Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 8 July

    “Ирлээ- Явлаа- Цэвэр” аян эхэллээ

    БОАЖЯ, Аялал жуулчлалын бодлого зохицуулах газар, ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран Байгаль Эн Тэргүүнд “Ирлээ- Явлаа-Цэвэр” дотоодын аялагчдад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ. Үйл ажиллагааны гол зорилго нь аялал жуулчлалын улмаас хүрээлэн байгаа орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргахад  оршино. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэлхий …

  • 8 July

    Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардууллаа

    “Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө. Энэ үеэр …

  • 8 July

    Х.Баттулга:ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ц.Нямдоржийн хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь хүлээж авахгүй шүү

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан. Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах тухай албан бичиг өчигдөр надад ирсэн байна. Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид …

  • 8 July

    УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдийг ажил үүрэгтээ эзэн болж, хариуцлагатай ажиллахыг захилаа

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншин Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, тусгайлан бэлдсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, Улсын Их …

  • 8 July

    Тапан Мишра:Тогтвортой хөгжил-тогтвортой төрийн алба

    НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, Төрийн албаны зөвлөлийн дарга нар уулзаж НҮБ-ын төрийн албаны өдөр болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны тухай, төрийн албаны шинэтгэлийн үйл явц тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа зэрэг бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлаа. Өнөөдөр дэлхий нийтээрээ хувьсамтгай, тодорхойгүй, …

  • 8 July

    Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд …

  • 8 July

    Танилц:Засгийн газрын 16 сайд нарын намтар

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томиллоо. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар томилогдсон Засгийн газрын 16 сайдын намтрыг танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайдаар Янгугийн Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 …

  • 8 July

    Ж.Амгалан: Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана

    Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр  Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан  мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага улсын их баяр наадам болбол хэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулсан. …

  • 8 July

    Г.Дамдинням:Дарханы замын ажлыг дуусгуулахын тулд таны өрөөнд очоод суучихна шүү

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Сайдад нэр дэвшигчид чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулж байна. УИХ-ын гишүүд Дарханы замын ажлын явцын талаар Зам тээврийн сайдад нэр дэвшигч Л. Халтараас тодрууллаа. Зам тээврийн сайдад нэр дэвшигч Л.Халтар“Дарханы замын хувьд нөхцөл байдал жаахан хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Б.Жавхлан гишүүн надаар хугацаа хэлүүлэх …

  • 8 July

    Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын даргад баяр хүргэлээ

    Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Гомбожавын Занданшатарт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ. Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар түүнийг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн нь …

  • 8 July

    Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ

     Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.  Тус нислэгээр 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 8 July

    Баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасанчлан улс орон даяар тав хоног амардаг.  Эдгээр амралтын өдөр томоохон сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүд ямар цагийн хуваариар ажиллах тухай мэдээллийг хүргэе.  Энэ жил “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ” зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд …

  • 8 July

    Н.Номтойбаярт таван жил, таван сар хорих ял оноов

    Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдууллаа.  Гэм буруугийн шүүх хуралдаанаас  УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт таван жил таван сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан шийдвэр гаргалаа.  Түүнчлэн Б.Нямдаваад гурав, Б.Шижиржаргалд …

  • 8 July

    Ж.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө. Үерийн усны улмаас автозам, гудамж талбай усанд …

  • 7 July

    БНХАУ, БНТУ, БНСВУ-ын парламентын тэргүүнүүд Г.Занданшатарт УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэлээ

    Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Гомбожавын Занданшатарт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганг нар баяр хүргэж, мэндчилгээ ирүүллээ. Ноён Ли Жаньшу баярын мэндчилгээндээ “Таныг Монгол Улсын Их Хурлын …