Улс төр

December, 2018

  • 4 December

    Г.Ганбаяр:Боловсролын тухай хуульд 24 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.04/ хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. УИХ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт …

  • 4 December

    Сайд чөлөөлөх, огцруулах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг …

  • 4 December

    Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдлээ

    Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо өчигдөр  хуралдан  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн  гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Тус шийдвэртэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр/2018.12.03/  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарна гэдгээ мэдэгдсэн бол өнөөдөр /2018.12.04/ Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдлээ. Тэрбээр”Лувсанвандангийн Болд миний бие …

  • 4 December

    Ерөнхийлөгч хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн хариу өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зарим сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах болон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт тус тус хариу илгээв. ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 …

  • 4 December

    УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарах өргөдлөө өгчээ

    Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо өчигдөр  хуралдан  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Тус шийдвэртэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь Ардчилсан намын  бүлгээс гарна гэдгээ албан ёсоор …

  • 3 December

    Л.Болд:АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо

    Ардчилсан намын  Үндэсний дүрмийн хорооноос УИХдахь АН-ын бүлгийн гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарт  улс төрийн шийдвэр гаргасантай холбогдуулан Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан”Өнгөрсөн баасан гаригт 30 гэр бүл ялах уу, 3 сая Монгол ялах гэдэг тэмцэл болсон. МАН-ын бүлгийн хуваагдал шиг АН-ын бүлэг хоёр хуваагдсан. МАНАН-ийн төрийг дэмжиж 30 гэр бүлийн талд АН-ын хэсэг нөхөд саналаа өгсөн.Эх орончдынхоо талд, шударга …

  • 3 December

    Я.Содбаатар: Ерөнхий сайдын шударга ёсны тэмцэлд нэгдэж шийдвэр гаргалаа

    Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2018.12.03/ өгсөн гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар мэдээлсэн билээ. Үүний дараа Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ Тэрбээр”ЗТХ-ийн сайдын хувьд ЖДҮХС-тай нэр холбогдсоныг үндэслэн ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн. Миний хамаарал …

  • 3 December

    ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

    Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр “ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газраа огцруулах санал гаргасан.Тиймээс БСШУС-ын сайд Цогзолмааг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлж байна” гэв.    

  • 3 December

    Ц.Цогзолмаа:“Намайг аваад үлдээч ээ” гэж хэлэхгүй

    БСШУС–ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрыг огцруулах кноп дарсандаа  тайлбар өглөө.Тэрбээр энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзаж  байр сууриа илэрхийлжээ. Ц.Цогзолмаа”Улс төр гэдэг бол улс төрчийг ёс зүйтэй байхыг хамгийн түрүүнд шаарддаг гэж боддог. Өнөөдөр улс төрчийнхөө хувьд ёс зүй дээр суурилсан шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрээсээ ямар нэгэн байдлаар буцах шаардлага надад байхгүй. Тиймээс гарын үсгээ баталгаажуулж кнопоо дарсан. Энэ бол миний улс төрчийн шийдвэр. Мэдээж хэрэг үргэлжлэл нь та ажлаа өгөх үү гэдэг …

  • 3 December

    Ардчилсан нам УИХ-ын гишүүн Ж. Батзанданг намын гишүүнчлэлээсээ хаслаа

    Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзанданг гишүүнчлэлээсээ хасч  Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргажээ. Тэднийг Ерөнхий сайдыг авч үлдэхээр кноп дарсан нь намын дүрмээ зөрчсөн гэж үзсэн аж. Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс Ардчилсан намын бүлэгт Засгийн газрыг огцруулахыг дэмжих ёстой гэсэн чиглэл өгсөн. …

November, 2018

  • 30 November

    С.Жавхлан: Гуравдугаар ээлжийн хүмүүсийг хооллоод хэрэггүй байх

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан:Би маш олон удаа хэлсэн. Нохой хуцах чинээ тоогоогүй шүү. Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг болов оо. Би бие даагч хүн. Та нарын хэрүүл надад ямар хамаатай юм. Сонгогдох болохоороо үнэсэлдээд л, энд орж ирэхээрээ алалцаад л. Үнэхээр миний ойлгож байгаагаар гуравдугаар ээлж …

  • 30 November

    Ж.Батзандан: Өнөөдөр 3 сая Монголчууд ялах уу 30 гэр бүл ялах уу харъя

    УИХ-ын нэгдсэн чуулган 73 гишүүний ирцтэйгээр Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж түр завсарлаад байна. Чуулганы хуралдаан үдээс хойш 15 цагт үргэлжилнэ хуралдана. Үдээс өмнөх чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Энэ удаагийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг би зөвхөн нам хоорондын асуудал гэж харахгүй байгаа. Энэ бол үндэстний оршин тогтнохтой холбоотой асуудал болж тавигдаж байна гэж харж байна. …

  • 30 November

    Ж.Батзандан: Засгийн газрыг огцруулахын эсрэг байна

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:-Монголын төрийг бүлэглэл удирддаг болсон. Би бол бүлэглэлийн гишүүн биш, бүлгийн гишүүн. Би намын тушаалаар бол Засгийн газрын эсрэг зогсох ёстой. Гэхдээ би бол Засгийн газрыг огцруулахын эсрэг байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:Хугарлын цэг У.Хүрэлсүх сайдын …

  • 29 November

    Л.Оюун-Эрдэнэ:Надтай болон миний хамаарал бүхий этгээдтэй холбоотой нэг ч хүн ЖДҮ-ээс зээл аваагүй

    Өнөөдөр авлигатай тэмцэх газраас гэнэт яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж зөвхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн талаар мэдээлэл өглөө. АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Баасанням мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө мэдээлэл хийж “хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ” гэсэн мэдээлэл хийж байна. АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс цаашид улс төрийн явуургүй үйл …

  • 29 November

     Ц.Цолмон:УИХ-ын дарга өрөөндөө байгаа 

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсний дараа Ёс зүйн дэд хороог хуралдуулах хүсэлт тавьсан. Ёс зүйн дэд хороо хуралдахаар хүлээж байна. Ирц нь бүрдэхгүй байна. Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулган хуралдана. УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй. УИХ-ын дарга өрөөндөө байгаа. Ёс зүйн дэд хорооны хуралд оролцохоор гишүүний …