-
19 November
Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ
Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан Нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйлэлтийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьж ажиллаа. Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ. Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгалаа. Үүнээс: Ариутгал …
-
19 November
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. …
-
18 November
Жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах нар “30 өдөр, 30 секс” олон ангит эротик киноны гол дүрд тогложээ
Voo original, A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик драм 11-р сарын 20-ноос эхлэн Voo-ийн хэрэглэгчдэд хүрэх ажээ. Зохиолч, найруулагч Т.Алтантуяагийн энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал, Б.Анхбаяр нар тогложээ. Уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ хосуудын харилцааны сэдвийг хөндөж дараах асуултуудыг хосуудад тавьж байгаа юм. Хайртай гэдэг үгийг та хэзээ, хаана хэнд хэрхэн хэлсэн бэ? …
-
18 November
Я.Содбаатар:Орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй
Улс орон даяар хоёр долоо хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан орон нутгаас нийслэл хотод ирсэн хүмүүс Улаанбаатарт гацаад буй. Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар ” Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын гэсэн хоёр голомт бий. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотод ч төмөр замын ажилчдаас шинжилгээ авч байна. Нэг ажилчнаас халдвар илэрсэн. Тийм учраас хотоос орон …
-
18 November
Хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 6435 обьектын 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ
Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд нийт 191 улсын /ахлах/ байцаагч хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний худалдааны газар-5688, хүнсний үйлдвэр, цех-747 үйл ажиллагаа явуулдаг. Хяналт шалгалтыг 2020.11.15-17-ны өдрүүдэд 1985 объектод буюу 30.8 хувьд хийж 3164 зөрчил …
-
18 November
Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ
Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц тохиолдол бүртгэгдсэн байна. 16 настай охин нас барсан талаар бүс нутгийн эрүүл мэндийн сайдын орлогч Елена Голенецкая мэдэгджээ. Нас барсан өсвөр насны охин коронавирусний халдвараар хүнд хэлбэрээр өвчилсөн байсан аж. Хойд хөршид нийт халдварын тоо хоёр сая руу ойртсон бол хоногт 22410 хүн коронавирусээр өвчилжээ. Нийт эдгэрсэн …
-
18 November
АН-ын бүлэг Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүллээ. Шаардлагад, Коронавирус дэлхий нийтэд тархаж, цар тахлын хэмжээнд дэгдээд бүтэн жилийн хугацаа өнгөрч байхад Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ямар ч стратеги, бэлэн байдлын төлөвлөгөөгүй, эрсдэлт нөхцөлд бэлтгэлгүй байсан нь Ерөнхий сайдыг төлөөлөн Шадар сайдын танилцуулсан …
-
18 November
Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.18/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнд: –Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг иргэдийн бөөгнөрөл …
-
18 November
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-иас Цогтцэций суманд 500 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа. Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулав. Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу …
-
18 November
Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг энэ сарын 16-ны өдөр хийжээ. Нийт 312 м.кв талбайд 0.06 хувийн жавелионы уусмалаар Оюутны өргөө, МУБИС-ийн оюутны нэг, хоёрдугаар байр, Хөдөлмөрийн дээд сургуулийн дотуур …
-
18 November
Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна
ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“ Өнөөдрийн байдлаар 44 тусгаарлах байранд 1981 иргэн тусгаарлан ажиглагдаж байна. Улаанбаатар хотын 26 байранд 1520, орон нутагт 13 тусгаарлах байранд 461 хүн байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна. Арваннэгдүгээр сарын …
-
18 November
Ө. Шижир: Ерөнхийлөгчийн саналыг ЗГ хүлээж авахгүй бол бид хэлэлцээрийн ширээнд сууна
Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгчөөс Монгол улсын Ерөнхий сайдад үүсээд байгаа нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар 6 саналыг хүргэсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар 2019 оны 10 сарын 30 нд тэтгэвэрийн зээлийг тэглэх зурамаар 248000 өндөр настаны 690 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэрийн зээлийг төлсөн. Энэ нь эдийн засгийн …