“Microsoft”компани өнгөт арьст удирдах ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ. Мөн африк гаралтай иргэдийг ур чадварыг илүү нэмэгдүүлэх талаар сургалт, хөтөлбөр зохион байгуулахаар болсон байна. Компанидаа удирдах албан тушаал хашдаг өнгөт арьст иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авахаа “Microsoft” компанийн тэргүүн Сатья Наделла мэдэгджээ. Өнгөт арьст менежерүүд, …
Мэдээ мэдээлэл
July, 2020
-
7 July
Нийслэлийн Аврах 105-р анги “Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон “Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо. Тус өрөөг “Доече вэллэ” ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд засварлан, тохижуулсан байна. Ингэснээр алба хаагчид гамшиг, ослын өмнөх болон дараах сэтгэлзүйгээ бэлтгэх, ажлын ачааллаа тайлах боломж бүрдэж байгаа юм гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.
-
7 July
Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна
Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна. Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ. Уралдаанч хүүхэд нь: …
-
7 July
Засгийн газрын бүтцийг 14 яамтай байхаар баталлаа
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.07) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль …
-
7 July
Францын шинэ ерөнхий сайдыг томилжээ
Францын ерөнхий сайд Эдуард Филипп өнгөрсөн амралтын өдрүүдэд огцрох хүсэлтээ өгч, түүнийг нь ерөнхийлөгч хүлээн аваад байсан юм. Тэгвэл коронавирусын халдварын улмаас тогтоогоод байсан хөл хориогоо сулруулж байгаа энэ үед шинэ ерөнхий сайдыг томиллоо. Францад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хоёр сар орчмын хугацаанд хөл хорио тогтоосны дараа хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж буй үед Ерөнхий сайдыг шинээр томиллоо. Өмнөх Ерөнхий …
-
7 July
Гол, усны ослоос урьдчилан сэргийлье
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …
-
7 July
Австрали улсад ажиллах Монгол Улсын соёлын элч Жон Лантрид гэрчилгээг нь гардуулав
Элчин сайд Б.Чулуунхүү Австрали Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Жон Лантриг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав. Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Жон Лантри нь Австрали Улсаас …
-
7 July
БНХАУ-д төрийн албан тушаалтанд авлигын хэргээр ял оногдуулжээ
БНХАУ-ын төвийн бүсэд байрлалтай Хунань мужийн Чэнчжоу хотын Ардын шүүхээс тус улсын чанарын хяналт шалгалт, хорио цээр хариуцсан төрийн төв байгууллагын дэд дарга асан Вэй Чуаньчжунуг авлигын хэргээр бүх насаар нь хорих шийтгэл оногдуулсан талаар 6 дугаар сарын 19-нд “Синьхуа” агентлагаас мэдээлсэн байна. Шүүхээс түүний бүх эд хөрөнгө, олсон орлогыг хураан авч улсыг хохиролгүй болгох шийдвэр гарсан. Тэрээр уг албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон, …
-
7 July
Алтанбулаг боомтоор 215 иргэнийг татан авжээ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 5-6-нд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авлаа. ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажилласан байна. Долдугаар сарын 5-ны өдөр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн юм. Харин долдугаар …
-
7 July
ОХУ-ын авлига хамгийн өргөн тархсан 10 бүс нутгийн жагсаалтыг гаргажээ
ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас тус улсын авлига хамгийн өргөн тархсан бүс нутгийн жагсаалтыг гаргасан талаар “РИА Новости” агентлагаас мэдээлсэн байна. Дээрх мэдээлэлд дурдсанаар 2019 онд ОХУ-д авлигын түвшин өссөн дүнтэй гарсан байна. Тухайлбал өнгөрсөн онд 100 мянган хүнд ногдох авлигын гэмт хэргийн хувь 21.1 болсон ба 2018 онд уг үзүүлэлт 20.8 хувь байжээ. Авлига хамгийн өргөн тархсан бүс нутгийн жагсаалт: …
-
7 July
Үерийн улмаас 7000 гаруй толгой мал хорогджээ
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэх, уруйн үер бууж, иргэд үерт өртөх эрсдэл их байна. Тухайлбал, 07 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 5000 гаруй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 1000 орчим, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1100 орчим бог мал, нийт 7000 гаруй толгой мал …
-
7 July
Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа хүргүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайдаас 2020 оны 7 дугаар 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх санал, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт …
-
7 July
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал дэмжигдлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн (2020.07.06) нэгдсэн хуралдааны дараа 89.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын …
-
6 July
Танилц: Засгийн газар 14 яамтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай …
-
6 July
Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар …