Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, “Цахим оюуны эерэг давалгаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын залуу инженерүүдийн холбоо” ТББ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
28 September
Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолборт есдүгээр сарын 25-ны өдөр боллоо.Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны харьяа байгууллага агентлагуудын удирдлагууд, ДХИС-ийн захирал, …
-
28 September
Д.Мөнхжаргал: Нийслэл хотод НЭГ САЯ МОД ургуулахыг зорьж байна
Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг байгуулж, иргэдэд зориулсан ЭКОЛОГИЙН боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музей нээлтээ хийлээ.Энэхүү төслийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байгаа ба тарьц суулгацын хангалттай нөөц бүрдүүлэн дүүргүүдийн төгсөгчдийн төгөлд нийлүүлэх, мөн гэр хорооллын айл өрхөд тарааж мод тариулах замаар хөрсний бохирдлыг бууруулах, …
-
28 September
Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форум болно
Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэх цахим форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй тус цахим форумд соёл, аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн соёлын асуудал …
-
28 September
“Үнэртэй усанд дурлагсдын клуб”: Цусаа хандивласан доноруудад сүрчигний дээж бэлэглэнэ
Фейсбүүк дахь “Үнэртэй усанд дурлагсдын клуб- Mongolian Fragrance Lovers” группээс санаачлан “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-ийн үйл ажиллагааг дэмжин жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн цус бэлэглэх аяныг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан ирэх аравдугаар сарын 3-ний зохион байгуулах гэж байна. “Үнэртэй усанд дурлагсдын клуб” хэмээх фейсбүүк групп 2013 онд анх байгуулагдсан бөгөөд 2015 …
-
28 September
Компьютерийн хэрэглээний программ, хэлний үнэ төлбөргүй сургалтууд зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын залуу инженерүүдийн холбоо” ТББ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, англи, солонгос хэл, компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой юм. Улаанбаатар хотын Баянгол, …
-
28 September
Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын түүхт 80 жилийн ой тохиолоо
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга түүхт 80 жилийн ойгоо энэ сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус чуулга нь Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж буй хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хил орчмын ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, хилийн анги, салбарт соёл, урлагийн ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг …
-
28 September
МҮОХ-ны ерөнхийлөгч U17 насны анхдугаар ур чадварын тэмцээний аварга болсон тамирчдад баяр хүргэлээ
Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн U17 насны анхдугаар ур чадварын тэмцээний аварга Монгол Улсын залуучуудын шигшээ багийн сагсан бөмбөгчдийг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Энэ өдөр Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ил захидал илгээсэн бөгөөд анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан “Skill Challenge – 2020” тэмцээний аваргын цом дурсгалын зүйлийг илгээжээ.
-
28 September
БНСУ-д визийн зөрчилтэй иргэд дараах зүйлсийг анхаарна уу
БНСУ-д оршин суух визийн хугацаа хэтрүүлсэн иргэд жагсаалтын дагуу тусгай үүргийн нислэгт багтсан ч БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газарт сайн дураар нутаг буцах хүсэлтээ бүртгүүлээгүйгээс Инчон ОУНБ-аас нутаг буцаж чадалгүй буцаагдах тохиолдол гарсаар байна. Иймд визийн зөрчилтэй иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд: 1. Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн …
-
28 September
Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр “Шинос” мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээ
Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар ШИНОС мюзиклийн уран бүтээл туурвин, энэ сарын 24, 25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм. Шинос мюзиклд бүжиг, драм, цирк, дууны урлагийн бүхий л төрлийг багтаан …
-
28 September
Унгарын Пушкаш академийг зорих өсвөрийн хөл бөмбөгчдийг зарлалаа
Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Унгарын алдарт Пушкаш академитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр Монгол хөвгүүдийг шилдэг академид суралцуулсаар байгаа билээ. Ирэх жил “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн , “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн нар Унгарын Пушкаш академид суралцах болсныг дуулгахад таатай байна. Х.Чингүүн, Г.Дөлгөөн нарыг Пушкаш академид суралцах болсныг футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаан дээр албан ёсоор зарлалаа. Уг тамирчдыг танилцуулах ёслолд Унгар улсаас Монгол улсад суугаа элчид сайдын яамны Консулл Киш Киеэж Чилла оролцлоо. …
-
28 September
Х.Баттулга: Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа. Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нар нь үерийн аюулаас бага насны хоёр хүүхдийг хамгаалсан гавьяа байгуулжээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын хоёрны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутагт орсон хүчтэй мөндөр, аадар борооны …
-
28 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ: 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд 15:00 цагаас,2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд 12:30 цагаас,2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт 17:30 …
-
28 September
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 …
-
27 September
Холливудын цуврал кинонд монгол бүсгүй дүр бүтээжээ
Холливудын “Сувилагч Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тоглосон Бямбадоржийн Хандсүрэн. АНУ-д ажиллаж, амьдардаг жүжигчин мэргэжилтэй ажээ. Авьяаслаг бүсгүй олон ангит кинонд эмнэлгийн даргын эхнэр буюу Филиппин эмэгтэйн дүрд чадварлаг тоглож улс орныхоо нэрийг Холливуудад гаргалаа. “Сувилагч Рэйтчед” олон ангит уран сайхны кино найман ангитай. Цувралын гол дүрд алдарт жүжигчин Сараа Полсон тоглосон байна. Хандсүрэнгийн сүүлийн үеийнг зурагнаас онцлож байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл