Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 30 September

    ЗГ:”Симфони найрал хөгжим”, “Морин хуурын чуулга”-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.30/ боллоо. Тус хуралдаанаар Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Соёлын яам, харьяа газруудад ажиллахдаа дээрх байгууллагуудын хөгжмийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм. “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн …

  • 30 September

    Монголын хамгийн шилдэг эмч нар Орхон аймагт байрлаж ажиллана

    Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн нар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Орхон аймагт Монгол Улсын хамгийн шилдэг эмч нар 3-6 сарын хугацаатай байрлаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа аж. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хэлэхдээ, Эрдэнэт хотод ажиллах …

  • 30 September

    С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хүүхэд хамгаалал болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ярилцаж, санал солилцлоо. Улсын Их Хурлаас 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд …

  • 30 September

    Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал цахим форум зохион байгуулагдлаа

    Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцсэн цахим форум “Улаанбаатар хотын соёл үйлдвэрлэл- түншлэл”, “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал-түншлэл”, “CREATE 2030” хэсгүүдтэйгээр өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Форумын зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Шинжлэх …

  • 30 September

    Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно” гэж тусгасан. Сүү боловсруулах …

  • 30 September

    “Ногоон технологи-2020” өдөрлөг ирэх аравдугаар сарын 2,3-нд болно

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчинд ээлтэй техник технологи, инновацийн шийдэл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан шинжлэх ухааны ололт амжилтыг бизнест нэвтрүүлэх ажлыг дэмжих үүднээс “Ногоон технологи” өдөрлөгийг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн өдөрлөг аравдугаар сарын 2, 3-нд “Блю скай” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгөөр эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх …

  • 30 September

    “Single ladies-4” киноны нээлт маргааш болно

    “UFilm Уран Бүтээлийн Нэгдэл” 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн билээ. Тэгвэл тус цувралын төгсгөлийн дөрөв дэх анги маргааш буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн …

  • 30 September

    Т.Мөнхсайхан: Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт цаастай биш хүнтэйгээ ажиллах боломжийг нь олгоно

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч ажиллагсадтай уулзлаа. Уулзалтын үеэр өрхийн эмч мэргэжилтнүүд эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлж шийдвэрлэж болох арга замын талаар санал солилцлоо.Тухайлбал БЗД-ийн 4-р хорооны “Эрүүл өрх” ӨЭМТ-ийн дарга М.Алтанхуяг: Анхан шатны эрүүл мэндийн төвд бичиг цаасны ажил маш их байна. Энэ нь биднийг үндсэн ажлаа хийхэд хүндрэл үүсгэж байна. Бид магадланд орохын тулд 40 гаруй …

  • 30 September

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийлээ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийв. Уулзалтаар дээд, өндөр түвшний яриа, хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах нь Монгол, Унгарын харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтойг сайд нар онцлоод цар тахлын үед цахим уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр санал солилцох боломж тохиосонд баяртай буйгаа …

  • 30 September

    10 алба хаагч тус бүрт орон сууцны урьдчилгаа болох таван сая төгрөгийг гардуулан өглөө

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги болон Улсын нөөцийн салбарын 10 алба хаагч тус бүрт орон сууцны урьдчилгаа болох таван сая төгрөгийг гардуулан өглөө.  Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн шуурхай …

  • 30 September

    Батлан хамгаалахын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулагдана

    Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн ахмад настнууддаа жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд ахмадын баярыг 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ өнгөрөгч баасан гарагт салбарын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч …

  • 30 September

    П.Доржсүрэн: Эхнэртээ цусаа өгснөөс хойш 100 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн

    “Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн зочноор Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч П.Доржсүрэнг урилаа. Тэрээр ард түмний төлөө өргөсөн тангарагаасаа гадна амь хайрлах энэрэнгүй үйлсийг түүчээлэн яваа “Хүндэт донор”  юм. -Таны хийж байгаа бүхий л зүйл бусдын төлөө юм. Магадгүй хүн болж төрсний утга учир ч байж …

  • 30 September

    Батлан хамгаалах яам алба хаагчиддаа 70 хувийн хөнгөлөлттэй үнээр орон сууц олголоо

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулж, аливаа нөхцөлд үүргээ биелүүлэх боломжоор хангах тогтолцоог төлөвшүүлнэ” гэсэн заалтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх тухай тогтоолыг гаргасан. Энэхүү баримт …

  • 30 September

    Хүнсний ногоочдыг дэмжих “Монгол Ногоо”төслийг үргэлжлүүлнэ

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар “Хүнсний ногооны хүртээмжтэй, тогтвортой үйлдвэрлэл, маркетинг”-ийн  (Монгол ногоо )  төслийн сүүлийн шат 2020-2023 он хүртэл хэрэгжих болсонтой холбогдуулан дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийн гэрээг  байгууллаа. “Монгол ногоо” төсөл нь хүртээмжтэй, хүйсийн тэгш байдлыг хангасан хүнсний ногооны салбарыг тогтвортой хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дэмжихэд гол анхаарлаа хандуулна. Төслийг хэрэгжүүлснээр хот суурин болон орон нутгийн ногоочдыг дэмжих, …

  • 30 September

    “Соёлыг түгээгч” залуус Баян-Өлгий аймгийн Сагсай суманд ажиллалаа

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “Соёлын довтолгоо-2” төслийн хүрээнд “Соёлыг түгээе” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байгаа юм. “Соёлыг түгээе” аян өнгөрсөн нэгдүгээр сард Эрдэнэт хот, Хөвсгөл, Завхан аймгуудад нээлтээ хийсэн билээ. Харин энэ удаад алс холын баруун хязгаар нутаг болох  Баян-Өлгий аймагт  уг аян үргэлжиллээ. Тодруулбал, МЭХ-ны  Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон МЭХ-ны “Соёлыг түгээгч” битбокс Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин нар Баян-Өлгий аймгийн Сагсай …