Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 26 October

    Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо

    Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар энэ сарын 31-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл буюу он дуустал сунгах шийдвэр гаргажээ.  Үүнээс гадна хуралдаанаар улс хоорондын ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа юм. 

  • 26 October

    А. Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна

    Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой уурхай хүртэл 414,6 километр үргэлжлэх шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөсөн. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан босгож буй түүхэн бүтээн байгуулалт юм. Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албаны шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Амартүвшин, цагдаагийн ахмад Г.Сэргэлэнбаатар нар анхлан оролцож, үүрэг гүйцэтгэсэн талаар …

  • 26 October

    “Зүрх Судасны Үндэсний Төв”-ийн барилгын зураг төслийг эрүүл мэндийн яам хүлээн авлаа

    Монгол улсын хүн амын эрүүл мэндийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болох зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээг чанар хүртээмжийн хувьд олон улсын түвшинд хүргэх замаар иргэдийнхээ эрүүл мэндийг дээшлүүлэх нь төр засгийн онцгой анхаарал хандуулж буй асуудал мөн.  Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д тусгасан зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг 10 000 хүн амд 14 болгон бууруулах чиглэлд Засгийн газраас …

  • 26 October

    Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжиж ажиллана

    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанарын баталгаажуулалтыг хангах, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтнийг бэлтгэх, оролцогч байгууллагуудын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Үүний хүрээнд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв мэдээллийн технологийн салбарын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж багшийн ур чадварыг …

  • 26 October

    Самсунг Электроникс компанийг үүсгэн байгуулагч Ли Кун Хи таалал төгслөө

    Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компанийг дэлхийн хэмжээний бизнесийн байгууллага болгосон Ли Кун Хи өчигдөр буюу ням гарагт 78 насандаа таалал төгсжээ. Тэрбээр зүрхний шигдээс өвчний улмаас сүүлийн зургаан жил гаруй хугацаанд хэвтэрт байсан юм. Өмнөд Солонгосын хамгийн баян хүн Ли Кун Хи группийнхээ хоёрдугаар үеийн удирдагч бөгөөд үүсгэн байгуулагч эцэг Ли Бюн Чулын үед гоймонгийн худалдаа эрхэлдэг байсан Самсунгийг дэлхийн …

  • 26 October

    Замын-Үүд боомтоор нэвтрэх зорчигчийн урсгалыг 4 дахин нэмнэ

     Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад худалдааны гол боомт болох Замын-Үүд боомтын ажилтай энэ сарын 25-нд танилцлаа. Энэ үеэр Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил, боомтын ачаа тээврийн терминалын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай уулзав. 2021 оны IV улиралд бүрэн дуусах энэхүү шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр зорчигчдын болон бараа дамжин өнгөрөх хугацаа багасч, худалдаа эрхлэгчдийн зардал багасах юм. Ингэснээр …

  • 26 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаД.А.Медведевтэй цахим уулзалт хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг …

  • 26 October

    УИХ-ын дарга Г.Занданшатар аймаг, сумын Нутгийн зөвлөлийнхнийг малчид иргэддээ дэмжлэг үзүүлэхийг уриаллаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар /2020.10.23/ Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь аймаг, сумдын Нутгийн зөвлөлийнхөнтэй уулзлаа. Энэ зун  Баянхонгор аймагт хур тунадас бага орсноос өвс ногооны гарц муу, зуншлага тааруу байсан. Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч гангийн эрсдэлийн судалгааг нийтдээ 6 аймагт хийснээс Баянхонгор аймаг “маш эрсдэлтэй” гэсэн ангилалд орсон.  Эрсдэлийн судалгаагаар нийт газар нутгийн 55 хувь гантай, 45 хувь нь …

  • 26 October

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

    Монгол улсад хууль зүйн салбар үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны аварга шалгаруулах Тээврийн цагдаагийн албаны нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын 2020 оны “Хөл бөмбөг”-ийн тэмцээнд 29 багийн 435 тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний тэргүүн байрт Тээврийн цагдаагийн алба, дэд …

  • 26 October

    “Монголын мистер-2020” УАШТ-ээс Б.Жамбалдорж хүрэл медаль хүртлээ

    ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин Б.Жамбалдорж энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан  “Монголын мистер-2020” улсын аварга шалгаруулах тэмцээний мастер ангилалд хүрэл медаль хүртэж,  75 кг-ийн жинд шилдэг зургаад шалгарлаа.  Ингэснээр олон улсын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд бодибилдингийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байгаа …

  • 26 October

    Б.Гэрэлзаяа:ЖДҮ-ийн зээл авч чадахгүй бол үйлдвэрээ хаахаас аргагүй боллоо гэсэн гомдол санал их ирж байна

    ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэлзаяатай ярилцлаа. -Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд энэ жил улсын төсвөөс мөнгө суулгаагүй учраас аж ахуйн нэгжид зээл өгөх боломжгүй байдал үүссэн гэсэн. Ямар нөхцөл байдал бий болоод байна вэ? -Энэ жилийн хувьд ЖДҮ-ийг дэмжих санд улсын төсвөөс мөнгө тавигдаагүй. Тиймээс одоогоор ЖДҮ дэмжих сангаас гарсан зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хэмжээний санхүүжилтээ аваад …

  • 26 October

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Жүдо” бөхийн аваргууд шалгарлаа

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “Жүдо” бөхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүч спортын хорооны зааланд зохион байгуулагдсан. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл, Азийн тоглолт, Азийн аваргын алт, дэлхийн цомын алтан медальт тамирчин М.Бундмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн авра Х.Батхишиг, Олон …

  • 26 October

    АН: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг санаачиллаа

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2020.10.26/ мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлэг тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачлан, өргөн барьж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С. Одонтуяа “Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хуулийн төслийг АН-ын бүлэг санаачлан өргөн барих гэж байна. Өнөөдөр ахмадууд 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэр авч …

  • 26 October

    УОК 14 цагаас хуралдана

    УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагаас болохоор товлогджээ. Өнгөрсөн есдүгээр сард цар тахлыг дотооддоо алдаагүй учир сургууль, цэцэрлэг, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрыг хэвийн горимоор нь ажиллуулж эхэлсэн. Харин агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжүүлэх шийдвэр гаргасан билээ. Мөн Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон …

  • 26 October

    Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжавыг шившиг болгох бичлэг цацна. Ямар ч монтажгүй

    Н.Өнөрцэцэг, Ц.Гарамжав нарын асуудал улам ширүүсч байна даа. Ц.Гарамжав гишүүн асантай Төрийн ордны коридорт таараад бөөн хэрүүл. Бараг үсдэж аваад зодох нь ээ. Дайраад л, уурлууд л, хашгичаад л.Яаж ийм хүмүүс төрийн түшээ хийгээд яаву байсан юм бэ Бурхан минь. Би хэн билээ, бичлэг нь байгаа, ямарч монтажгүй цацна. Өөр баримтыг хамт гэжээ.