Улс төр

November, 2016

  • 3 November

    БНБУ-ын төлөөлөгчийн газрын дарга Будапажов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь нар өнөөдөр /2016.11.03/ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эхэнд ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Будажапов Сергей …

  • 3 November

    Н.Энхболд ХБНГУ-ын “Фридрих Эбертийн сан”-гийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

    УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.11.03/ ХБНГУ-ын “Фридрих Эбертийн сан”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан удирдагч Ч.Оюунгэрэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Улсын Их Хурал шинээр бүрэлдэж, олон шинэ, залуу гишүүд орж ирсэн. Үүнийг дагаад шинэ туслах, зөвлөхүүд олноороо ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг танай сангийн хөтөлбөрийн хүрээнд Германд дадлагажуулж, …

  • 3 November

    ОХУ-ын ГХ-ны сайд С. Лавровт илгээсэн ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилын илгээлт

     Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын гадаад харилцааны сайд С.Лавровт илгээлт илгээв. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД, ЭРХЭМСЭГ НОЁН С.В.ЛАВРОВ ТАНАА Москва хот Эрхэм хүндэт Сергей Викторович, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон …

  • 3 November

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар …

  • 3 November

    Лу.Гантөмөр мэт хүнээс болгоомжил АН-ынхаан!!!

    Ардчилсан намын отгон фракци “Нэг ардчилал”-ыг нэг л биш фракци хэмээн намынхан нь ч тэр, олон нийт ч тэр үздэг байв. Магадгүй тус фракцийг бүрдүүлэгч Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын нөхдүүдээс болж ийм дүгнэлт хийсэн байх. Бусдын гар хөл бологч, элдэв ноцтой асуудалд холбогдогч “Нэг ардчилал” фракцийн удирдлагууд намын даргын суудлыг өөрийн талд авах тэмцэлтэй холбогдуулан нэр хүнд олохын тулд фракцаа …

  • 3 November

    Шинээр баригдах барилга байгууламж болон урсгал зардалтай холбоотой саналууд дэмжигдсэнгүй

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.02/ хуралдаан 10.48 миунтад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн …

  • 3 November

    Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат танаа

    Шаардлага хүргүүлэх тухай Эрх чөлөөтэй тусгаар улс байх гэсэн Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, нэгэн үзүүрт сэтгэл  цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ачаар үнэн утгаар биелсэн гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Дэлхийн нийт болон цаг хугацааны чиг хандлагыг ухааран анзаарч, нэг ч хүний хамраас цус асгаралгүйгээр тайван замаар хувьсгал хийж чадсан ардчилагчид 2012 оны УИХ, …

  • 3 November

    Засгийн газрын ээлжит хуралдаан болов

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцлээ. Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжив Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дэлхийн худалдааны байгууллагын 164 орны 89 нь энэ хэлэлцээрт нэгдэн ороод байна. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд …

  • 2 November

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Үндэсний аудитын газрын мэдээллийг сонслоо

    УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2016.11.02/ хуралдаан 09.31 цагаас гишүүдийн 55.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааны талаархи мэдээллийг сонсч, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Үндэсний аудитын газрын дарга А.Зангад  танилцуулгадаа Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд 21 тусгай …

  • 2 November

    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.02/ 09:45 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж танилцуулсан …

  • 2 November

    Ц.Нямдорж Г.Алтанг Эрдэнэтийн захирлаар томилуулахаар Ерөнхий сайдтай “ТУЛЖ” байна

    Г.Алтжинг Эрдэнэтийн захиралаар томилуулах түлхээс бүхий “шантааж” хийж байгаа этгээд нь тулхтай, хашир, эх оронч имиж бүрдүүлсэн улс төрч Ц.Нямдорж гэдэг нь батлагдаж байна. Тэрээр өнөөдөр Г.Алтжинг Эрдэнэтийн захиралаар томилуулах тохиролцоо хийх гэж Ерөнхий сайдтай уулзжээ. Уулзалтын хугацаа ч удаан үргэлжилсэн болохыг төрийн ордон дахь эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэв Ц.Нямдоржийн “шантааж” амжилттай болох юм бол Г.Алтанг цаг алдалгүй Эрдэнэтийн захиралаар томилох  асуудлыг өнөөдрийн …

  • 2 November

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ

    Төрийн албан хаагч гадаадад данстай байхыг хориглох эрх зүйн орчин бүрдүүлнэ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2016.11.02/ 09 цаг 52 минутаас 63.2 хувийн ирцтэй хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн …

  • 2 November

    ”Увс”-ын фракцын тэргүүн хатагтай Г.Алтан давхар дээл өмсөнө

    Улс төр дахь “Увс”-ын фракцын тэргүүн хатагтай Алтангийн талаархи мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа.Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар сууж Төрийн банкийг хувьчилж авна хэмээж байгаа юм.   Г.Алтан 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын бага хурлын гишүүн болж байсан. Мөн МАН түүнд чамлахааргүй их хэмжээний өртэй гэгддэг. Харин хамгийн сүүлийн үеийн баттай эх сурвалжийн мэдээллээр арван гурван мэхтэй Г.Алтан хатагтайн “Алтжин” компани …

  • 2 November

    Н.Золжаргалын 3.7 тэрбумын асуудал юу болов оо, АТГ-ынхаан!

    Монголбанкны ерөнхийлөгчөөр өнгөрсөн дөрвөн жил ажилласан Н.Золжаргалын үед Монгол Улсын эдийн засаг утгаараа доройтсон. Өдгөө түүний буруутай үйлдлээс улбаатай ам.доллар, төгрөгийн ханшийн өөрчлөлт Монгол Улсыг элгээр эвхрүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жил Монголбанкийг удирдахаасаа илүү мисс охидуудтай орооцолдож явсан гэж хэвлэлээр олон удаа чичлүүлж явсан Н.Золжаргал өдгөө дэндүү том артайгаараа гайхуулж “Г.Уянга намайг АТГ-д шалгуулах юм гэсэн” юм яриад АТГ-аар шалгуулахгүй …

  • 2 November

    Шинэ төмөр зам барих гэрээг хүчингүй болгосонтой холбогдуулан Х.Баттулга нарын хэргийг хаах уу

    Шинэ төмөр замтай холбоотой хэрэг нэг хэсэг шуугиан тарьж, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, түүний зөвлөх А.Гансүх нарыг “балбаж” байгаад намжив. Сонгуулийн өмнө ач холбогдол өгч сенсаацилаж байгаад чимээгүй болов. Анх “Ухаа худаг- Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани “Самсунг Си энд Ти” компани харилцан тохиролцсон тодорхой шалтгаануудын улмаас өнөөдрийг хүртэл нэг км …