Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 3 March

    E-MONGOLIA-р дамжуулан гадаадад буй иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг эрчимжүүлнэ

    Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудын хамтарсан уулзалт өнөөдөр /2021.03.02/ ГХЯ-нд зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ болон хоёр байгууллагын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо. Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй “Цахим үндэстэн” цогц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, Гадаад харилцааны яамыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д нэгтгэх арга хэмжээ …

  • 3 March

    “Цэвэр агаар – Цэлмэг тэнгэр” сэдэвт гар зургийн уралдаан зарлагдлаа

    Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлийн санхүүжилтээр олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх, агаарын бохирдлын хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Ногоонбаатар” Олон Улсын Эко Урлагийн Наадам 2021 оны 3-р сарын 5-аас 4-р сарын 26-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол …

  • 3 March

    Баянгол дүүрэг: 13, 20, 43, 47 дугаар сургууль дээр PCR шинжилгээ авна

    Баянгол дүүрэгт энэ сарын 3-5-ны өдрүүдэд 13, 20, 43, 47 дугаар сургууль дээр PCR шинжилгээ авна Баянгол дүүргийн 13, 20, 43, 47 дугаар сургууль дээр иргэдээс PCR шинжилгээ авч байна. Өчигдрийн /2021.03.02/ байдлаар 1319 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Иргэд шинжилгээнд хамрагдахдаа www.eruul.gerege.mn сайтаас цаг авч, өөрт ойр байгаа шинжилгээний цэгт очих боломжтой. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

  • 3 March

    Сонгинохайрхан дүүргийн иргэд 62, 36, 67, 9 дугаар сургууль дээр PCR шинжилгээ өгөх боломжтой

    Сонгинохайрхан дүүргийн 62, 36, 67, 9  дугаар сургууль дээр иргэдээс PCR /ПГУ/ шинжилгээ авч байна. Өчигдрийн /2021.03.02/ байдлаар 1680 хүн шинжилгээнд хамрагджээ. Иргэд шинжилгээнд хамрагдахдаа ERUUL.GEREGE.MN сайтаас цаг авч өөрт ойр байгаа шинжилгээний цэгт очих боломжтой. Мөн орон нутгийг зорих хүсэлтэй иргэд зайлшгүй шинжилгээнд хамрагдсан байх ёстой ба хамт яваа нэг гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гишүүнээс шинжилгээ …

  • 3 March

    Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор хот руу 2381 иргэн нэвтэрч, 2617 зорчигч хотоос гарчээ

    Гуравдугаар сарын 01-ний өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдэж, PCR /ПГУ/ шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болсон билээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор 876 тээврийн хэрэгслээр 2381 зорчигч хот руу нэвтэрч, 1095 тээврийн хэрэгслээр 2617 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх хоёр товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, …

  • 3 March

    Ж.Сандагсүрэн: Залуучуудыг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн чиглэлд дэмжин ажиллана

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монголын залуучуудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од залуучуудад тулгамдаж байгаа асуудал болон тэдний хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын талаар байр сууриа илэрхийлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн залуучуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулахад анхаарч ажиллахыг хүслээ. Ирэх наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой …

  • 3 March

    Зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна

     Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн. Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 5 хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмлээ. Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, …

  • 3 March

    Орон нутаг руу зорчих гэр бүлийн гишүүдийн нэг нь л ПСР-ын шинжилгээ өгсөн байхад болно

    Энэ сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр ПСР шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болж байгаа.  Тэгвэл ПСР шинжилгээтэй холбоотойгоор  иргэдийн түгээмэл асуудаг асуултад хариулж байна. 1. ПГУ/полимролын гинжин урвал/-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ? – ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПГУ шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Хүний биед КОВИД19-ын вирус халдварласан …

  • 2 March

    Маргаашнаас шинжилгээний цэгүүдийн тоог нэмнэ

    Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Гэвч үүнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн. Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Ингэснээр өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 17261 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Тэгвэл маргааш буюу …

  • 2 March

    Хаврын тариалалтын бэлтгэл ажил явагдаж байна

    2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж  ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 …

  • 2 March

    Л.Жавхлан: Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь сэтгэл зүйг тогтвортой болгож, тархийг амраадаг

    СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Нойр яагаад чухал вэ? Нойрны хямрал гэж юу вэ”сэдвээр тус эмнэлгийн сэтгэл заслын  багийн эмч, сэтгэл засалч  Л.Жавхлан зөвлөгөө, мэдээлэл өглөө. Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь сэтгэл зүйн асуудал тэр дундаа нойргүйдэл буюу  “нойрны өөрчлөлт” нь түлхүү тохиолддог болоод байна.  Нойргүйдэл үүсээд байгаа шалтгаан нь олон байдаг боловч энэ удаад хөл хорионы улмаас …

  • 2 March

    Н.Ургамалсувд:Зээл тасалдах шалтгаан нь бодлогын хүүнээс бус зах зээлийн тодорхой бус эрсдэлээс болж байна

    Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай цаг үеийн асуудлаар ярилцав. Төв банк бодлогын хүүгээ 3% болговол Монголбанкинд ТБҮЦ хэлбэрээр байршиж буй эх үүсвэр эдийн засаг руу гарч, эдийн засаг богино хугацаанд сэргэх боломжтой гэж зарим хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Үнэхээр тийм зүйл болох уу? Бодлогын хүү буурсан ч зах зээлийн тодорхой бус байдал, болгоомжлол арилахгүй бол Төв банкны …

  • 2 March

    ХХААХҮЯ: Малчин өрхүүдэд 5000 орчим тонн тусламжийн тэжээл хүргэгдээд байна

    ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс 5.0 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил үргэлжилж байна. Зудын эрсдэлтэй аймгуудын малчин …

  • 2 March

    Г.Гангамөрөн:Тусламж, туслалцаа хэрэгтэй хүүхдүүдэд хамтарсан багууд хүрч ажиллахгүй байна

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр хуралдаж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрнуудын мэдээлэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг …

  • 2 March

    “Чингис хаан” музейн барилгыг энэ онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна

    Соёлын сайд Ч.Номин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав. Соёлын сайд Ч.Номин Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч соёлын бүтээн байгуулалтын барилгын ажил зохих дэглэмээ баримтлан өрнөж буйг хэлээд, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Талууд цаашид соёлын салбарын бүтээн байгуулалтын ажлын явц болон барилгын чанарт онцгой анхаарал …