Улс төр

November, 2018

  • 29 November

    Ёс зүйн дэд хорооны даргын хүсэлтээр нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав

     УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 18 минутад эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт санал танилцуулав. Тэрбээр “УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүсээд байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал үүссэн бөгөөд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал, хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндсөн өргөдлийг иргэн …

  • 29 November

    Эцсийн эцэст шударга ёс л ялна

    Ерөнхийдөө л шударга бус явж ирсэн улстөрийн тогтолцоонд Засгийн газрууд огцрох, улстөрчид хоорондоо талцах байдаг л үзэгдэл байсаар ирсэн. Удалгүй хоорондоо тохирч,ханцуйн дотроо наймаалцаж, ”хамтарсан”, ”эвслийн”, “эв нэгдлийн” гэх мэт гоё нэртэй Засгийн газрууд байгуулагдаж,улстөрчдийн явдал дээрээ нам дарагддаг сүүлийн 20 гаруй жилийг ардаа үджээ. Харин өнөөдөр байдал өөрөөр эргэв. Сүх жанжны байгуулсан МАН-ын дарга Хүрэлсүх намынхаа 100 жилийн ойн …

  • 28 November

    Дарханы арьс ширний цогцолборын төслийн бүтээн байгуулалтад Италитай хамтран ажиллах асуудлаар ярилцав

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ром хотноо боллоо. Уулзалтад оролцсон монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, италийн талын төлөөлөгчдийг Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Манлио Ди Стефано нар …

  • 28 November

    Н.Энхболд: Л.Энх-Амгалан гишүүн хариуцлагагүй юм ярьсандаа уучлал гуйх ёстой

    Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналд үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: “Улс эх орныхоо хувьд ч УИХ-ын хувьд ч бүхэлд нь бид маш эвгүй байдалд оруулж байна. Ямар ч тохиолдолд бид өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах ёсгүй гэсэн байр сууринаас хандаж, өнөөдөр ч …

  • 27 November

    Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар Кувейтээс орж ирсэн 1.2 сая ам долларыг завшжээ

    Манай ихэс дээдэс завшиж болох бүх зүйлээс мөнгө “залгих” аргыг хэрэглээд, сүүлдээ шинэ аргад суралцсаныг тэр бүрий хүмүүс мэддэггүй аж. Тэгвэл Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үедээ /2015.06.05/ өөрийн нэр дээр “Монгол Кувейтын судалгааны төв” нэртэй ТББ байгуулан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон өөрсдийн хамаарал бүхий нөхөдтэй нийлээд 1.2 сая ам.доллар “гулгуулчихсан” нь өдгөө сөхөгдөж эхэлжээ. Учир нь Кувейт улсын …

  • 27 November

    МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа.Удирдах зөвлөлөөс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн суусан гэж УЗ-ийн гишүүн С.Бямбацогт мэдэгдсэн. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон С.Бямбацогт гишүүн нар ЖДҮ-ээс зээл авсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нарын гишүүн санал өгөх …

  • 23 November

    МАН-ын бүлэг хуралдахаар болж, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав

     Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.23) нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 50.6 хувийн ирцтэй эхлэв.     Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, энэ сарын 22-ны өглөө Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Улсын Их Хурлын даргад хандаж ирүүлсэн шаардлагын талаарх байр сууриа Улсын Их Хурлын өчигдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд илэрхийлсэн бөгөөд …

  • 23 November

    Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлэв

    УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийв. Тэрбээр “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Энэ талаар би 2018 оны 11 дүгээр …

  • 23 November

    УИХ-ын 32 гишүүний шаардлагад албан ёсны хариу өглөө

    Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүлсэн билээ. Энэ талаарх байр сууриа УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд илэрхийлсэн билээ. Өнөөдөр  (2018.11.23) албан ёсны хариуг бичгээр өглөө. Уг бичгийг бүрэн эхээр нь толилуулъя. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН, Х.БАДЕЛХАН, Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД. Х.БОЛОРЧУЛУУН, Ж.ГАНБААТАР, Ц.ГАРАМЖАВ, Ц.ДАВААСҮРЭН, Б.ЖАВХЛАН, Г.ЗАНДАНШАТАР, Х.НЯМБААТАР, М.ОЮУНЧИМЭГ, Ш.РАДНААСЭД, …

  • 22 November

    М.Энхболдыг хамгаалагч Асар, Басар хоёр

    Нүүдэлчин Монголчууд эртнээс үнэнч нохдоор гэр орон, эд баялаг, адуу малаа хамгаалуулдаг байсан. Хүчтэй, сүр бараатай Монгол банхарын удам Асар, Басарын домогч үүнтэй холбогдоно. Тэгвэл орчин цагийн Монгол хүн нэр хүнд, эрх мэдлээ албан тушаалтнуудаар хамгаалуулдаг болсон байна. Үүний нэгээхэн жишээг дурьдая. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуруулах, дэмжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүдийг дуудаж уулзсан, нөгөө талаас …

  • 22 November

    Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, та шударга ёсноос дахиад л урвалаа

    Улс төрийн хэрүүл Их хурлын чуулганы танхим, намын байр, төрийн ордноос аль хэдийнээ  хальж, иргэдийг үймээн самуунд уриалан дуудсан, турхирсан өнгө аястай  элдэв мэдээлэл цацагдах боллоо. Одоогоос хэдхэн жилийн өмнө  2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн О.Магнай, Ц.Элбэгдорж тэргүүтэй  АН-ынхан иргэдийг өдөөн турхирч, жагсаал цуглаан зохион байгуулж, сүүлдээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн, 5 хүний  халуун амь эрсдэж, их хэмжээний …

  • 22 November

    Т.Аюурсайхан:УИХ-ын даргыг чөлөөлсний дараа чуулганы хуралдаанд оролцоно

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан “УИХ-ын даргыг хуульд захирагдаж ажиллахыг шаардаж байна. Ж.Батзандан нарын албан тоотын хүрээнд Нийтийн сонсголын тухай хуулийг хэлэлцээгүй. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ нарын шаардсан 60 тэрбум төгрөгийн хэргийн талаар Нийтийн сонсгол хийх шаардлагыг хэрэгсээгүй. Мөн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг ч авч хэлэлцээгүй. Харин Ерөнхий …

  • 21 November

    Хууль зүйн Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийн талаар хуралдаанд танилцууллаа. УИХ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн …

  • 21 November

    Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг дэмжлээ

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн гэдгийг хэллээ. …

  • 21 November

    Ж.Батзандан: Дараагийн Засгийн газарт “ Мафийнхан” гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна

    УИХ-ын гишүүн Ж.Батзандантай Засгийн газрыг огцруулах эсэх талаар байр суурийг нь сонслоо.  -АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн та биелүүлэх ёстой юу? Танай намын дүрэм дээр юу гэж заасан байдаг вэ? -Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн АН-ын бүлгийн шийдвэр гарсан байгаа. Намаас чиглэл ирсэн учраас шийдвэрийг биелүүлэх талдаа байх. Гэхдээ олон …