Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 18 April

    Стандартын шаардлагад нийцээгүй гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-17 тоотод байрладаг “Скала” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд спирт денатурат 1.4 тн-ийг үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл оногдууллаа. Скала ХХК …

  • 18 April

    Монголын шилдэг шатарчид хандивын онлайн тоглолт зохион байгуулна

    Дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед эх орон, ард иргэдээ аюулт тахлаас хамгаалан тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчиддаа сэтгэлийн дэм, урам хайрлах сайн үйлсэд Их мастерууд нэгдэж “Хандивын онлайн зэрэг тоглолт” зохион байгуулах гэж байна. Монголын шилдэг шатарчдын хандивын онлайн тоглолтод энхийн цагт эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд дуурсгаж, ялалт байгуулж явсан баатрууд болох дараах …

  • 18 April

    Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэв

    Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр  нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан албаныхан автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид масктай үйлчлүүлж байгаа эсэхэд явцын шалгалт хийлээ. Энэ үеэр эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа …

  • 17 April

    Гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 20.2 хувиар буурчээ

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал цахимаар зохион байгуулагдлаа. Өнгөрөгч 2019 онд тус зөвлөлөөс 31 заалт, 6 бүлэг бүхий төлөвлөгөөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн орчныг нь сайжруулах, сургалт, судалгаа зохион байгуулах, техник технологийн шинэчлэл хийж тоног төхөөрөмжөөр хангах, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудын хүрээнд нэлээдгүй зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Үүний дүнд, гэмт хэргийн гаралт …

  • 17 April

    Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.17) Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн барилаа. Манай улсад аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх …

  • 17 April

    УОК-т Чех улсын иргэн Павел Хамжл 300 000 төгрөг хандивлав

      Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.    Тухайлбал, өнөөдөр Монгол улсад ажиллаж, амьдардаг Чех улсын иргэн Павел Хамжл 300 000 төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өглөө.  Тэрээр монголын нийт ард түмэнд талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/trips.html

  • 17 April

    Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна. Иймд  цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,  Тээврийн хэрэгслийн жолооч …

  • 17 April

    Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг …

  • 17 April

    “Түрээслээд өмчлөх” хэлбэрээр ашиглах 1,800 гаруй орон сууц бэлэн байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар COVID-19-ийн эсрэг УИХ-аас авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний талаар танилцуулсан билээ. Тэдгээр арга хэмжээний дотор эмч, эрүүл мэндийн болон төрийн тусгай байгууллагын албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх тухай асуудал багтсан юм. Тэрбээр энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцав. Уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг …

  • 17 April

    Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүллээ

    Коронавирус (Covid-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь Монголбанк, Сангийн яамтай хамтран иргэдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүллээ.  Ингэснээр зээлдэгч таны хүсэлтийн дагуу банкууд орлого нотлох баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний …

  • 17 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахалтай холбогдуулан боловсруулж буй хуулийн төсөлд санал хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүн төрөлхтөнд томоохон сорилтыг тулгаж буй шинэ төрлийн коронавируст (COVID-19) цар тахлын хүнд нөхцөл байдлын энэ үед Улсын Их Хурлаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах тусгайлсан хууль гаргахаар ажиллаж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв. …

  • 17 April

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Багануур дүүрэгт ажиллаж байна

    Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 цар тахалын хүрээнд хийгдэж байгаа ажилтай танилцах, үүрэг, чиглэл өгөх ажлын хүрээнд эрүүл мэндийн яамны удирдлагууд орон нутагт ажиллаж байгаа. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүдэдажиллаж нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрбээр юун түрүүнд дүүргийн Онцгой комисстой уулзаж хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож чиглэл өглөө. …

  • 17 April

    ОБЕГ: Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгуудад гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

    Он гарсаар 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг 7 аймгийн 23 суманд нийт 31 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98200 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Өнөөдрийн байдлаар 04 дүгээр сарын 16 ны өдөр  гарсан Сэлэнгэ …

  • 17 April

    Япон улс бүхэлд нь хөл хорио тогтоолоо

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Токио, Осака болон өөр таван мужид тогтоосон онцгой байдлыг орон даяар болгон өргөжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ. Ингэснээр 126 сая орчим хүн амтай бүх 47 мужид онцгой байдал тогтоолоо. Шинзо Абэгийн мэдэгдсэнээр, Засгийн газар бүх иргэнд 100 мянган иен буюу 930 ам.долларыг олгохоор болжээ. Японд зарласан онцгой байдал нь бусад улс …

  • 17 April

    Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурлыг товлолоо

    Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад яллагдагч М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь …