Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 29 July

    Зургаан настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ

    Өчигдөр буюу Мягмар гарагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн амь нас хохирсон байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Дархан-Уул аймгийн Дархан сумын хээтэй хорооллын дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч явган зорчигч 6 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Сэрэмжлүүлэг Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, …

  • 29 July

    Цар тахлын эрсдэлийн удирдлага ба гадаадад гацсан Монголчууд

     – Синдикат ярилцлага #52 – Нэвтрүүлгийн 52 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. Цар тахлын эрсдэлийн удирдлага, гадаадад гацсан Монголчуудын асуудлыг энэ дугаараар хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхгэрэл нар оролцлоо. …

  • 29 July

    Нарны замыг Дүнжингаравын замтай холбосон нүхэн гарцын ажил хийгдэж байна

    Нарны замыг Дүнжингаравын авто замтай холбосон төмөр зам доогуурх нүхэн гарц бүхий авто замын ажил явагдаж байна. Уг төсөл хэрэгжсэнээр хоёр талдаа явган зам, авто замын дөрвөн нүхэн гарц бүхий 14 метрийн өргөнтэй, 238 метрийн урттай авто зам баригдаж Нарны замыг Дүнжингаравын замтай холбосон босоо тэнхлэгийн зам болох юм. Тус зам ашиглалтанд орсноор Нарны замын ачааллыг Дүнжингаравын авто зам руу …

  • 28 July

    Дүрэлзэн асч байгаа галаас биш дотор хүн байх вий гэхээс л айсан

    Энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 4 дүгээр гудамжны 60,61 тоотод гал гарч, тухайн байшинд байсан бага насны 3 хүүхэд, иргэдийн эд хөрөнгийг аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Энхтулга, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.Оюутанбаатар нартай цөөн хором ярилцлаа.   -Болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй яриач? О.Энхтулга: Тухайн …

  • 28 July

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа

    Улсын онцгой комиссын хуралдаан  өнөөдөр боллоо.Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд долдугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд КОВИД-19 халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна. Өвчлөл буурахгүй байгаа шалтгааныг хөл хорионы дэглэмийг бууруулсан, …

  • 28 July

    УОК: Наймдугаар сард 3500 орчим иргэнээ татаж авна

    Улсын онцгой комиссын хуралдаан  өнөөдөр боллоо. Хуралдаанаар наймдугаар сард 14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн 3500 орчим  иргэнийг татаж авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ. Тухайлбал: д/дХаанаасЧиглэлЗорчигчийн тоо /урьдчилсан байдлаар/Хугацаа1БНСУСөүл2502020.08.012АНУСиатлл2502020.08.053БНЭУШинэ Дели/Ханой1702020.08.064ЯпонТокио2502020.08.075ХБНГУФранкфурт2502020.08.086БНЧУПрага1702020.08.107БНСУСөүл2502020.08.148БНСУСөүл /транзит/2502020.08.159БНТУИстанбул2502020.08.2010ХБНГУФранкфурт2502020.08.2111БНСУСөүл2502020.08.2212ЯпонТокио2502020.08.2413ХБНГУФранкфурт2502020.08.2614АвстралиСиднейАвстрали, Зүүн Өмнөд Ази2020.08.27 Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр тусгай үүргийн дөрвөн нислэг үйлдэх боломжийг судлаж байна.

  • 28 July

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Ворлд Монголиа”, зочид …

  • 28 July

    Цэцэрлэг, сургуулийн хичээлийг ecдүгээр сарын 01-нд эхлүүлэхээр болов

    Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх хугацаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг наймдугаар сард тусгай үүргийн нислэгээр татан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд …

  • 28 July

    ГХ-ны сайд Н.Энхтайван Беларусь улсын элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ коронавируст цар тахлын үед Беларусь Улсад суралцаж буй монгол оюутнуудад дэмжлэг үзүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Элчин сайд …

  • 28 July

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон орон нутагт ажиллалаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй албаны хүмүүс орон нутагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нефть боловсруулах үйлдвэр болон Сайншанд хотын хоорондох авто болон төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын сүлжээний ажлууд дууссан. Одоогоор талбайн газар шорооны ажил хийгдэж …

  • 28 July

    Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

    Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг хүчтэй аадар борооны улмаас сэтэрч, их хэмжээний эвдрэл үүсч, улмаар долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Энэ дагуу Дорноговь аймгийн онгой комисс газар дээр ажиллаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд Замыг засварлах зураг төсвийг яаралтай хийлгэж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх;Дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах хүртэл тодорхойгүй …

  • 28 July

    Үндэсний инновацын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд тус бүр 30 сая төгрөгийн шагнал олгоно

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацын шагнал” олгоно. Үндэсний инновацын шагнал нь “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацын бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг …

  • 28 July

    Дэнжийн мянгын замыг амралтын өдрүүдэд хаана

    Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дэнжийн мянга”-ын автозамын доогуур Дулааны шугам татах ажил хийгдэх тул 2020 оны 08-р сарын 01-ний Бямба гарагийн 13:00 цагаас 08-р сарын 02-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг хааж, зам сэтлэн ажил гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

  • 28 July

    З.Мэндсайхан: Малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн даацад нийцүүлэх шаардлагатай

    Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх,  ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян,  Цаг уур, орчны шинжилгээний  газрын хэлтсийн дарга  Л.Оюунжаргал, онцгой комиссын гишүүд …

  • 28 July

    Турк улсад амьдарч байгаа монгол иргэдэд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Элчин сайд Ахмет Язал Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран өргөжин хөгжиж буйг тэмдэглэв. Хоёр талын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлоод 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол, Туркийн …