Улс төр

November, 2016

  • 17 November

    ГХ-ын яамны дэд сайд Монгол Улсад суух шинэ элчин сайд нарыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Парагвай Улсын элчин сайд Иринео Раул Силверо Силваниг хүлээн авч уулзав  Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 15-нд Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Иринео Раул Силверо Силваниг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон И.Силверод баяр …

  • 17 November

    Хулгайчид аа, гараад ир!

    “Хулгайч аа” гэж хашгирч байж УИХ-д заларсан нэг өвөрмөц төлөөлөл бол Ж.Батзандан гишүүн. Түүнийг хулгайчдын эрлэг гараад ирлээ гэж горьдож байв. Тэр бээр “хулгайч аа” гэж гудамж талбайд ч, Их хурлын танхимд ч хашгирдаг зоригтон. Гачлантай нь хулгайчид тансагласаар. Хулгайчийн ангууч эрхэм гишүүн маань арваад жил нэг ч хулгайчаар ганзагаа мялааж чадалгүй хов хоосон гөрөөлж явна. Эрхэм минь, одоо “хулгайч …

  • 17 November

    АН-ыг З.Энхболд үргэлжлүүлэн удирдана

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр Төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар хоёр чухал асуудлыг хэлэлцэнэ гэж байв. Тодруулбал, арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж байсан юм. Тэгвэл түүнийхээ дагуу ирэх сарын 6-нд болох Их хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат …

  • 16 November

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.11.16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд: -Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, -Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын …

  • 16 November

    Н.Алтанхуягийн дүүг хилээр гарахыг хоригложээ

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг хилээр гарахыг хоригложээ. Одоогоор ямар шалтгаантай нь тодорхойгүй байна. Түүний эхнэр болон дүүгийн хилээр гарахыг ийн хориглосон нь улстөрийн шалтгаантай гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа бололтой. Н.Алтанхуяг саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Үүнтэй холбогдуулан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн улстөрийн дайралт хийж байж магадгүй гэж эх сурвалж хэлэв.

  • 16 November

    Г.Уянга “Эрдэнэт”-ийн асуудлаар бусад нам эвслийг тэмцэлд уриаллаа

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. Тус намын зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, “Монгол Улсын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг МАНАН бүлэг хувьчилсныг Тусгаар тогтнол нам эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-д хувьчлал болоогүй худалдан авалт болсон …

  • 16 November

    М.Энхсайханг Швед, С.Баярыг Английн элчин сайдаар томилно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Үүнд: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг, Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд, Бельгийн Вант Улсад суух …

  • 16 November

    УИХ-ын дарга М.Энхболдод хуулийн төслүүд өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протокол (Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр)-д нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2016.11.15) өргөн барилаа. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд гишүүнээр элсэж, “Тариф худалдааны …

  • 16 November

    Эрдэнэтийн захирлын төлөө МАН-ын фракцууд хагаралдаж эхэллээ

    ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Эрдэнэт үйлдвэрийн захирлаар хэнийг тавих вэ гэдэгт нэгдсэн шийдэлд хүрээгүйгээс өнөөдрийг хүртэл уг томилгоог хийхгүй байгаагаа учирлав. Олгой хагаравч тогоондоо гэгчээр МАН доторх фракцууд Эрдэнэтийн удирдлагаас болж “дайтаж” байгаа ч үүнийгээ “хүний нөөцийн хувьд нэгдсэн шийдэлд хүрээгүй байна” хэмээн зөөлхөн мэдээлсэн нь энэ. Уг чанартаа МАН доторх хотын фракцаас хуучин захирал асан Ч.Ганзоригийг, Сү.Батболд болон С.Баярын фракцаас …

  • 16 November

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдав

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан /2016.11.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нарын гишүүд болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Хуралдаанаар “Нийслэл хол болон томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Агаарын бохирдлыг бууруулах …

  • 15 November

    Ерөнхийлөгчид 5 улсын Элчин сайд нар итгэмжлэх жуух бичиг барилаа

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитувакку, Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас …

  • 15 November

    Төсвийн байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.14/ хуралдаан 09 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төсөлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах гэсэн дөрвөн …

  • 15 November

    Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдав

    Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2016.11.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Гантулга, О.Баасанхүү нар оролцлоо. Хуралдааны эхэнд НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлд дурьдсанаар Монгол Улс цаашид хөгжье гэвэл: -Үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын уялдааг хангах -Бодлогодоо тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах …

  • 15 November

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад 30 орчим Элчин сайд оролцож, Ерөнхий сайдаас сонирхсон асуултдаа хариулт авлаа. Монгол Улс 1990-ээд оны эхээр бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж эхэлснээсээ хойш хоёр хөршөөсөө гадна бусад улс орнуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж ирсэн. …

  • 14 November

    Ж.Энхбаяр “Зүүн хойд Азийн аюулгүй байдал” сэдэвт уулзалтад үг хэлэв

    УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Гадаад хэргийн яаманд өнөөдөр /2016.11.14/ эхэлж буй “Зүүн хойд Азийн аюулгүй байдал” сэдэвт уулзалт, ярилцлагад оролцож үг хэлэв. Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл /GPPAC/ олон улсын төрийн бус байгууллагуудын холбооны Зүүн хойд Азийн зохицуулах төв, “Цэнхэр сүлд” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй уг уулзалт, ярилцлага …