Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 22 July

    ХӨСҮТ: 461 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. 74 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. БНСУ эмчлэгдээд гарсан …

  • 22 July

    Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Долдугаар сарын 20-ны өдрийн 10:28 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойд зүгт 96 километрт орших Тост багийн “Сэвх-Үүл” гэдэг газар 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт цахим шуудангаар илгээжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаагаас тодруулахад “Тус сумын Урт багийн иргэдэд газар …

  • 22 July

    Э.Оюунболдын Улсын аварга цолыг хураах шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээв

    Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Тодруулбал, Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах …

  • 22 July

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, …

  • 22 July

    Японоос 260 иргэн эх орондоо ирлээ

    Токио-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өчигдөр 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 260 иргэн ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 22 July

    ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав нар өчигдөр /2020.07.21/ Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өглөө. Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага болон төвийн албан хаагчид биечлэн, орон нутаг дахь нэгжийн албан хаагчид онлайнаар оролцсон юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Гадаадын иргэн, …

  • 21 July

    ГХ-ны сайд Н.Энхтайван Энэтхэгт саатаад буй монгол иргэдийг эх оронд нь буцаан авч ирэхэд дэмжлэг хүсэв

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг 7 дугаар сарын 21-нд хүлээн авч уулзав. Элчин сайд М.П.Сингх Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж буйдаа баяртай буйгаа тэмдэглээд Энэтхэг Улсын Гадаад хэргийн …

  • 21 July

    “Нягтлах тусам аюулгүй” аяныг амжилттай хэрэгжүүллээ

    Монголбанк, ХААН банк, ЦЕГ-тай хамтран “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 20-ныг дуустал хугацаанд улс орон даяар амжилттай хэрэгжүүллээ.  Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 …

  • 21 July

    УИХ-ын дарга Г.Занданшатар газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна. Өчигдөр (2020.07.20) Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусжээ.  Одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох ажилдаа орох аж. Монгол Улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т ордог бөгөөд 332 сая тонн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг ашиглалтын нөөц …

  • 21 July

    Эрүүл мэндийн сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус яамны удирдлагууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч, УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийн удирдлагуудын хамт Говьсүмбэр аймагт ажиллаа.Говьсүмбэр аймгийн хувьд Аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн 2 төвөөр дамжуулан эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг өөрийн харьяаллын 17 мянга гаруй иргэдэд үзүүлэхээс гадна зэргэлдээх аймгуудын болон явуулын хөдөлгөөнт хүн амд мөн тусламж үйлчилгээг үзүүлдэг.  Аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд өөрийн аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон …

  • 21 July

    М.Баасанцэнд: Хуурай замын цэргийн командлал хэмээх их айлаар овоглож, барилдсандаа баяртай байна

    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Бялдаржуулах танхимын дасгалжуулагч М.Баасанцэнд Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Төв аймагт урамтай сайхан барилдаж, аймгийн начин цол хүртсэн билээ. Аймгийн начин М.Баасанцэндийг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн юм.  М.Баасанцэнд ҮБХИС-ийг 2015 онд төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгссөн бөгөөд 2019 …

  • 21 July

    А.Ариунзаяа:НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага манай чухал хамтрагч

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзан Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх” болон НҮБ-ын ХХААБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж эрсдэлд бэлэн байдлыг сайжруулах нь” төслүүдийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.“Монгол Улсад хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх” …

  • 21 July

    БНЭУ-аас ирсэн ламхай нар хандив өргөлөө

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Мицан” ТББ-аас 1 450 000 төгрөгийг бэлнээр 6,5 сая төгрөгийн 1200 ширхэг амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа.  БНЭУ-ын Лао хотоос өнгөрсөн 06 дугаар саын 13-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 6 багш, 229 ламхай нараас ийнхүү сэтгэлийн хандиваа өргөж байгааг энэ үеэр …

  • 21 July

    “CREATIVE RETAIL STORE” төслийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Оюуны Ундраа групп”-тэй хамтран Ковид-19 цар тахлын үед нийгмийн хариуцлагын үүднээс түрээсийн тэг төгрөгийн нөхцөлөөр “Зайсан Хилл” цогцолборт үндэсний үйлдвэрлэл эрхлэгч энтрепренер, стартапуудаа дэмжиж “CREATIVE RETAIL STORE 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төсөлд НШУҮИГ-ын дэргэдэх Улаанбаатар инновацын төвийн инкубатор компани болох “Лансэрс” ХХК нэгдүгээр сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээгдэхүүнээ байршуулжээ. Тиймээс …

  • 21 July

    Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.   Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд …