Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 19 November

    Тээвэр зууч, карго үйлчилгээ эрлэгч ахуйн нэгжүүдийн анхааралд

    Тээвэр зууч, карго үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах зөвлөмжийг хүргүүлжээ. Үүнд: Үйл ажиллагаа эхлэхээс 2-3 цагийн өмнө ажлын байр, карго тээврийн автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ачаа тээшийг ариутгалын тусгай зөвшөөрөл бүхий компаниар гадаргуугийг ариутгал, халдваргүйтгэлийг нэг бүрчлэн хийлгэхЗөвхөн амны хаалт зүүсэн үйлчлүүлэгчийг нэвтрүүлэх бөгөөд тухайн обьектод нэвтрэхээс өмнө гарыг халдваргүйжүүлэн, биеийн халууныг хэмжиж тэмдэглэл …

  • 19 November

    Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа

    Ж.Энхбаяр Дарханд дөрөв хоног хөл хорьж байгаад, 10 мянган иргэнд шинжилгээ хийлгээд, будаан дотроос зүү олохын адил ковидоор өвчилсөн нэг хүнийг олоод ирж байна. Орон нутгийн багийг маш хурдан зохион байгуулж, засаг дарга Азжаргал нарын удирдлагуудтай нь уухайлаад ажиллаж чадаж байна. У.Хүрэлсүх танхимынхныгаа суулгаж байгаад улс даяар, хувь, хувьсгалтайгаа хамтран хэрэгжүүлэх 23 зүйл бүхий шийдвэрээ танилцуулаад, 2021 оны долдугаар сар …

  • 19 November

    Жүжигчин А.Баярцэцэг “Кинцуги” богино хэмжээний кино бүтээж байна

    Корона вирус бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай өгүүлэх Кинцуги богино хэмжээний кино.Зураг авалтаас бусад бүх ажил онлайнаар хийгдэж байна. Монгол Улсад хөл хорионы чанга дэглэмтэй энэ үед хүнсний салбараас бусад үйлчилгээний салбарууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон билээ. Харин дэлхийн бусад улсуудад аль хэдийнээ Ковид-19 үүдсэн хөл хорионд тохируулан бизнес бүр өөр өөрийн шинэ арга барилыг олж урагшилсаар байна. …

  • 19 November

    А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 18-ний өдөр 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. -Алтанбулагийн боомтоор арванэгдүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн тир машины 30 жолоочийн 7 жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. -Дарханы голомтод …

  • 19 November

    Н.Энхтайван:Цар тахал гадаад харилцаанд олон өөрчлөлтийг бий болгож байгаа болохоор шинэ боломжуудыг нээж ажиллана

    Монгол Улсын гадаад харилцааны бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай ярилцлаа. “COVID-19” цар тахал биднээс ажлын шинэ арга барилыг шаардаж байна -Та сайдын ажлаа аваад дөрвөн сар болж байна. 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа манай сонинд ярилцлага өгч байгаад талархал илэрхийлье. -“Монголын үнэн” сонин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан сонины хамт олон болон нийт уншигчдадаа …

  • 19 November

    ӨМӨЗО-ны Тунлио хотод их хэмжээгээр цас орж хөдөлгөөн зогсов

    ӨМӨЗО-ны Тунлио хотод шөнөжин цас орсоноос болж хөдөлгөөн хязгаарлагдаж нийтийн тээвэр зогссон, сургууль цэцэрлэг хаагджээ. Өвөл шөнөдөө хамгийн хүйтэнд -20 темпертуртай байдаг энэ бүсд хэзээ ч ийм их зас орж байгаагүй ажээ.

  • 19 November

    Я.Содбаатар: Дотоодод коронавирусийн халдварын 65 тохиолдол бүртгэгдсэн

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Шадар сайд Я. Содбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Дотоодод коронавирусийн халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт найм, Дорноговь аймагт …

  • 19 November

    С.Бямбацогт: Онцгой нөхцөл байдлын үед хүний эрхийг хамгаалахад комиссын гишүүд санаачилгатай ажиллах ёстой

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өчигдөр (2020.11.18) Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн үнэмлэхийг гардуулан өгч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан таван нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо, УИХ-ын …

  • 19 November

    COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

    Байгууллагад: • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх • Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх • Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих • Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай …

  • 19 November

    Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ

    Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан Нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйлэлтийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьж ажиллаа. Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ. Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгалаа. Үүнээс: Ариутгал …

  • 19 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. …

  • 18 November

    Жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах нар “30 өдөр, 30 секс” олон ангит эротик киноны гол дүрд тогложээ

    Voo original,  A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик драм 11-р сарын 20-ноос эхлэн Voo-ийн хэрэглэгчдэд хүрэх ажээ. Зохиолч, найруулагч Т.Алтантуяагийн энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал, Б.Анхбаяр нар тогложээ. Уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ хосуудын харилцааны сэдвийг хөндөж дараах асуултуудыг хосуудад тавьж байгаа юм. Хайртай гэдэг үгийг та хэзээ, хаана хэнд хэрхэн хэлсэн бэ? …

  • 18 November

    Я.Содбаатар:Орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй

    Улс орон даяар хоёр долоо хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан орон нутгаас нийслэл хотод ирсэн хүмүүс Улаанбаатарт гацаад буй. Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар ” Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын гэсэн хоёр голомт бий. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотод ч төмөр замын ажилчдаас шинжилгээ авч байна. Нэг ажилчнаас халдвар илэрсэн. Тийм учраас хотоос орон …

  • 18 November

    Хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 6435 обьектын 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ

    Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд нийт 191 улсын /ахлах/ байцаагч хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний худалдааны газар-5688, хүнсний үйлдвэр, цех-747 үйл ажиллагаа явуулдаг. Хяналт шалгалтыг 2020.11.15-17-ны өдрүүдэд 1985 объектод буюу 30.8 хувьд хийж 3164 зөрчил …

  • 18 November

    Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

    Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц тохиолдол бүртгэгдсэн байна. 16 настай охин нас барсан талаар бүс нутгийн эрүүл мэндийн сайдын орлогч Елена Голенецкая мэдэгджээ. Нас барсан өсвөр насны охин коронавирусний халдвараар хүнд хэлбэрээр өвчилсөн байсан аж. Хойд хөршид нийт халдварын тоо хоёр сая руу ойртсон бол хоногт 22410 хүн коронавирусээр өвчилжээ. Нийт эдгэрсэн …