Спорт

August, 2018

  • 4 August

    МУГТ Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ 

    Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ. Монголын Уулчдын үндэсний холбооноос түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тосч, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр  Улаанбаатарын цагаар 11:00 …

  • 2 August

    Б.Гангаамаа батламжаа гардан авчээ

    Дэлхийн хоёр дахь ноён оргил гэгддэг К2 хайрханд амжилттай авирсан Монголын анхны уулчин гавьяат тамирчин Б.Гангаамаа  батламжаа 7-р сарын 30-ний өдөр албан ёсоор гардан авчээ. Уг батламжийг Пакистаны уулын спортын холбоо, Пакистаны уулчдын холбооноос олгосон байна. Тэрээр өнгөрөгч долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 11:00 цагт  К2 ууланд 31 уулчны хамт авирсан юм. Түүний багтсан бүрэлдэхүүн К2 ууланд авирсан хамгийн олон …

  • 2 August

    Аймгийн арслан А.Давааням хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас бэлэглэжээ

    Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын  харцага Н.Золбоо “Харцага” цолны хишиг түгээж  90 хүүхдэд  хичээлийн иж бүрэн хэрэгсэл, дүрэмт хувцас бэлэглэсэн. Тэгвэл өнөөдөр  Xөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Бүстэй барилдааны Дэлхийн хошой аварга, “Сүлд” биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан А.Давааням аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт …

  • 2 August

    Цэргийн Олон Улсын наадамд Монголын мэргэн буудагчид шилдэг наймд үлдлээ

    Цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай баг шилдэг наймд үлджээ Тэмцээний нэгдүгээр үе долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр шатны дүнгээр нийт найман  шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд оролцуулахаар болжээ. Хурандаа …

  • 2 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр  нээлтээ хийж буй байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн …

  • 1 August

    Олон улсын стандартад нийцсэн байт харвааны талбайн нээлт өнөөдөр болно

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол болох юм байна. Байт харвааны зориулалтын энэ талбай нь “360 градус” төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд уг байгууламж шинэлэг санаачлагаар, олон мянган хүний бие сэтгэл, зүтгэлийн хүчээр босож байгаа талаар зохион байгуулагчид нь мэдээллээ. Тодруулбал, Байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, …

July, 2018

  • 30 July

    Триатлоны УАШТ-2018 тэмцээнд Н.Энхбаяр 4-р байр эзэлжээ

    Тэсвэр хатуужлын спорт гэгдэх триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ 27-29-ны өдрүүдэд  Архангай аймгийн Өгийнуурт болжээ.Тус тэмцээн нь Элит, сонирхогч, багийн буухиа ангилал гэсэн гурван төрөлд явагдаж нийт 220 тамирчид өрсөлдсөн байна. Энэ жилийн тэмцээний хамгийн содон оролцогчийн нэг нь Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр  байлаа. Тэрээр “Сонирхогч”-ийн 45-аас дээш насны ангилалд 300м сэлэлт-5км дугуй- 2км гүйлтэд амжилттай оролцож дөрөвдүгээр байр эзэлжээ.    

  • 30 July

    Даншиг наадамд барилдах бөхчүүдийг ирэх сард бүртгэнэ

    “Даншиг-Хүрээ цам 2018” шашин, соёлын арга хэмжээ ирэх наймдугаар сарын 4, 5-нд Хүй долоон худагт болох юм. Тус арга хэмжээний үеэр морь уралдуулж, бөх барилдуулдаг. Энэ жилийн даншигт өмнөх шигээ 256 бөх барилдуулах юм байна. Барилдах бөхчүүдийг ирэх долоо хоногийн баасан гариг буюу наймдугаар сарын 3-нд 09.00—17.00 цагийн хооронд бүртгэх болжээ. Бүртгэлийг Чингэлтэй дүүүргийн Биеийн тамир спортын заал /хучнаар Хоршоолол …

  • 27 July

    “Тал нутгийн Монгол” олон улсын марафон наймдугаар сард болно

    Анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил наймдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна. Тус тэмцээнд 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” …

  • 27 July

    Улсын харцага Н.Золбоо цолны хишиг болгон 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ

    Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо харцага цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулжээ. Тэрээр Баянхонгор сумын 9 багийн 90 хүүхдэд цүнх, дэвтэр ном, дүрэмт хувцас гээд хичээлийн иж бүрэн хэрэгсэл олгосон байна. Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг судалж, тэднээс нэн шаардлагатайд нь Н.Золбоо бэлгээ гардуулжээ. Н.Золбоогоос сэтгүүлч …

  • 24 July

    Н.Батсуурь Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдана 

      Төрийн их тахилгат Алтан дарь овооны их тахилга долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болохоор тов гарсан билээ. Төрийн их тахилгыг энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа тахихдаа Алтан овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар болсон байна. Алтан дарь овооны их тахилгын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь барилдахаар болжээ. Тулгар төрийн 2227, …

  • 23 July

    Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарчээ

    Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.Түүнийг зодог тайлах болсон нь нутагт нэгт сүмочтойгоо гар зөрүүлсэнтэй холбоотой билээ.   Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн …

  • 19 July

    С. Тулгыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнажээ

    Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Сүхбаатарын Тулгын сагсан бөмбөгийн спортын хөгжилд оруулж буй хөдөлмөр зүтгэл, Монголын багуудаа удирдан Олон Улсын хэмжээнд үзүүлсэн өндөр амжилтуудыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын 2018 оны долдугаар сарын 06-ны өдрийн 92 тоот зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнагдсаныг өчигдөр  Төрийн Ордонд гардуулан өглөө. Түүний хувьд Үндэсний Их Баяр Наадмын …

  • 18 July

    Азийн шатрын АШТ-д Монгол сурагчид багаараа алтан медаль хүртжээ

    Шри-Ланк улсын Калатура хотод болсон Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Стандарт төрлийн 7 насны ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, А.Ану-Үжин тусгай 4-р байр, багийн дүнгээр алтан медаль, цом, Рапид төрөлд А.Ану-Үжин алтан медаль, цом, Э.Зол-Учрал мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, цом, Блиц төрөлд А.Ану-Үжин мөнгөн медаль, Э.Зол-Учрал …

  • 17 July

    Mонгол Улсын Ахмад шатарчдын баг Дэлхий аварга боллоо

    Олон улсын мастер С.Хандсүрэн ахлагчтай спортын мастер Д.Сэржмядаг, П.Бүжинлхам, Б.Мягмарсүрэн зэрэг ахмад шатарчид долдугаар сарын 7-15-ны өдрүүдэд Герман Улсын Дрезден хотноо зохиогдсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Дэлхийн аварга болжээ. Дэлхийн 25 орны 127 багийн нийт 570 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд манай шатарчид оролцож ийнхүү амжилт үзүүлсэн байна.