Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 27 July

    Дарь-Эхийн замыг өнөөдөр орой хаана

    Баянзүрх дүүргийн 27-р хороо, 2-р хороо, “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажил өнөөдөр /2020.07.27/ 22.00 цагт эхэлнэ. Энэ хүрээнд тус замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Эхний ээлжинд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулах тул замыг наймдугаар сарын 10-ны 08.00 цаг хүртэл бүрэн хаах юм байна. Иймээс энэ хугацаанд “Дарь-Эхийн гудамж”-ны замаар хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд тус орчинд амьдардаг ард …

  • 27 July

    Б.Баттүшиг: Орон сууцны “Батламж” авсандаа баяртай байна

    Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид төдийгүй Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн босгон дээр тэдний нэг болох Халдварт өвчин судлалын үндэсний төвд үүрэг гүйцэтгэж байгаа Эрүүгийн цагдаагийн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг …

  • 27 July

    BTS хамтлаг Гиннесийн дээд амжилт тогтоов

    Өмнөд Солонгосын хамгийн амжилттай яваа хөвгүүдийн BTS хамтлаг цахим тоглолтын үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоосон тухай Гиннесийн номын цахим хуудаст мэдээлжээ. Тус хамтлагийн долдугаар сарын 14-нд болсон цахим тоглолтыг 100 гаруй орны 756 мянган хүн үзсэн байна. Мөн энэхүү цахим тоглолт нь интернетийн түүхэнд хөгжмийн хамтлагийн хамгийн их орлоготой тоглолт болсон байна. Цар тахлын улмаас дэлхийг тойрон аялах тоглолтоо цуцлаад …

  • 27 July

    Улаанбаатар руу нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн байгууллагуудаас тогтмол өгсөөр байтал иргэд нойтон тарвагыг Улаанбаатар хот руу …

  • 27 July

    Халдварт өртөх эсэх нь таны мэдлэг, хандлага, дадлаас шалтгаална

    Коронавирус халдварт бүх хүн өртөх эрсдэлтэй. Хэн нэгэн таны аюулгүй байдлыг хангана гэж найдахын оронд өөрийгөө болон бусдыг хамгаалахад хувь нэмрээ оруулах ёстой. Үүний тулд та дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.1. Халдварт өртөх эрсдэлээ хэрхэн бууруулах талаар та мэдэх үү?2. Амны хаалт байнга зүүдэг үү?3. Бусад хүмүүсээс дор хаяж 1 метрийн зайнаас харьцаж байна уу?4. Гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж байна уу?5. …

  • 27 July

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ

     Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал …

  • 27 July

    Я.Содбаатар: Өвөлжилтийн ажилд хүндрэл учирсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тооцно

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал зэрэг холбогдох албан …

  • 27 July

    Ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн коронавируст халдварын салбар дундын эрсдэлийн үнэлгээг хийж байна

    Засгийн газрын энэ оны 7 дугаар сарын 16-ны хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэх талаарсудалж, үнэлгээ хийх чиглэлийг холбогдох яам, агентлаг, байгууллагад өгсөн.  Дээрх чиг үүргийн дагуу ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн нээхтэй холбогдуулан коронавируст халдварын салбар дундын эрсдэлийн үнэлгээг хийж байна. Энэ талын “Антикорона баг” боловсролын байгууллагад өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх заавар, журам боловсруулах ажлын …

  • 27 July

    Хамарын хийд рүү зорчих замын далан нуржээ

    Дорноговь аймгийн онцгой байдлын газар гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрсэн тухай мэдээллээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй …

  • 26 July

    Улаанбаатар-Франкфуртийн тусгай нислэгээр Монгол Улсаас 226 хүн явжээ

    Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрахаар өнөөдөр Франкфурт рүү тусгай үүргийн онгоц ниссэн. Тэгвэл тус онгоцоор Монгол Улсаас 226 хүн явсан болохыг ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.  Монгол Улсаас гадаад руу явж байгаа иргэдийг цар тахлын нөхцөл байдал хэвийн болтол эргэж ирэхгүй гэсэн зөвшөөрлийн дагуу хэвийн явуулж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан.  Энэ удаа Европ руу …

  • 26 July

    Д.Нямхүү: Батлагдсан 288 тохиолдлоос 118 нь эдгэрч гарсан

    Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид 1,676 сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй.  Долдугаар сарын 25-нд Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Бид давтан шинжилгээн дээр ихээхэн анхаарч байна.  Тандалтын зорилгоор Өвөрхангай болон Замын-Үүдийн эмнэлгээс 7 сорьцод шинжилгээ хийхэд …

  • 25 July

    1957 оны энэ өдөр Тунис Улс байгуулагдаж байжээ

    7 дугаар сарын 25 нь Аргын тооллын жилийн 206 дахь өдөр юм. Мөн он дуустал 159 өдөр үлдэж байна. Энэ өдөр дэлхийн түүхэн дэх үйл явдлуудыг хүргэе. 1567 — Өнөөгийнхөөр Венесуэл улсын нийслэл Каракас хот, тухайн үеийн Сантьяго суурин үүсэн байгуулагдсан.1868 — Вайоминг нутаг 1868 онд Америк улсын мэдэлд шилжсэн. Өдгөө нэгэн муж улс нь болжээ.1920 — Францын зэвсэгт хүчин Дамаскыг эзэлсэн.1925 — Зөвлөлт Холбоот Улсын цахилгаан мэдээний агентлаг (орос товчлол ТАСС) байгуулагдсан.1957 — Францаас салж тусгаар …

  • 25 July

    Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ

    ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 24-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дах салбар лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, Долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний 3 дахь давтан шинжилгээ,Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр …

  • 25 July

    БНХАУ Монгол Улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөө өргөжүүлнэ

    БНХАУ үнэ төлбөргүй мэс засал хийх, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг Монгол Улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөө өргөжүүлнэ гэж пүрэв гарагт цахимаар баталсан хэлэлцээрүүдэд тэмдэглэжээ. “БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Өвөр Монголын өөртөө засах орон дахь салбар болон Монголын Улаан загалмай нийгэмлэгийн байгуулсан хэлэлцээрүүдэд тулгуурлан БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Өвөр Монгол дахь салбар Монголд дахин нүдний болор солих 2000 мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр …

  • 25 July

    Япон улс Монгол Улстай харилцан зорчих горимоо хөнгөвчилнө

    Япон Улсын Засгийн газраас эдийн засгийн харилцаагаа сэргээх үүднээс харилцан зорчих горимоо хөнгөвчлөх алхмыг хийж байна гэж ГХЯ-ны өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээлэв.  Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзах үеэрээ, харилцан зорчих горимоо хөнгөвчлөх улс орны жагсаалтад Монгол Улсыг оруулах саналаа Засгийн газартаа …