Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 1 September

    Ц.Ганчимэг:TEDx-ийн үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэхэд арваад хоног үлдэж байна

    Дархан-Уул аймгийн ЗДТГазар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран TEDx Darkhan үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар албан ёсны эрхээ аваад бэлтгэл ажилдаа орсон билээ. Ингээд тус үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэгтэй ярилцлаа. – Танд юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. – Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. – TEDxDarkhan 2020 үйл ажиллагаа 09дүгээр сарын …

  • 1 September

    Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, …

  • 1 September

    “Хариуцлагатай алба хаагч” аянг эхлүүллээ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Прокурорын ерөнхий газар хамтран 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай “Хариуцлагатай алба хаагч” аянг эхлүүллээ. Тус аян нь Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрхийг хамгаалах, цагдаа болон прокурорын байгууллагын алба хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу …

  • 1 September

    Соёлын сайд С.Чулуун Орхоны хөндийн дурсгалт газрууд болон музейнүүдэд ажиллалаа

    Соёлын сайд С.Чулуун өнгөрсөн бямба, ням гарагт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа болон тус сав нутгийн түүх, соёлын  дурсгалт газрууд болон музей, соёлын төвүүдэд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэлээ. Түүхч, эрдэмтэн салбараа мэддэг сайдын хувьд орон нутгийн соёлын байгууллагуудтай танилцана гэхээс илүү аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд түүх, соёлын дурсгалт газруудыг олон нийтэд сурталчлан таниулах …

  • 1 September

    Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадамд Т. Амар-Амгалан тэргүүн байр эзэллээ

    Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадам залуучуудын сарын хүрээнд болж өндөрлөлөө. 99 жилийнхээ ойн хүрээнд, 100 жилийнхээ босгыг тавьж 21 дэх удаагаа яруу найргийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг зохион байгуулсан юм. Хайрын шүлгийн наадмыг нээж МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шинэхүү үг хэлэв. Тус наадамд нийт 230 яруу найрагч оролцож, шүлгээ ирүүлснээс, 2-р …

  • 1 September

    Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалаар санхүүжиж буй тусламж, үйлчилгээний чанар эрс сайжирна

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, чадавхжуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны холбогдох албаныхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын хамт ЭМЯ-ны Эдийн засаг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн М.Оюунчимэг, Эмийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа, УХТЭ-ийн захирал С.Энхболд, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Багануур дүүргийн эмнэлгийн тулгамдаж буй …

  • 1 September

    У.Хүрэлсүх: Суралцагч, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд нэн хариуцлагатай хичээлийн жил эхэллээ

    2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Ерөнхий сайд У. Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд ээ! Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон Ерөнхий сайдын хувиар 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлье! Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, …

  • 1 September

    1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ

    Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорилгоор байгуулсан 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв өнөөдрөөс туршилтаар үйл ажиллагаагаа эхлүүллээ. Эхний ээлжид УНТЭ, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг энэхүү цаг захиалгын нэгдсэн төв туршилтаар нэвтрүүлээд байна. Тиймээс тус гурван эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс өнөөдрөөс эхлэн амбулаторийн үзлэгийн цагийг 1800-0119 тусгай …

  • 1 September

    Харааны бэрхшээлтэй хүүхдүүд цахим ном уншигч төхөөрөмжтэй боллоо

    Харааны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших орчин нөхцөлийг сайжруулах, энгийн хүний адил мэдлэг боловсрол авах боломжийг бүрдүүлэх зорилгоор БШУЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Жайка Олон улсын байгууллагын санхүүжилтээр ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн сурагчдыг цахим ном уншигч \DAISY-E-PUB\ төхөөрөмжөөр бүрэн хангалаа. Тус сургуульд суралцаж буй харааны бэрхшээлтэй сурагчдад брайл сурах бичиг болон брайлаар хэвлэсэн сургалтын нэмэлт материалыг багш нар өөрсдөө …

  • 1 September

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр  зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Зүүн аймгуудын  ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн зарим , төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар …

August, 2020

  • 31 August

    Б.Дамдинбазар: Айл өрхүүдэд яндангаа цаг тухайд нь сайн хөөлж, аюулгүй байдлаа шалгахыг зөвлөж байна

    Өвөлдөө эртнээс бэлдэх, ард иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар эхлүүлсэн. Энэхүү ажлын үргэлжлэл болгож Бямба гаригт БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга болон бусад албаны хүмүүс яндан хөөлөх үйл ажиллагааг газар дээрх нь хэрхэн хийж байгаатай танилцлаа. Эхний айл нь Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Б.Энхбаатарынх …

  • 31 August

    Сэлэнгэ аймагт төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад орлоо

    БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг /2020.08.29/ өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэрэгжсэн төрийн албан хаагчдын “120 айлын орон сууцны төсөл”-ийн явц, хэрэгжилтийн байдал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага болон аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж өгч ажилаллаа.  БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг /2020.08.29/ өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэрэгжсэн төрийн албан …

  • 31 August

    БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Дорноговь аймагт ажиллалаа

    Дорноговь аймагт эдийн засаг, нийгмийн үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин болон тус яамны газар, хэлтсийн дарга нарын ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад ажиллалаа. Газрын тос боловсруулах үйлдвэр, түүний ажилчдын 540 айлын орон сууцны хороолол, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй цэвэрлэх байгууламж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын …

  • 31 August

    ОХУ-ын халдварын тоо 1 саяд хүрчээ

    Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4,993 хүн коронавирусын халдвар авсан болох нь батлагдсан гэж тус улсын эрх баригчид мэдээлэв. Энэ нь нийт тохиолдлын тоог 995,319-д хүргэж байгаа бөгөөд ингэснээр халдварын тоогоороо дэлхийд дөрөвт бичигдэхээр болж байна. Мөн ОХУ-ын албаны хүмүүс Ковид-19-ийн улмаас 17,176 хүн нас барсныг мэдээллээ.

  • 31 August

    ГХ-ны яамнаас Улсын нэгдүгээр эмнэлэгт амны хаалт хандивлав

    Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төвд 10000 ширхэг амны хаалтыг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өгсөн. Энэхүү хандивын …