Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 21 July

    А.Ариунзаяа: Хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарал хандуулж ажиллана

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад шинэ албанд томилогдсонд баяр хүргээд НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр НҮБ-ын зүгээс дэлхий нийтэд дэгдсэн ковид-19 цар тахлын үед Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж …

  • 21 July

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон.Өчигдөр буюу 07 дугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа 260 иргэнийг татан авсан. Харин өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:45 …

  • 21 July

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дархан-Уул аймагт ажиллалаа

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын дарга Ц.Болорчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, сайдын зөвлөх Д.Бадарч нарын бүрэлдэхүүнтэйгээр / 2020.07.18/ -ны өдөр Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын явцтай, Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор, ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллалаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан салбарынхаа уураг тархи болсон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажиллаж, …

  • 21 July

    Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

    Нийслэлийн Онцгой комиссын даргын энэ сарын 17-ны өдрийн 17 дугаар тушаалын дагуу баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буцаад нийслэл хотруу чиглэх хандпагатай байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх …

  • 21 July

    Улаанбаатарт өдөртөө 31 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална. 2020 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. …

  • 20 July

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:20 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 265 иргэн ирж байгаа бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн …

  • 20 July

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав болон албаны бусад хүмүүсийн хамт 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж байна. Сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2020.07.20/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа. Уулзалтын …

  • 20 July

    ГХ-ны сайд Н.Энхтайван Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг …

  • 20 July

    ХАСКЕЛЛ програмчлалын хэлний сургалт эхлэлээ

    Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Монголын Блокчэйн технологийн холбоо болон INPUT OUTPUT компанийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол улсад дэлхийд өрсөлдөх чадвартай блокчэйн хөгжүүлэгчдийг бэлтгэх зорилготой Хаскелл програмчлалын хэлний сургалт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү сургалтанд нийт 300 орчим мэдээллийн технологийн оюутан болон мэргэжилтнүүд бүртгүүлснээс 25 залуус сонгон шалгарч сургалтад тэнцэн хамрагдаж байгаад баяр хүргэж, “Улаанбаатар хотыг ухаалаг шийдэл, …

  • 20 July

    ОУОХ:”Токио-2020″ олимпийн наадам төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана

    Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны 136-р чуулган цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав. Энэхүү арга хэмжээ нь цар тахлын үетэй холбогдуулан Олимпийн хөдөлгөөнд хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэл, хариу үйлдлүүдийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэдгээрээ онцлогтой байв. Мөн ОУОХ-оос 2019 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангаа ил болгожээ. ОУОХ ТАВАН ШИНЭ ГИШҮҮНТЭЙ БОЛЛОО ОУОХ-ны 136-р чуулганы олонхын саналаар таван шинэ гишүүн ОУОХ-ны гишүүнээр …

  • 20 July

    БНХАУ Их Британийг “Huawei” компанид хориг тавьсныг эсэргүүцжээ

    БНХАУ Их Британийн Засгийн газар “5G” сүлжээнд “Huawei” компанийг оролцуулахыг хориглох шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Их Британийн Засгийн газар “Huawei” компанийн “5G” сүлжээний тоног төхөөрөмжийг 2020 оны 12 дугаар сарын 31-нээс хойш худалдан авахыг хориглож, тус компанийн бүх бүтээгдэхүүнийг 2027 оны эцэс гэхэд хэрэглээнээс хална гэж мэдэгдсэн юм. Их Британи АНУ-тай хамтарч, БНХАУ-ын аж ахуй нэгжүүдийг …

  • 20 July

    Цэнхэр нил мөрөн дэх шинэ УЦС-ыг усаар хангаж эхэллээ

    Африк тивийн Этиоп улсад баригдаж буй “Grand Renaissance/Их Сэргэн мандалт/” усан цахилгаан станцыг усаар хангаж эхэллээ гэж тус улсын Усны сайд мэдээллээ. Цэнхэр Нил мөрний Этиоп улс дахь хэсэгт байрлах энэхүү том далан 2011 оноос хойш баригдаж байгаа юм.Цэнхэр Нил мөрөн нь Этиоп улс дахь Тана нуураас эх авч Судан улсын нутагт Цагаан нил мөрөнтэй нийлж Нил мөрөнг үүсгэдэг бөгөөд Нил мөрнийг тэжээдэг хоёр том голын нэг юм. Египет улсын газар нутгаар дамжин Газар дундын тэнгист цутгадаг Нил мөрний …

  • 20 July

    УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох шүүх хурал энэ сарын 29-нд болно

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах …

  • 20 July

    ЭМ-ийн сайд Т. Мөнхсайхан Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалттай танилцлаа

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дэд сайд Ш.Анхмаа албаны бусад төлөөллийн хамт 320 гаруй мянган буюу Монгол улсын хүн амын 10%-тай тэнцэх оршин суугчтай Сонгинохайрхан дүүрэгт АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4+ төслийн хүрээнд баригдаж байгаа жишиг Нэгдсэн эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү Нэгдсэн эмнэлэг нь дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчний тусламж, …

  • 20 July

    БНСУ-д ажиллаж, амьдарч, буй монгол иргэдийг татан авах чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг энэ өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Н.Энхтайван БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд, энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны …