Мэдээ мэдээлэл

December, 2020

  • 3 December

    Якутад гар ариутгагчинд хордсон найман хүн нас баржээ

    Якутад хэд хоногийн өмнө есөн хүн гар ариутгагч ууж хорджээ. Тэднээс амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр найм болсон талаар мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.   Тэдэнд яаж ч эмнэлгийн тусламж үзүүлээд амийг нь аварч чадаагүй гэнэ. Ариутгагч уусан хүмүүсийн дотор эрхтэн нь гэмтэж, сэхээнд байсаар нас барсан талаар РИА Новости агентлаг мэдээлжээ.  Тэгвэл гар ариутгагчинд хордсон ес дэх хүний биеийн байдал сайжирч, ухаан орсон байна.  …

  • 3 December

    Гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 99 мэс засал хийжээ

    Цар тахлын үед Улсын гуравдугаар төв эмнэлэг лавлагаа, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судас, зүрхний мэс засал, мэдрэл, мэдрэлийн мэс засал, харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээний гол ачааллыг улсын хэмжээнд хүлээн ажилладаг бөгөөд цар тахлын энэ хүнд цаг үед төв, орон нутгаас илгээж буй зүрх, мэдрэлийн чиглэлийн лавлагаа тусламжийг цаг алдалгүй хүлээн авч, шаардлагатай тусламжийг үзүүлэн ажиллаж байна.Тухайлбал, 11 …

  • 3 December

    Хямдруулсан шахмал түлшийг орон нутаг руу авч явахыг завджээ

    Засгийн газрын хуралдаанаар өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Тус шийдвэр гарсантай холбогдуулан хөдөө орон нутаг явах 2 иргэн машиндаа сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчил гаргажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан. Уг бүсэд …

  • 3 December

    Эмийн үйлдвэрийн алдаанаас болж хүүхдүүдийн биеэрээ дүүрэн үс ургажээ

    Испанийн Кантабриа муж дахь Торрелавега хотод амьдардаг 20 хүүхэд гэдэсний эм хэмээн буруу савласан үс ургуулдаг эм ууснаас болж, биеэр нь дүүрэн үс ургажээ. Иймд эцэг эхчүүд нийлж эмийн үйлдвэрийг шүүхэд дуудсан байна. Зураг дээрээс харахад хүүхдүүдийн бие, нүүр дээгүүр маш их үс ургасан байх аж. Нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийт 20 хүүхдийн эцэг эх эмийн сангаас хүүхдүүддээ ходоодны …

  • 3 December

    АНУ, ХБНГУ-ын эмийн компаниуд вакцинаа зах зээлд гаргах өргөдлөө дэвшүүлжээ

    Вакцинаа зах зээлд гаргах өргөдлөө дэвшүүлжээ 12-р сарын 1-нд, Европын Комиссын ерөнхийлөгч болж буй Урсула фон дер Лейен хэлэхдээ, ЕХ-ны 27 гишүүн орон энэ оны эцсээр хэсэг иргэддээ Ковид-19-ийн вакцин тарих боломжтой байгаа боловч их цар хэмжээгээр вакцинжуулахаас өмнө хүмүүс цар тахлаас урьдчилан сэргийлэх дүрэм тогтоолыг үргэлжлэн сахих хэрэгтэй. АНУ, ХБНГУ-ын эмийн компаниуд вакцинаа зах зээлд гаргах өргөдлөө ЕХ-ны хяналт …

  • 3 December

    МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөхөөр 17 хүн материалаа ирүүллээ

    МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн хурлын 21 тоот тогтоолоор баталсан Сонгон шалгаруулалтын журмын дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цаг хүртэл Ажлын хэсэг хүлээн авав. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад  оролцохоор А.Энхтуул, С.Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш.Отгон-Өлзий, Н.Болормаа, Р.Гандиймаа, А.Бүрэнбаатар, Э.Дагиймаа, Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Д.Хажидмаа, Т.Бат-Оргил, Б.Цондовдорж, Г.Гэрэл, Б.Эрдэнэбаатар, …

  • 3 December

    Анхаар: Хурд хэтрүүлсэн жолооч Энхтайваны гүүрний хашлага мөргөжээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрэн дээр арванхоёрдугаар сарын 3-нд 02.30 цагийн орчимд “Nissan Navara” маркийн автомашинтай жолооч хурд хэтрүүлсний улмаас гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөжээ. Тухайн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг цагдаагийн албанаас мэдээллээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай …

  • 3 December

    УОК-оос өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй холиод малчдад үнэгүй өгөх шийдвэр гаргасан

    Бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, малын тэжээл, өвсийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өвс, тэжээлийг малчдад зээлээр өгөх боломжтой юу.  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Гадаад зах зээл дээр өвс, тэжээлийн үнэ өсөөд байна. Гэтэл бидэнд дутагдалтай. Бид үнийн өсөлт, дутагдалаас сэргийлж энэ арга хэмжээг авч байгаа.  Жишээ нь, ОХУ-д ирэх хоёрдугаар сараас улаанбуудайнд квот тогтоох гэж байна. …

  • 3 December

    Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Арван хоёр дахь өдөр

    Дотооддоо коронавирусийн халдвар алдаж, улсаараа хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ. Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүсийг татаж эхэлж байх 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж байгаа хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Өглөөний цайнд сүүтэй будаа ирсэн, цэлмэг нартай бас цэнгэг дулаахан сайхан өдөр эхэлж байна. …

  • 3 December

    Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүйгээс шалтгаалсан осол нэмэгдэж байна

    Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарсаар байна. Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та …

  • 3 December

    Ардчилсан намын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлэв

    Вирусний тархалтыг дотооддоо алдсанаас хойшхи хугацаанд халдварыг илрүүлэх, тархалтыг зогсоох чиглэлд Засгийн газар, Онцгой комисс шаардлага хангахуйц ажиллаж чадахгүй байгаа. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах, буцаах, махны худалдаа зэргээс тэдний ажлын зохион байгуулалтыг дүгнэж болно. Тиймээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Зөвлөмжийг бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Туваан, бүлгийн дэд дарга …

  • 3 December

    Баруун түрүүн товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүлжээ

    Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид  24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулж …

  • 3 December

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 хэм, Алтай, Хангай, …

  • 3 December

    Цахилгааны төлбөрөө төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүүг энэ сард шилжүүлэн тооцно

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цахилгааны төлбөртэй холбоотой гомдлоор доорх асуудлыг шийдвэрлэхээр болжээ. 1. Гомдлыг газар дээр нь очиж шийдвэрлэнэ. Төлбөр төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүү байвал 12 сард шилжүүлэн тооцох. Төлбөрийн мэдээлэл очсон ч төлөөгүй байгаа хэрэглэгчийн гомдлоор тоолуурын заалтыг дахин хянах, хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг л авах 2. УБЦТС компанийн албан хаагчид газар дээр нь очиж ажиллах, гомдлыг шийдвэрлэх. 3. Эзэнгүй байсан айлын …

  • 2 December

    “Тиффани Мед” эмнэлэг, Монголын Гимнастикийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг өнөөдөр/2020.12.02/ Монголын Гимнастикийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий эмч Б.Цолмонсүрэн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат нар гарын үсэг зурлаа. Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “Гимнастикийн тамирчид Барокамер аппаратад ОХУ-д тэмцээн уралдаанд оролцохдоо ордог байсан …