Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 21 October

    Гавьяат тамирчин Ц. Энхжаргалд хүндэтгэл үзүүллээ

    “Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Бусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн “Алтан Гранпри”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыний ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд …

  • 21 October

    МЭХ үр шилжүүлэн суулгах мэс ажилбарын зардлыг ЭМД-ын санд хамруулах санаачилга гаргалаа

    МЭХ-ны аймаг, нийслэл дэх салбаруудын тэргүүн, эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нартай уулзаж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлын талаар ярилцлаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог идэвхжүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх, үр шилжүүлэн суулгах хагалгааг даатгалд хамруулдаг болгох, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг оношлогооны хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ тухай …

  • 21 October

    Х.Булгантуяа: Цар тахлын үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын онцлогийг бүрэн тусгаж чадаагүй

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцуулав.     Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн …

  • 21 October

    ШУТИС-д 4,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий сургалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

    Боловсрол, шинжлэх ухааны яамны “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл  4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ШУТИС-д өчигдөр албан ёсоор, бүртгүүлэн хүлээлгэн өгч, зарим тоног төхөөрөмжүүдийг олон нийтэд нээлттэйгээр дэлгэн үзүүллээ.  Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулан туршилт …

  • 21 October

    Нэр бүхий таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гарсан

    Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий 12 их, дээд сургуульд салбар яамнаас шалгалт хийж, хаахаар болсон талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Их, дээд сургуулиудын сургалтын чанар, багшийн чадвар, элсэгчдийн тоо, хичээлийн хөтөлбөрийг шалгах зорилгоор 12 сургуулийг сонгон авч, шалгалт хийж байна. Тухайн 12 сургуулийг хаахын төлөө хийсэн шалгалт биш гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Шалгалтын …

  • 21 October

    “Мехико-68” олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

    Монголын Үндэсний Олимпийн Хороо 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас медаль хүртсэн түүхэн амжилтын эздээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Зуны XIX олимпийн наадамд Монгол Улс спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцоход чөлөөт бөхийн төрөлд 87 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-д ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт …

  • 21 October

    Согтуу цагдаа төрийн ордоныг мөргөжээ

    Монгол Улсын төв талбайд орших Засгийн газрын ордныг согтуу жолооч мөргөсөн осол өнгөрөгч амралтын өдөр гарсан байна. Тодруулбал, аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан үедээ Toyota Marx-X маркийн автомашиныг жолоодож яваад, Төв шуудангийн уулзварын дунд байрлах түмб буюу зохицуулагчийн тавцанг …

  • 21 October

    Пушкаш академид суралцах эрхээ авсан Г.Дөлгөөн, Х.Чингүүн нар Унгар улсыг зорив

    Унгарын алдарт Пушкаш академид суралцах эрхээ авсан “Дэрэн” клубийн тоглогч Г.Дөлгөөн, “Би Си Эйч Лионс” клубийн тоглогч Х.Чингүүн нар 10-р сарын 21-ний өглөөний тусгай үүргийн шууд нислэг болох Улаанбаатар – Будапешт чиглэлийн онгоцоор Унгар улсыг зорилоо. Ковид-19 цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед эдгээр шилдэг хөвгүүдийг хөл бөмбөгөөр мэргэжлийн түвшинд хичээллэх боломжийг Унгар улсруу зорчих бололцоогоор хангасан …

  • 21 October

    Төмөр замаа барьсан түүхэн цаг үе ойртсоор…

    Монголчууд бид өөрсдөө төмөр замаа барьж, стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон түүхэн цаг үе тохиож байна. Тодруулбал, 2019 оны 4 дүгээр сард “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний …

  • 21 October

    Гадаад паспорт шинээр авах зэрэг 26 үйлчилгээг цахимаар авах боломжтой

    Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-иас Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 26 үйлчилгээг нэгтгэсэн талаар тус газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлж байна.  Тодруулбал,  Төрсний бүртгэлийн лавлагаа Гэрлэсний бүртгэлийн лавлагаа Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааГэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлага Регистрийн дугаарын тухай лавлагааРегистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагааОвог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн лавлагаа Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа Үндэсний энгийн паспорт анх удаа …

  • 21 October

    Ахлах байлдагч О.Буянзаяа, байлдагч О.Мөнхзаяа: Ихэртэйгээ хамт цэргийн алба хааснаа хожим дурсаж явна

    Хилийн 0164 дүгээр ангид хугацаат цэргийн албыг амжилттай хаагаад тун удахгүй халагдах гэж байгаа ихрүүд болох ахлах байлдагч О.Буянзаяа, байлдагч О.Мөнхзаяа нартай ярилцлаа. -Ихрүүдтэй танилцья? О.Б:-Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос цэргийн албанд татагдсан. Ам бүл найм. Сэлэнгэ аймгийн спортын бүрэн дунд сургуулийг төгссөн. Хагас цэргийн зохион байгуулалттай сургууль л даа. Би чөлөөт, үндэсний бөхөөр харин манай ихэр самбо, жүдогоор хичээллэдэг байсан. …

  • 21 October

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Дотрын төвдөө VIP тасгийг байгуулан, тохижуулжээ

    Хувийн эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ ая тухтай орчин бүрдүүлж чаддаг бол улсын эмнэлэгт чадвартай боловсон хүчин ажиллаж байна. Харин иргэдийн хувьд ая тух, чадвартай эмч, мэргэжилтэн аль алиныг нь хүсэж байгаа одоогийн нөхцөлд УНТЭ-т VIP тасаг ашиглалтад орсон нь нүдээ олсон ажил болжээ.Улсын эмнэлгүүд нийт орныхоо 10 хүртэлх хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээнд ашиглаж болох хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг …

  • 21 October

    Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хосын хүүхэд олныг алмайруулжээ

    Мариам, Дэвид нарын зураг цахим сүлжээгээр цацагдсанаас хойш дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хосууд хэмээн нэрлэх болсон. Залуу хосууд хуримын ёслолдоо Гүрж үндэстэний хувцсаа өмссөн нь олны хайрыг маш ихээр татаж чадсан юм. Үзэсгэлэнт хосууд маань удалгүй Марта хэмээх охинтой болсон бөгөөд олон нийтэд харуулахгүй тун нууцалж байсан. Харин саяхан олон нийтэд охиныхоо зургийг нийтэлжээ. Мариам охиныхоо зургийн доор ” Миний амьдралын …

  • 21 October

    Москвад гурвантаа суралцаж, Монгол Улсын Их Хуралд хоёронтоо сонгогдсон ховорхон хувь заяаны эзэн

    ПАРЛАМЕНТ-30 Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа өгүүлж байна. Улсын Их Хурлын гишүүнээр хоёронтоо сонгогдож ажилласан …

  • 21 October

    Ерөнхий сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа. Үндэсний геологийн алба. Монгол Улсын Засгийн газар 26 жилийн дараа буюу энэ оны зургаадугаар сард Үндэсний геологийн алба байгуулсан. Тус алба: –       геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх –       ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс …