Мэдээ мэдээлэл

December, 2020

  • 13 December

    Албан байгууллагууд QR кодыг зайлшгүй байршуулах шаардлагатай

    Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд цахим мэдээллийн системийг ашиглах нь  эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авах зэрэгт чухал ач холбогдолтой юм. Аж ахуйн нэгжүүд …

  • 13 December

    Ч.Хүрэлбаатар: Одоогоор вакцины талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна

    Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцины талаарх сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын захирамжаар гарсан ажлын хэсэг гурван чиглэлийн дагуу ажиллаж байна. Олон улсын банк, санхүүгийн байгууллагатай гэрээ, хэлцэл хийж, түнш орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Түүнчлэн вакцин үйлдвэрлэгч компаниудтай яриа хэлцэл хийж байна. Одоогоор ямар вакцин, хаанаас авах талаар тодорхой мэдээлэл …

  • 13 December

    АНУ-д коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

    Бямба гарагт АНУ-ын засгийн газар Pfizer/ BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олголоо. Их Британи, Бахрейн, Канад, Саудын Арабын дараа уг вакцинд зөвшөөрөл олгосон тав дахь улс болж байна. Эхний ээлжийн вакциныг энэ амралтын өдрүүдэд АНУ даяар тарааж, вакцинжуулалт Даваа гарагт эхлэхээр болжээ. Бямба гарагт АНУ-д 3,309 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь нэг өдрийн дотор хамгийн …

  • 13 December

    Т.Доржханд: Ирэх зургаан жил монгол улсыг удирдах төрийн тэргүүн нь гадаад худалдааны хамгийн сайн эксперт байх ёстой

    УИХ-ын баасан гаригийн хуралдаанд Т.Доржханд “Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн залуу хүмүүс байгаа. Тухайлбал Данийн Засгийн газрын гишүүд бүгд 35-аас доош настай. Тэд маш амжилттай удирдаж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу? Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж дэвших эрхгүй биз дээ. Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Дэлхийгээр дүүрэн бие биенийгээ барьж хорьсон жишээ …

  • 13 December

    Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч …

  • 12 December

    Б.Эрдэнэчимэг: Бүх ААН 07:00-22:00 цагт ажиллана гэсэн үг биш

    Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана. Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс бусад байгууллага 07:00-22:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлийн Засаг …

  • 12 December

    Төрийн албан хаагчид албан хэргийг монгол бичгээр хөтлөхөд бэлтгэгдэнэ

    Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.  Албан хэргийг  монгол бичгээр хөтлөхтэй холбоотой дараах ажлуудыг үe шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга, Ажлын хэсгийн гишүүн Б.Баатарзориг онцоллоо. Үүнд, -Төрийн албан хаагчийн анкетыг бөглөхдөө монгол бичгийн мэдлэг чадвараа өөрөө өөрийгөө …

  • 12 December

    ​Монгол Улсын гадаад худалдааны мэдээллийг нэг дороос авах цахим портол ашиглалтад орлоо

    Гадаад харилцааны яамнаас Дэлхийн Банк Группийн Олон улсын санхүүгийн корпораци болон Гаалийн ерөнхий газартай хамтран “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан” төслийг хэрэгжүүлж, өчигдөр ашиглалтад орууллаа.  ГадаадХудалдааны мэдээллийн нэгдсэн санМонгол Улсадашиглалтад орсноорхудалдаа эрхлэх орчин, дүрэм журам илүү ойлгомжтой, ил тод тунгалаг болно. Дэлхийн Банк Группын дэмжлэгтэйгээр байгуулагдаж буй энэхүү мэдээллийн сан нь Монголын бизнес эрхлэгчдэд, тэр дундаа бичил, жижиг, дунд бизнес …

  • 12 December

    Д.Дэмбэрэлнямбуу: Хархан нүдэн тоглолт үзсэн хүмүүсээс КОВИД-19 халдвар илрээгүйг албан ёсоор мэдэгдье

    Олон улсын тээврийн жолоочоос коронавирус илэрч, тухайн жолооч эхнэрийн хамт “Хархан нүдэн” тоглолт үзсэн нь багагүй дуулиан дэгдээсэн учир дуучин Д.Дэмбэрэлнямбуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр, “Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Дамирангийн Дэмбэрэлнямбуу нь 2020 оны арваннэгдүгээр сарын 8нд УБ паласийн концертын их танхимд анхны уран бүтээлийн “Хархан нүдэн” тоглолтоо зохион байгуулсан. …

  • 12 December

    Тогтвортой хөгжлийн чиглүүлэгчдийг бэлтгэх цахим хурал боллоо

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Идэвхжсэн 2030” төслийн хүрээнд залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх “Энтерпрайзинг хөдөлгөөн” сургалтыг арванхоёрдугаар сарын 8-10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн чиглүүлэгч бэлтгэх онлайн сургалтад төрийн албан хаагч 53, олон нийтийн менежер 13, сайн дурын ажилтан 18, Орхон, Эрдэнэт аймгаас 16 оролцогч хамрагджээ. Нийт оролцогчдын 80 хувь …

  • 11 December

    Геронтологийн үндэсний төв гэрийн үзлэгээр хэвтрийн настнууддаа хүрч үйлчилж байна

    Монгол улс Коронавирусын халдварыг дотооддоо голомтлон кластер маягаар дэгдсэнээс хойш 1 сар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоогоод байна. Геронтологийн үндэсний төв нь ЭМЯ, ДЭМБ-ын санхүүжилтээр коронавирусын цар тахлын болзошгүй бэлэн байдлаас урьдчилан сэргийлээд Улаанбаатар хотод амьдардаг эрүүл мэндийн IV,V бүлгийн настанд коронавируст халдвар болон шинэ хэвийн нөхцөлд олон нийтэд тулгуурласан настны цогц тусламж үйлчилгээг гэр эргэлтийн замаар нэвтрүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 6895 настанд гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. …

  • 11 December

    Сэлэнгэ аймгийн иргэдийг КОВИД-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажилд резидент эмч нар сайн дураар оролцож байна

    Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх – 1 хүн” КОВИД-19 халдварын шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лаборант, 2 сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Сэлэнгэ аймгийг зорилоо. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьц авах бөгөөд орон нутагтаа …

  • 11 December

    С.Батболд:Надаар зөндөө оролдлоо. Одоо болоо юм биш үү.

    УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нью-Иорк хотын шүүх дээр МУ-ын ЗГ-ын нэхэмжлэлээр тантай холбоотой маргаан үүссэн гэсэн мэдээлэл гараад байна. Та энэ асуудалд тайлбар хийнэ үү? -Өнгөрсөн хорин жил намайг элдвээр л гүтгэсэн. Элдэв янзын гүтгэлэгт зөндөө л өртлөө. Ирэх жилийн сонгуулийг угтаад өнөөдөр ээлжит нэг гүтгэлгийн ажил эхэлж байгаа юм болов уу. Монголын төрийн өмчит компаниуд намайг гадны …

  • 11 December

    Энхийг сахиулагчид хүмүүнлэгийн байгууллагын хоёр ажилтны амь насыг аварлаа

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальон нь тус улсын хамгийн том дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилтан албан хаагчид болон иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж буйгаа тодоор батлан харууллаа. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 17.50 цагийн …