Улс төр

May, 2018

  • 15 May

    У.Хүрэлсүх: Засгийн газрын барьж буй бодлогуудын нэг нь эрүүл хүнсээр эх орноо хангах

    Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм. Eрөнхий …

  • 14 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт …

  • 11 May

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томиллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр  “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томиллоо. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны …

  • 10 May

    Д.Амарбаясгалан: Намайг нийслэлийн МАН-ын дарга болно гэж бичүүлж байгаа нөхөд наад гүтгэлгээ зогсоо

    МАН-ын Бага хурал удахгүй болно. Энэ хурлаар нийслэлийн МАН-ын даргыг сонгох тухай яригдаж байна. Мөн намын даргыг сонгох асуудалтай холбоотой таамаг мэдээллүүд гарч байгаа учраас намын нэр бүхий гишүүд өөрийн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, НИТХ-ын дарга С.Амарсайхан “намын даргад өрсөлдөхгүй” гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уг асуудалтай холбоотой байр сууриа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр  “Сайн …

  • 10 May

    Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулна

       Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2018.05.09) үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч гишүүдийн саналаар түр хойшлуулав. Учир нь уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн …

  • 10 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналаа УИХ-д хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд: Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг томилох, Их Британи, Умард Ирландын …

  • 9 May

    УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогт сонгогдов

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны дарга байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Тиймээс дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон байна. Байнгын хорооны дарга Д.Дүндээжанцан тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тус …

  • 9 May

    Х.Баттулга: Байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах хуулийн төсөл УИХ-д өргөн барина

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар компанийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг шаардаж, долоо хоногийн хугацаанд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар хувилбар гаргаж өөрт нь …

  • 8 May

    Ц.Нямдорж: “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан гаргаж тавьж байна

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар  хуралдлаа. С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэрэгтэй холбогдох зарим баримтыг дэлгэсэн юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:Байнгын хорооны хуралдаанаа хаалттай …

  • 8 May

    Л.Насанцэнгэл: Эрчүүдэд архинд донтох эмгэг ихээхэн тохиолдож байна

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.05.08/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Ундармаа, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж болон холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид …

  • 8 May

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлуудыг  газар дээр нь шийдлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзан, тулгамдаад буй асуудлуудыг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэлээ. Тодруулбал; 1.Өвөрхангай аймагт 60 ортой хүүхдийн эмнэлэг барих, 2.Арвайхээр хотод 320 хүүхдийн сургуулийн барилга барих, 3.Хужирт суманд цахилгаан станц барих, 4.Богд суманд шилэн кабел тавихаар болов. 5.”Мэргэд” сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Шалтгаан нь 1.5 …

  • 8 May

    МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэв

    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж АТГ-ын дарга, дэд даргыг шинээр томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргажээ. МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. АТГ-ын даргыг шинээр томилох хуулийн үндэслэлгүй гэж үзсэн байна.Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг АТГ-ын даргад нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан мэдээлэл байна.

  • 4 May

    Н.Цэрэнбат: Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой асуудлыг хэлэлцээгүй

    УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувуу хууль бусаар хил гаргасан тухай асуудлыг дэлгэж, БОАЖ–ын сайдыг “Н.Цэрэнбат сайд аа, ажлаа хий. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр  Төрийн ордонд БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат энэ асуудалд тайлбар хийлээ. Тэрбээр “Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсоноос …

  • 4 May

    АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-руу илгээсэн …

  • 3 May

    Монгол Улс 154 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Д.Ганболд, Б.Ундармаа нар өнөөдөр (2018.05.02) Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй танилцахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), түүний харьяа Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр ажиллалаа. УНТЭ-ийн ерөнхий захирал Д.Очирбат эмнэлгийн үйл ажиллагаа, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ …