Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 23 July

    БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат салбарын сайд, удирдлагуудтай уулзлаа

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын сайд, холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын …

  • 23 July

    Р.Батсүх:“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын эхний 50 километрийг гүйцэтгэж дууссан

    УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Долдугаар сарын 20-ны байдлаар төмөр замын газар шорооны ажил 93, шугам хоолойн ажил 85 гаруй хувьтай, гүүрийн ажил 37 хувьтай үргэлжилж байна. “Монголын төмөр зам” ТӨХК захиалагчаар, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб төмөр замын доод …

  • 23 July

    БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргавал аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэхийг хүслээ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ оны 7 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж,  Монгол, Хятадын Иж …

  • 23 July

    Д.Нямхүү:Өчигдөр 426 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, -Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ -Австралиас ирсэн 48 хүний шинжилгээнд …

  • 23 July

    Б.Мөнхбаатар:Яам бодлогын түвшинд ажиллаж, харьяа газрууд ажил үүргээ чанартай, шийдэмгий явуулах үүрэгтэй

    Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон холбогдох газрын дарга нар цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламж Сайд тэргүүтэй албаныхан эхлээд Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг сонсч холбогдох ажилтнуудад үүрэг чиглэл өгөв. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажил 21 хоногийн дараа эрчимтэй өрнөнө Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон …

  • 23 July

    Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно

    Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг Улсын Онцгой комиссын даргаас өгсөнтэй холбоотойгоор хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газартаа өгөөд байна. Нутаг буцах хүсэлт гаргасан …

  • 23 July

    Орхон аймгийн Онцгой байдлын газар албаны хэрэгцээнд зориулан хүнсний ногоо тариалж байна

    Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч С.Уранчимэгийн санаачилгаар ангийнхаа талбайд алба хаагчдын хэрэгцээнд зориулан хүнсний нарийн ногоо тариалах ажлыг өнгөрөгч тавдугаар сараас эхлүүлжээ. Түүний энэхүү санаачлагыг ангийн удирдлага, хамт олон дэмжиж 12мх10м харьцаатай хүлэмжийг ангийнхаа хашаанд барьж улаан лооль, өргөст хэмх, ногоон сонгино, шар хуайс модыг үрслүүлэн тариалж анхныхаа …

  • 23 July

    Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгаалжээ

     НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг  10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна. Эргүүл 06 дугаар сарын 10-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1149  алба хаагч, 230 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 260 хүний амь насыг авран хамгааллаа. Туул голын …

  • 23 July

    Б.Мөнхбаатар: “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл”, “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн багынхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлын явц, байдалтай биечлэн танилцлаа. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн …

  • 23 July

    Лондон дахь Монгол сургалтын төв хүүхдүүдэд “Төрийн дууллаа дуулж сурцгаая, Төрийн далбаагаа зурж сурцгаая” аяныг зохион байгууллаа

    Дэлхий нийтэд тохиолдож байгаа цар тахалтай холбоотой бүхий л сургууль, цэцэрлэг хаагдсан энэ үед Лондон хот дахь Монгол сургалтын төв нь монгол хүүхдүүддээ зориулж төрөл бүрийн монгол дуу, шүлэг сурах аяныг эцэг эхчүүдийнх нь тусламжтайгаар амжилттай зохион байгууллаа. Ардын Хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадам алтан соёмбот Монгол Төрийн далбааны өдрийг тохиолдуулан Төрийн дууллаа дуулж сурцгаая Төрийн далбаагаа …

  • 23 July

    Б.Хурцад гурван жилийн ял оноолоо

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлсэн билээ. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. Уг …

  • 23 July

    Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн  ээлжит хуралдаанаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Монголын соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэрээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан билээ. Ийнхүү соёл, урлагийн салбарын мянга мянган ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийн хүслэн болсон шинэхэн яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат …

  • 22 July

    Герман Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжихийг хүслээ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Германы иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэв. Тэрбээр ХБНГУ-аас Монгол Улсад шинэ коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулан …

  • 22 July

    ГХЯ: Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно

    Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өнөөдрийн байдлаар 14,367 иргэнийг татан аваад байна. Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах …

  • 22 July

    Хонконг шинэ хязгаарлалт зарлалаа

    Хонконгт хорио цээрийн хатуу дэглэмийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх аж. Олон нийтийн газарт заавал амны хаалт зүүх ёстой бөгөөд дүрмийг зөрчсөн хүнийг дээд тал нь 5000 Хонконг доллар буюу 645 ам.долларын торгууль төлөх гэнэ. Спорт заал, шөнийн клуб зэрэг хэд хэдэн газар 07 дугаар сарын 28 хүртэл ажиллахгүй. 18:00 цагаас хойш ресторан, хоолны газруудыг ажиллахыг хоригложээ. Хонконгийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн …