Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 9 March

    Дотоод хэргийн их сургуулийн багш,ажилтан, алба хаагчид дархлаажуулалтанд хамрагдаж байна

    Улсын онцгой комиссоос “Ковид19” цар тахлын үүсгэгчийн эсрэг дархлаажуулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж, 2021 оны 2-р сарын 23-ны өдөр эхлэв. Улсын онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 08 ны өдрийн 7 дугаар хуралдаанаар энэ ажлыг эрчимжүүлэн Хууль зүй, Дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын алба хаагчдыг дархлаажуулах ажлын хүрээнд өнөөдөр /2021.03.09/ хуваарийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтан, …

  • 9 March

    “Таван толгой” ХХК ноогдол ашиг тараахаар боллоо

    “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3-р сарын 04-ний өдрийн №08/21 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөг буюу нийт 18,8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.  Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

  • 9 March

    Архи уухын 36 гэм

    Архи уухын 36 гэмийг Бурхан багш ийн айлдажээ: 1.Эд барагдах 2.Өвчин олшрох 3.Зодолдох 4.Хүний мууг уудлах 5.Тэмцэлдэх 6.Ичгүүргүй болох 7.Сонжуургүй болох 8.Билиг оюун доройтох 9.Ой тогтоол доройтох 10.Эд үл олох 11.Олсон нь үгүйрэх 12.Нууц задрах 13.Муу үйлийн эцсийг хийх 14.Зовж гаслахын үндэс болох 15.Хүч дорой болох 16.Эцэгээ үл мэдэх 17.Эхээ үл мэдэх 18.Буянтанг үл мэдэх 19.Ариун явдалтанг үл мэдэх 20.Хүндлэлгүй …

  • 9 March

    3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээл маргаашаас албан ёсоор хэрэгжинэ

    Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөллөөс хамтарч хийсэн юм.  Ажлын байрыг дэмжих хүрээндэх хоёр их наяд төгрөгийн зээлийн үйлчилгээ маргаашаас эхлэхэд бэлэн болжээ.  Өөрөөр хэлбэл, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 …

  • 9 March

    Л.Энхсайхан: AstraZeneca вакцинаа дуусаад Синофармын вакциныг хийж эхэлнэ

    ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан дархлаажуулалтын ажлын талаарх сэтгүүлчдийн асуултуудад хариуллаа.  – Манай улсад өнөөдрийн байдлаар хэчнээн хүн тун вакцины нөөц байгаа вэ, дараагийн ээлжийн вакцин хэзээ ирэх вэ? ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Монгол Улсад өнөөдрийн байдлаар AstraZeneca вакцины 150 мянган тун, Синофарм вакцины 300 мянган тун, Спутник-V вакцины 10 мянган тун буюу нийт 460 мянган хүн тун вакцин байгаа. Дараагийн вакцинуудыг …

  • 9 March

    В.А.Жанибеков: Би Монголчууддаа хайртай

    Монгол хүн сансарт ниссэн түүхт 40 жилийн ойг тохиолдуулан 2019 онд Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонинд ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибековын өгсөн ярилцлагыг хүргэж байна.  Та бидний бахархалт хүмүүний нэг ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибековыг өнгөрөгч 9 дүгээр сард Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын үеэр Монгол …

  • 9 March

    Нагояагийн их сургуулийн докторын хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо

    Дэлхийн 100 шилдэг сургуулийн нэг Япон улсын Нагояагийн их сургуулийн зайны болон танхимын сургалт хосолсон докторын хөтөлбөрт Монгол Улсын төрийн албан хаагчид хамрагдах боломжтой боллоо. Энэхүү докторын хөтөлбөрийг танилцуулах цахим уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон улсын Элчин сайд Кобаяаши Хироюүки, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Сэйичи Мацүо нар оролцлоо. Мөн төрийн байгууллагын 100 гаруй албан хаагчид …

  • 9 March

    УОК: Орон нутаг руу явахаас бусад тохиолдолд ПСР шинжилгээ нэхэхгүй

    Орон нутаг руу явахаас бусад тохиолдолд иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээ нэхэхгүй болж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болсныг Улсын онцгой комиссоос мэдээллээ. Орон нутгийг зорих иргэд www.eruul.gerege.mn сайтад хандан шинжилгээ өгөх цаг авах бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 29 цэгт шинжилгээ авч байгаа аж. Шинжилгээ авах байршлуудын мэдээллийг өдөр бүр гаргаж байгаа …

  • 9 March

    Ажлын байрыг дэмжих хоёр их наядын төлөвлөгөөний дагуу маргаашнаас 3%-ийн хүүтэй зээлийг олгож эхэлнэ

    Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг болон арилжааны банкуудын удирдлагууд хамтран “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих 2 их наядын төлөвлөгөө”, “Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө”- ний талаар тус тус танилцуулга мэдээлэл өгөв. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг маргааш/2021.03.10/-наас эхлэн …

  • 9 March

    26 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна

    Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар,  тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын  ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт  26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна.   Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуульд очин дархлаажуулалтын явцыг шалгалаа.  1800 …

  • 9 March

    Х.Булгантуяа:ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээлд ОЛОН жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай

    УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. Уулзалт  Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраас  эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү цогц төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь ЖДҮ-ийн салбарыг дэмжихэд чиглэж байгаа юм. …

  • 9 March

    “Ажлын байрыг дэмжих” зээлийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ

    Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төв банк, Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуудын төлөөлөл оролцож нэгдсэн мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд болон “Хөдөө аж …

  • 9 March

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын явцтай танилцлаа

    Монгол Улсад “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалт 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Улсын онцгой комисс 14 хоног тандалт, судалгаа хийсний дараа дархлаажуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж дархлаажуулалтын явцтай танилцлаа. Хуваарийн дагуу өнөөдрөөс Улаанбаатар цахилгаан …

  • 9 March

    Вакцинжуулалтын 35 цэг ажиллаж байна

    Засгийн газар, ЭМЯ-наас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, мөн худалдаа, үйлдвэрлэл, боловсролын салбарын хүмүүсийг эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн. Харин өнөөдөр хуваарь ёсоор Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах …

  • 9 March

    Э.Саруул “Токио-2020” олимпын наадмын шүүгчээр сонгогдлоо

    Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпын наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор Монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн …