Цар тахлын үед ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын 2 лаборатори хөдөө, орон нутгийн алслагдсан цэгүүд, боомтуудад шуурхай шинжилгээ хийж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн суурин лаборатори нь 14900 гаруй шинжилгээ хийснээс хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байна. Харин явуулын авто лаборатори нь Замын-Үүдэд 5 удаа ажиллаж 1281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийж 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц …
Мэдээ мэдээлэл
November, 2020
-
30 November
Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног …
-
30 November
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын …
-
29 November
Хөл хорионы хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаа явуулах 18 салбар
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгуудад тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгав. Ингэхдээ дараах 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Тухайлбал, Эрчим хүч хангахХүнсний үйлдвэрлэл, худалдааГазрын тосны үйл ажиллагааХот суурин, ариутгалЭрүүл мэндийн байгууллагаБанк, санхүүХэвлэл мэдээлэл, харилцаа холбооУлсын онц чухал объектМалын өвч тэжээлийн үйлдвэрлэл, тээвэрлэлтГоо сайхны үйлдвэрлэлАрьс, шир боловсруулах үйлдвэрлэлХэвлэх, …
-
29 November
17-гоос доош градустай согтууруулах ундааг худалдаанд гаргахыг зөвшөөрчээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.Хуралдаанаар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээсэн. Мөн мод модон материал, барилгын үйлдвэрлэл, ноос ноолуур, гоо сайхны гэх мэт боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа.Архи согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 17-аас доош градусын согтууруулах ундааг худалдаалах …
-
28 November
Шуурхай: Архангай аймагт коронавирусийн хоёр тохиолдол батлагдаж тэг зогсолт хийлээ
Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусын халдварын хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Аймгийн Онцгой комисс нэн яаралтай хариу арга хэмжээг авч, тандалт судалгааг хийн ажиллаж байна. “Ковид-19” халдвараар батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэлтийн машинд дайгдаж Архангай аймагт очсон гэх мэдээлэл байна. Батлагдсан хоёр тохиолдол аав хүү хоёр аж. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар сарын …
-
27 November
Д.Сумъяабазар: QR код бүхий зөвшөөрөлтэй 17 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар цар тахалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрээр “Одоогийн байдлаар QR код бүхий зөвшөөрөлтэй 17006 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна” гэв. Тээврийн хэрэгслийн эрчмийн мэдээлэл: Энгийн өдрүүдэд 450,000-500,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.Цагийн хязгаарлалтын өдрүүдэд 41,000 хязгаарлалтыг сунгахад 80,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Иргэдийн хөдөлгөөн 70-90 орчим хувь буурсан. Хяналт …
-
27 November
Д.Сумъяабазар: Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх судалгаа хийж УОК-т танилцуулахад бэлэн болоод байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн ээлжит II хуралдаанаар: Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийн тухай“Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-ийн тухайНийслэлийн 2021 оны төсөв батлах тухайНийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт …
-
27 November
Т.Серикжан:Нийт хэргийн 54.3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэлтэй холбоотой байсан
Тээврийн прокурорын газраас нийслэлд гарсан зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийг судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын ахлах прокурор Т.Серикжантай ярилцлаа. Судалгаанаас харахад өнгөрсөн хугацаанд хэчнээн зам тээврийн осол бүртгэгдсэн байна вэ? Судалгааг нийслэлд 2015-2020 оны эхний есөн сарын байдлаар гарсан зам тээврийн осол хэргийн хүрээнд хийсэн. Таван жилийн хугацаанд нийслэлд 162.964 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэнээс явган зорчигч автомашинд мөргүүлсэн …
-
27 November
Т.Мөнхсайхан: Ирэх сарын 01-ээс эхлэн Яармагийн эмнэлэг, СХД-ийн шинэ эмнэлэгүүд тусгаарлалтын чиглэлээр ажиллана
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа нар Ковидын үед тусгаарлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд 2”, Сонгинохайрхан дүүргийн 100 ортой шинэ нэгдсэн эмнэлэг болон ЭХЭМҮТ-д ажиллалаа. Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Яармагийн “Эх, хүүхдийн II эмнэлэг”-ийг Ковидын үед тусгаарлалтын чиглэлээр ажлуулах, түүний бэлтгэл ажлыг хангах ажлууд хийгдэж байгаа билээ. Энэ хүрээнд бэлтгэл ажил үндсэндээ …
-
27 November
МХЕГ:Цагааннуур боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоолоо
Улсын Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоож, тэмдэгжүүлэв. Тус боомтоор ОХУ-аас шатахууны тээвэрлэлт хийгдэж байгаа бөгөөд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх болон одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцаж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Мөн боомтод …
-
27 November
Ж.Сандагсүрэн: QR кодыг хотод хөдөлгөөнд оролцох эрх гэж иргэд бүү ойлгоорой
Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна. Тэрээр “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед QR кодтой холбоотой асуулт их ирж байна. Энэ нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон тусгай чиг үүргээр саадгүй гүйцэтгэх, мөн эмнэлгийн болон яаралтай …
-
27 November
Цар тахлын эсрэг мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна
Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулах, урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох, төрийн үйлчилгээг үзүүлэх гэх мэт олон арга хэмжээг дэлхийн хөгжингүй улс орны хотуудын захиргаа мэдээлэл технологийн дэвшилд тулгуурлан, цахим хэлбэрээр явуулж, тус асуудлыг хариуцан ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаа юм. COVID-19 цар тахлын аюул улс орон даяар нүүрлэж, нийслэл Улаанбаатар хотод төдийгүй, аймаг сумдад хөл хорио тогтоосон. Энэ …
-
27 November
Т.Алтантуяа: Аз жаргалтай гэр бүлийн нууц бол бүхий л харилцаандаа сэтгэл ханамжтай байх явдал юм
ТӨМӨРБААТАРЫН АЛТАНТУЯА А-Артист продакшны үүсгэн байгуулагч, захирал “Ану хатан” түүхэн уран сайхны киноны ерөнхий найруулагч “Эх орон дуудаж байна” түүхэн киноны продюсер “Хөх тавилан” түүхэн киноны продюсер, найруулагч, жүжигчин “ ХӨХ ТАВИЛАН ” кино нь БЭЭЖИН, ХОНГКОНГ-ийн, КАНН зэрэг дэлхийн томоохон кино наадмуудад танилцуулагдан ВЕНЕЦИЙН КИНО НААДАМ –ын эцсийн шалгаруулалтад Шилдэг киногоор нэрлэгдэн үлдэж чадсан бол ИТАЛИЙН ФЛОРЕНЦИЙН 41 дэх …
-
27 November
ВИДЕО: Диего Марадонагийн оршуулах ёслол Ерөнхийлөгчийн ордонд боллоо
Аргентины хөлбөмбөгийн домог, дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Диего Марадона зүрхний өвчний улмаас 60 насандаа таалал төгсөж улс даяар гурван хоногийн гашуудлыг зарлаад байгаа билээ. Өчигдөр түүний оршуулах ёслол Аргентины Буэнос-Айрес дахь Ерөнхийлөгчийн ордонд болж өнгөрсөн бөгөөд олон мянган хүн түүнтэй салах ёс гүйцэтгэхээр цугларчээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл