Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 28 September

    Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр “Шинос” мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээ

    Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар ШИНОС мюзиклийн уран бүтээл туурвин, энэ сарын 24, 25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм. Шинос мюзиклд бүжиг, драм, цирк, дууны урлагийн бүхий л төрлийг багтаан …

  • 28 September

    Унгарын Пушкаш академийг зорих өсвөрийн хөл бөмбөгчдийг зарлалаа

    Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Унгарын алдарт Пушкаш академитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр Монгол хөвгүүдийг шилдэг академид суралцуулсаар байгаа билээ. Ирэх жил “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн , “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн нар Унгарын Пушкаш академид суралцах болсныг дуулгахад таатай байна.  Х.Чингүүн, Г.Дөлгөөн нарыг Пушкаш академид суралцах болсныг футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаан дээр албан ёсоор зарлалаа. Уг тамирчдыг танилцуулах ёслолд Унгар улсаас Монгол улсад суугаа элчид сайдын яамны Консулл Киш Киеэж Чилла оролцлоо.  …

  • 28 September

    Х.Баттулга: Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа. Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нар нь үерийн аюулаас бага насны хоёр хүүхдийг хамгаалсан гавьяа байгуулжээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын хоёрны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутагт орсон хүчтэй мөндөр, аадар борооны …

  • 28 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ: 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд 15:00 цагаас,2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд 12:30 цагаас,2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт 17:30 …

  • 28 September

    Улаанбаатарт 11 хэм дулаан байна

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи  баруун  аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 …

  • 27 September

    Холливудын цуврал кинонд монгол бүсгүй дүр бүтээжээ

    Холливудын  “Сувилагч Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тоглосон Бямбадоржийн Хандсүрэн. АНУ-д ажиллаж, амьдардаг жүжигчин мэргэжилтэй ажээ. Авьяаслаг бүсгүй олон ангит кинонд эмнэлгийн даргын эхнэр буюу Филиппин эмэгтэйн дүрд чадварлаг тоглож улс орныхоо нэрийг Холливуудад гаргалаа. “Сувилагч Рэйтчед” олон ангит уран сайхны кино найман ангитай. Цувралын гол дүрд алдарт жүжигчин Сараа Полсон тоглосон байна. Хандсүрэнгийн сүүлийн үеийнг зурагнаас онцлож байна. …

  • 26 September

    Ардын ухааныг ахмадаас сонс

    Задгай үсэнд муу юм шингэж байдаг. Манай өвөг дээдэс эрт дээр үед ойр дотныхоо хүнийг өөд болоход үсээ задалж уншуулан уй гашуудал илэрхийлж байсан. Хийморь сүлд доройтож ажил үйлс бүтэхгүй үед үс ширэлдэж орооцолддог гэж ч ярьдаг. Үснийхээ үзүүрийг эргүүлчихдэг, цэгцтэй байлгавал муу юм шингэх нь бага байдаг ажээ. Хүний эх, айлын нэг багана болсон ээжүүд толгой гэзгээ эмх цэгцтэй …

  • 26 September

    Зурган дээр гайхалтай гарах аргууд

    Та инстаграмынхаа сельфинд хэр их мөнгө зарцуулсан бэ?   1. Төгс өнцгөөс зураг авахын тулд тохиромжтой цагийг хүлээх бөгөөд энэ нь зургийг илүү чанартай болгоно.   2. Эргэн тойрон дахь хүмүүс чиний зургийг харах өнцөг ба чиний зургийг авч буй хүмүүсийг харах өнцөг   3.Энэ бол зүгээр л түүний ах. Түүний нөхөрт юу тохиолдох бол?   4. Заримдаа дур булаам …

  • 26 September

    “Ододтой бүжиглэе” шоу Монгол улсад анх удаа зохион байгуулагдана

    “Dancing with the stars” буюу “Ододтой бүжиглэе” шоуг зохион байгуулах эрхийг Монгол ТВ ВВС студиэс авжээ. Ингэснээр манай улс “Dancing with the stars” шоуг зохион байгуулах эрхийг авсан 60 дахь улс болж байна. Шоуны нэг улирал нь 13 дугаартай байх бөгөөд 2021 оны эхээр эфирээр цацаж эхлэхээр төлөвлөсөн талаар Deadline.com-д мэдээлжээ. Эх сурвалж: Deadline

  • 26 September

    “ЭТТ ХК”-ийн захирал Б.Ганхуягийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа

    Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд өнөөдөр /2020.09.26/ төрийн дээд одон, медаль гардууллаа. Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хүнс, худалдаа, аж үйлдвэр, агаарын тээврийн салбарыг шинэ түвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй“Эрдэнэт …

  • 26 September

    “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар Хөдөлмөрийн баатар боллоо

    Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор: “…Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, …

  • 26 September

    ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн …

  • 26 September

    Ж.Болд:Цагдаагийн Ерөнхий газар өнгөрсөн жилээс Засгийн газрын дэмжлэгээр Экологийн цагдаагийн албатай болсон

    Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Манай улсын нийт газар нутгийн 7,9 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 2020-2024 онд энэ тоог 8,6 хувьд хүргэх том зорилтыг салбар яам тавиад байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” аяныг улс орон …

  • 26 September

    Зөв хүмүүс танай байгууллагын хамгийн чухал хөрөнгө

    Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит сэдэвт сургалт боллоо. Сургалтад Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, НҮБ-ын суурин зохицуулагч Тапас Мишра, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо. “Меритийн шаардлага хангасан хүнийг томилно” Энэ үеэр УИХ-ын …

  • 26 September

    Д.Сарангэрэл: Монгол улсын аялал жуулчлалын салбар Ковид-19 цар тахлаас үүдэн 400 гаруй сая долларын алдагдалд ороод байна

    Жил бүрийн 9-р сарын 27 өдрийг Дэлхий нийтээр Аялал жуулчлалын өдөр тохиодог. Энэ өдрийг угтан  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” сэдвийн дор аялал жуулчлалын салбарын бүх шатны төлөөллүүдтэй чууллаа. Дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор жуулчдын урсгал хязгаарлагдаж, эдийн засгийн хүндрэлд хамгийн их өртөж байгаа салбарын нэг нь аялал жуулчлал юм. Энэ утгаараа …