Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан: –Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаах. Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд …
Мэдээ мэдээлэл
November, 2020
-
25 November
П.Батбаатар:Цар тахлын үед ажилласан цагдаагийн байгууллагын 924 алба хаагчдад урамшуулал олгоно
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай цар тахлын үед цагдаагийн алба хаагчдыг халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар ярилцлаа. -Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид “COVID-19” цар тахлын онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ? Тухайлбал алба хаагчдыг коронавирусийн халдвар авахаас хэрхэн хамгаалж байна? -Дэлхий нийтэд тархсан “COVID-19” цар тахлын эрсдэлтэй холбогдуулан Монгол Улсын …
-
25 November
“Монголчууд Гэртээ” теле- концерт “Mонгол НD” телевизээр үзэгчдийн хүртээл болно
“Mонгол НD” телевиз, “Монголын Улаан загалмайн нийгэмлэг”, “Хаан банк” хамтран “Гэртээ бай ” уриан дор “Монголчууд Гэртээ” теле- концертыг зохион байгуулж байна. “Монголчууд Гэртээ” теле- концертыг арваннэгдүгээр сарын 26-ний өдөр буюу маргааш орой 19:30 минутаас “Mонгол НD” телевиз болон “Mongol TV” фэйсбүүк хуудсаар хүлээн авч үзээрэй. Энэхүү төслийн хүрээнд телевиз үзэгч та бүхнийг “Гэртээ бай” сэдэв бүхий Монгол гэрийн зургаар сошиал ертөнцөд түгээхийг уриалж байна.
-
25 November
Энэ жил 26,6 мянган өрхийн 11,7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.25/ боллоо. Энэхүү хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгов. Өөр аймаг, сумдын малчид отроор өвөлжиж …
-
25 November
Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.25/ боллоо. Энэхүү хуралдаанаар Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд даалгалаа. Төрийн зарим байгууллагын гаргасан судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр …
-
25 November
Танилц: Хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд
Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн хүрээнд бүх хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах боломжтой юу? Үгүй. Зөвхөн Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан хэрэглээний зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах боломжтой. Харин орлого буураагүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй. Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан зээлдэгчид …
-
25 November
У.Хүрэлсүх: Хүчирхийлэлтэй хуулийн үгээр хатуу тэмцэнэ
Энэ жил дэлхийн улс орнууд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан доор зохион байгуулж байна. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж ирсэн. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаархи мэдлэг, ойлголт түгээх …
-
25 November
Товчоодоор хот руу 1685 иргэн нэвтэрч, 1980 иргэн гарчээ
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.24/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 …
-
25 November
БШУЯ: Хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй 44 мянга гаруй хүүхэд байна
Цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоогоод буй. Энэ үед Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хэд хэдэн чухал арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар хуралдаж, арванхоёрдугаар сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 18 хүртэл танхимын сургалт явуулахгүй бөгөөд сурагчид арванхоёрдугаар сарын 18 -наас хоёрдугаар сарын 01 хүртэл амарна. Их, дээд сургууль мөн адил танхимын сургалт байхгүй, онлайн …
-
25 November
Я.Содбаатар: Засгийн газар вакцин худалдан авахаар Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна
УИХ-ын Түр хорооны хуралдаанд Шадар сайд вакцины асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхитэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны 3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их …
-
25 November
Трампын засгийн газар засгийн эрхээ 23-нд шилжүүлнэ
Трампын засгийн газар шилжилтийн үйл явцыг эхлүүлэхээр байна. АНУ-ын Ерөнхий үйлчилгээний захиргааны дарга Эмили Мерфи 23-нд өмнөх дэд Ерөнхийлөгч Байден хийгээд түүний баг хамт олонд, Трампын засгийн газар засгийн эрхээ шилжүүлэх үйл ажиллагаа 23-нд болохыг мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мөн орой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дээрх мэдээг нотолсны зэрэгцээ үргэлжлэн сонгуулийн үр дүнтэй өрсөх болно хэмээн илэрхийлжээ. Америкийн хэвлэл мэдээлсний …
-
25 November
“Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргав
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргажээ. Үүнд, “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас энэ оны 11 дүгээр сарын 24-нд мэдээлэл хийхдээ Дархан-Уул аймагт (Дархан хотод) болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Засаг даргын тогтоол, тушаал, захирамж …
-
25 November
Захиалгаар согтууруулах ундаа худалдаж байсан зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нэг шил виски, 0.5 литрийн шар айраг 23 ширхгийг, иргэн О нь архи хоёр шил, 2.5 литрийн шар айраг мөн хоёр ширхгийг, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г, Б нар цахимаар захиалга авч, дуудлагаар найман шил архи тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т, “Гамшиг, …
-
25 November
Вакцинаар халдварыг дарах өдөр ойртож байна
Дэлхийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг вакцины туршилт шинэ ахицад хүрч байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 23-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, вакцины хэрэглээ болон бусад туршилтаар үр дүнтэй болсон олон нийтийн эрүүл мэндийн арга барилаар энэхүү халдварыг дарах өдөр ойртож, бидэнд итгэл найдвар төрүүлж байна гэжээ.Тэрээр хэлэхдээ, дэлхийн хэмжээнд вакцины судалгааны амжилт нь маш чухал юм, судалж бүтээх …
-
25 November
Баянхонгор аймагт хувийн автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа
Баянхонгор аймагт түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэг иргэний хариу сул эерэг буюу саармаг гарсан талаар бид мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд 11 сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлэн Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект …