Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сүүлийн өдрүүдэд Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ урьд өмнөхөөс илт багассан нь ямар учиртайг Ерөнхий сайд уулзалтад оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас тодруулж, экспортын хэмжээг урьдын хэмжээнд хүргэх талаар санал солилцов. Хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ багассан шалтгааныг холбогдох албанаасаа …
Улс төр
August, 2017
-
23 August
Бид “Хүрэлсүхийн бууны ноход”
Аль ч нам нь ялгаагүй олигтой нэгнээрээ туг тахих гээд байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, олиггүй нь олон байдагтай холбоотой. Олуулаа нийлээд олигтой нэгнийхээ хүчийг сулруулж боорлоно. Улмаар суудлаас нь түлхэж унагана. Дунд сургуулийн сахилгагүй хөвгүүд, багшийнхаа асуултанд хариулахаар боссон нэгнийхээ сандлыг сэм холдуулчихаад суух эгзэгтэй мөчийг нь хүлээгээд жуумалзацгаан суудаг даа. Яг тийм үйл явдал Монголын улс …
-
23 August
МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцохгүй байхыг үүрэгджээ
МАН-ын өнөөгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт, Бүх шатны намын байгууллагуудад чиглэл болгожээ. Дотоод зөрчил тэмцэл нь тэр бүр ил гарч олны хүртээл болж байгаагүй МАН хэмээх улс төрийн хүчин өнөөдөр тэсрэлт дэлбэрэлтийн өмнөх байдалд байна. Намын дарга нь гаднаа төлөв түвшин, хэлбэрэлтгүй …
-
23 August
“60 тэрбумын тойрон бүжиг” эрчээ авч байна
Улс төрийн салхи шуурга намжих нь бүү хэл ойрын өдрүүдэд ширүүсэх төлөвтэй болж эхлэв. Үүнийг дагаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын тогтнох эс тогтнох нь асуудлын цөм болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгэнт уначихаад, намын даргын суудлаасаа зуурч, улмаар УИХ-ын даргаараа үлдэхээр зүтгээд байгаа М.Энхболд энэ шуургыг эхлүүлсэн гэж үзэх хүмүүс байна. Дээрх хоёрын санаа нэг гэдэг нь ч аль …
-
23 August
ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд, манай улсад энэ жил зуншлага тааруу, ихэнх нутагт гантай байгаагаас ургац алдах эрсдэлтэй байна. Иймд ОХУ-аас өвс, тэжээл худалдан авахаар ярилцаж тохирч байгаа. Мөн боловсруулсан мах болон үржлийн мал экспортлох талаар ярилцаж байна. Эдгээр шийдвэрийг болон Петербургийн …
-
22 August
“Гадаадын зөвлөх, мэргэжилтнийг өндөр үнээр авалгүй хилийн чанадад мэргэжил эзэмшсэн иргэнээ ажиллуулах нь зүйтэй”
Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь уншиж сонордууллаа. Мэндчилгээнд, Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа болон эх орондоо суралцаж буй оюутан залуус, хилийн чанадад боловсрол эзэмшсэн салбар салбартаа тэргүүлэгч үе …
-
22 August
Ж.Мөнхбат: Бизнесийн идэвхжил нэмэгдсэн, компаниуд ашигтай ажиллаж эхэлсэн
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, бодит мэдээлэл хүргэх зорилгоор, Монгол Улсад байнга оршин суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдах …
-
21 August
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал тавьж байсныхаа дагуу зарим аймаг орон нутагт ажиллалаа. Өрхийн үйлдвэрлэл байгуулах, ийм хөтөлбөр хэрэгжихийг хүлээсэн иргэд олон байна. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж, бололцоо бүрэн байна. Өрх чадамжтай, иргэн баян байвал улс орон хөгжиж байдаг. Монгол Ардын …
-
21 August
НИТХ-ыг дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг 31-ний өдөр хэлэлцэнэ
НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр 60 тэрбум төгрөгийн асуудалтай нэр холбогдоод байгаа Ц.Сандуйг огцруулах талаар мэдэгдэл хийлээ. НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү “Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодит болохыг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд жирийн гишүүд нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Энэхүү 60 тэрбумын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг …
-
19 August
ЕТГ-ын дарга З.Энхболд Монголчуудын өрийг хэрхэн тэглэх талаар тайлбарлалаа
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад “Монголчуудын өр болохоо байлаа. Малчны, тэтгэврийн, цалингийн зээлийг тэглэх хэрэгтэй байна” гэсэн захиасыг өгч байв. Энэ хүрээнд АН-ын бүлгийн зүгээс хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Нэр дурдсан гурван зээлийг чөлөөлөхөд 2.9 их наяд төгрөгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хувилбараа …
-
18 August
Ж.Мөнхбат: Өвөлжилтийн бэлтгэл ажилд урьд онуудынхаас илүү анхаарах шаардлагатай
Өнөөдрийн зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын“Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын биелэлтийн талаар нарийвчлан ярилцаж, яамд болон аймаг, нийслэлийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын уялдааг сайжруулах, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал үргэлжлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэх нөхцөлд манай орны хүн амын хүнсний хэрэглээг голлон хангаж байдаг мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн …
-
18 August
Ерөнхийлөгч Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялж албан тушаалдаа орсноос нэг сарын дараа ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагч Алексей Селищевт ярилцлага өгсөн билээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын гадаадын хэвлэлд өгсөн анхны ярилцлага юм. Төрийн тэргүүн Монгол орны хөгжлийн төлөвлөгөө, ОХУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх төлвийн талаар ярьсан байна. -Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртон нягтрах талаар томоохон алхмууд хийж, ялангуяа Азид идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж …
-
18 August
Ж.Мөнхбат: Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа нь улс төрийн зорилготой
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэрбээр “Нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах талаар гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээлэл сонссон. Энэ үйл явдлыг болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж ярьж байгаа. Яг үнэндээ нам доторх улс төрийн нөхцөл байдлын сэжүүр цухуйж байгаагийн нэг илрэл гэж ойлгож байгаа. Есдүгээр сарын эхээр МАН-ын бага хурал хуралдах товыг …
-
18 August
Ж.Мөнхбат: Засгийн газар огцорно гэсэн асуудал байхгүй гэдэгт санал нэгдсэн
Энэ сарын 17-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болсон. Энэхүү хурлаар ямар асуудал ярилцсан талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тайлбар өгчээ. Тэрбээр хэлэхдээ “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуй “60 тэрбум” төгрөгийн бичлэгийн талаар мэдээлэл өгсөн. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байгаа. Хэргийн талаархи дүгнэлт эцэслэн гараагүй учраас ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, түр хойшлуулсан. Нөгөөтэйгүүр гурван асуудлаар санал нэгдсэн. …
-
18 August
Санхүүгийн дампуурлаа зарлах гэж байсны нэг жилийн ойд
Жилийн өмнө улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг цөөн үзүүлэлтээр эргэн саная. 2016 оны эхний хагас жилд төсөв 1 их наяд төгрөгийн алдагдалтай, эдийн засгийн өсөлт саарч, сүүлийн таван жилд ДНБ анх удаа хасах утгатай гарч байв. Гадаад хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2500 давж, үндсэндээ Монгол Улс олон улсаас босгосон зээлээ төлж чадахгүй дефолт зарлах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл