Улс төр

July, 2017

  • 10 July

    Х.Баттулга:Хууль ёсыг уландаа гишгэхийг, бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно

    Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөхдөө ард түмэндээ хангаж хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна. Монголчууд аа,  элэг нэгт ахан дүүс ээ, УИХ-ын Эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай ноёд оо,    Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тангараг  өргөлөө. Энэ бол иргэд, сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би …

  • 10 July

    С.Жавхлан: Шинэ ерөнхийлөгч нам руугаа гүйгээд байх бус ард түмэн рүүгээ гүйгээсэй

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Жавхлан үг хэллээ. Тэрбээр “Надад асуулт байхгүй. Үг хэлмээр байна. Монгол төрийн алтан жолоог нэг ч гэсэн Монгол хүн анх удаа хөтөлж явах гэж байгаад миний хувьд баяртай байна. Монголчууд маань баяртай байна. Баярласан сэтгэлийн цаад талд асар их хариуцлага байгаа. Ерөнхийлөгч тангаргаа өргөөд нам бус болно. Нам руугаа гүйгээд байх бус ард түмэн …

  • 10 July

    Х.Баттулгын бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг нийт гишүүдийн 96.5 хувь нь дэмжлээ

    УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Чуулганд оролцсон 57 гишүүний  55 гишүүн зөвшөөрч  96.5 хувьтайгаар Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр  Халтмаагийн Баттулга албан ёсоор сонгогдлоо. Г.Нараа    

  • 10 July

    Шинэ ерөнхийлөгчийн ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр

    -ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ- Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох  Эх оронч Ерөнхийлөгч байна. -Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна. …

  • 10 July

    Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х. Баттулгад В.Путин, А. Лукашенко нар мэндчилгээ ирүүлжээ

    Монгол Улсын тав дахь  ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон  Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч  Александр Лукашенко  нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч  Александр Лукашенко Г.Нараа

  • 10 July

    УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

       Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргаж УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 7 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 7 дугаар сарын 10-ны Даваа гарагт 09.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы …

  • 10 July

    Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд болно

    Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өнөөдөр Төрийн ордны Их танхимд   11:40 цагт тангараг өргөнө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын …

  • 8 July

    Шинэ ерөнхийлөгч долдугаар сарын 10-нд тангараг өргөнө

    Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг  энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа  жиргэсэн байна. Тэрээр “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх. Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав. 7 сарын 10-н буюу нөгөөдөр. Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах” гэж ийнхүү жиргэжээ. Тиймээс Тулгар төр байгуулагдсаны 2226  жил, Их Монгол Улсын 811 жил, Тусгаар …

  • 8 July

    Монгол Улсын ерөнхийлөгчийн эдлэх эрх, хүлээх үүрэг

    Хуульд ерөнхийлөгч гэж хэн болох, ямар үүрэг хүлээхийг тусгажээ. Хуулийн заалтуудаас онцлон хүргэж байна. ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХОЛБООТОЙ ОНЦЛОХ 13 ЗААЛТ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн нэг дэхь хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, …

  • 8 July

    Улсын хэмжээнд сонгуулийн ирц 60.41 хувьтай явагдлаа

    Монгол улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт болж өнгөрлөө. Гэхдээ иргэдийн өгсөн саналын дүн мэдээг эцэслэн ирээгүй байгаа юм. Энэ удаагийн  дахин санал хураалтад сонгогчид идэвхи муутай оролцлоо. Гэхдээ нийт саналаа өгсөн иргэдийн тоо 60.41 хувьтай буюу тавин хувьдаа хүрч, ямарч байсан дахин санал хураалт явуулахааргүй боллоо. СЕХ–ны дарга Ч.Содномцэрэн “Бүх аймаг дүүргүүд дээр ирц 50 хувиас давсан учраас дахин санал …

  • 7 July

    МАН Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн. Гэтэл Төв аймгийн хэсгийн хороодод 07.00-13.00 цагийн хооронд  нэг ч санал тоолох машин ажиллаагүй юм. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төв аймгийн бүх хэсгийн хороонд санал тоолох машин ажиллаагүй нь Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлыг дутуу хангасныг харуулж байна. Төв …

  • 7 July

    Х.Баттулга: Нийт сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн 48 дугаар сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж, саналаа өглөө. Тэрээр”Дахин санал хураалт явагдаж байна. Өнгөрсөн сарын зургаанаас эхлэн Монгол улсын ерөнхийлөгчийн сурталчилгаа эхэлсэн. Хоёр дахь шатны ирц 20 хувьтай байна гэсэн. Нэгдүгээрт сонгогчиддоо баярлалаа гэж хэлье. Нийт сонгогчиддоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сүүлийн долоо хоногт олны хүч …

  • 7 July

    Ж.Эрдэнэбат:Санал хураалтаас гарах үр дүнг гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч анхааралтай ажиглаж байна

    ​Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. ​Тэрээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж  ажилласнаа тэмдэглэлээ. Мөн​“Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон орон, гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч …

  • 7 July

    М.Энхболд:Зун эхэлсэн сонгууль намартай золгох нь зохимжгүй

    МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Тэрээр “Би иргэнийхээ хувьд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Энэ сонгууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалттай Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ урт удаан хугацааны явцад иргэдээ талцуулж хуваах, элдэв хар, бор …

  • 7 July

    Ц.Элбэгдорж:Ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр манай ард иргэд саналаа идэвхтэй өгөөрэй

    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.40 цагт ирж саналаа өгөв.    Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд …