Спорт

April, 2018

  • 28 April

    11 настай монгол охин Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо

    Жюү жицүгийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдож байна. 10 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай улсаас анх өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу нийт 50 тамирчин, эцэг эх албаны хүмүүс нийлсэн 65 хүний баг оролцож байна.  4-р сарын 20, 21-ний өдрүүдэд “World Kids Festival” буюу дэлхийн хүүхдийн их наадам зохиогдож 50 гаруй орны 1300 …

  • 28 April

    Л.Одгэрэл Азийн спортын наадмын шүүгчээр ажиллана

    Азийн спортын 18 дахь удаагийн наадам ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад болох билээ. Тус наадмын спортын төрлүүдэд ажиллах шүүгчдийн нэрс тодорч эхэллээ. Хүндийг өргөлтийн төрлийг анх удаа монгол эмэгтэй шүүгч шүүхээр болжээ.Тодруулбал, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл юм. Түүний хувьд Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан, өнгөрсөн оны “Бөртэ-Чоно” наадмын эзэн гээд олон анхдагчын нэг …

  • 27 April

    ИБРА-гүй дэлхийн аварга болно

    Шведийн хөлбөмбөгийн холбоо ДАШТ оролцох Шведийн бүрэлдэхүүнд Златан Ибрагимович багтаагүй болохыг зарлалаа. Шведийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Ибра Euro 2016 тэмцээний дараагаар шигшээ багаасаа зодог тайлсан. Гэхдээ тэрээр “Jimmy kimmel” тв-шоунд оролцох үеэрээ ДАШТ-нд тоглох болно гэж мэдэгдэж байсан юм. Харин өнөөдөр Шведийн хөлбөмбөгийн холбооноос түүнийг ДАШТ-д оролцохгүй болохыг мэдэгджээ. Шведийн хөлбөмбөгийн спортын албаны дарга Lars Richt “Би Ибра-тай …

  • 24 April

    П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар шалгарлаа

    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ. Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/, П.Тэмүүжин /тэквондо/ нар тус тус хүртэж байсан билээ. …

  • 23 April

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээ

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан Дагина” цом өнөөдөр Монголд ирлээ. Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11:00 цагт, Шангри-Ла зочид буудалд 13:00 цагт танилцуулах юм байна. МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний хөтөлбөр: 10:00 Оддын хөлбөмбөг 11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ) 12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим – Улаанбаатар Сити) болно. Алтан дагина цом Монголоос Хятад, Японоор …

  • 21 April

    “Монголын Мистер-2018” УАШТ өнөөдөр болно

    “Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох юм. “Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдана. Бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд …

  • 20 April

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг зохион байгуулна

     Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, “Гранд Чайна Спортс” ХХК, Монголын Үндэсний Паралимпийн хороо, Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо хамтран зохион байгуулах аж. “Нэг бүс-Нэг зам” төслөөр болох Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадамд спортын найман төрөлд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөх аж. …

  • 18 April

    Үндэсний спортын VI их наадам Хүй долоон худагт зохион байгуулагдана 

    Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах хорооны хоёрдугаар хурал БСШУСЯ-нд өчигдөр боллоо. Хурлаар их наадмын зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ирэх наймдугаар сард хийхээр төлөвлөсөн “Нүүдэлчин” фестивалийн танилцуулга болон 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд …

  • 17 April

    “MGL-1 FIGHT NIGHT №2” тулаан Спортын төв ордонд болно

    Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, SPS HD телевиз хамтран чансаа ахиулах 14 шилдэг тулаанчийн “MGL-1 FIGHT NIGHT №2” тулааныг 2018 оны 4 сарын 19-нд Спортын төв ордонд 19:00 цагт зохион байгуулах гэж байна. Холимог тулааны хамгийн хөнгөн жингийн 1 номерийн төлөө “Хөх чоно” клубын тамирчин Ц.Батнасан түүний эсрэг “Ширэн бээлий” клубын тамирчин А.Аюуш, мөн 77 кг жинд “Шандас дожо ТУНГАА …

  • 16 April

    Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аваргууд тодорлоо 

    Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд  Спортын төв ордны “А” зааланд болж, өндөрлөлөө.  Тус тэмцээнд  28 байгууллагын 330 гаруй тамирчин өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын мөнгө , ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Мастерс”-ийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар , …

  • 14 April

    Байт харвааны тамирчид Япон Улсад бэлтгэл хийнэ

    Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч Пунцагийн Цагаан- Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын дарга Үчидо Ясүхиротай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн тэрбээр тус хотын хурлын дарга, байт харвааны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байрны нөхцөлтөй танилцав. Санамж бичгийн хүрээнд Монголын байт харвааны тамирчид 2020 оны “Токиогийн олимп”-ын наадамд оролцох бэлтгэл сургуулилалтаа Оказаки хотод япон тамирчидтай хамт хийхээр болсон …

  • 13 April

    Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн тэмцээний аваргууд тодорлоо 

     Монгол Улсын Их дээд сургууль болон коллежуудын дунд зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Оюутны сагсан бөмбөгийн лигийн тэмцээний шөвгийн 4 болон медалийн төлөөх гайхамшигтай тоглолтууд 2018.04.03-ны өдрөөс 2018.04.05-ны өдрүүдийн хооронд болж өндөрлөлөө. Галзуу ганц тоглолтоор шийдэгдсэн тус тоглолтууд ширүүн, эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд явагдаж оюутан залуусыг байлдан дагуулж сагсан бөмбөгөөр амьсгалуулж чадлаа. Оюутан залуус, сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байдаг энэхүү тэмцээнийг энэ жил МОСБХ албан ёсоор шинэ …

  • 7 April

    Г.Хэрлэн Гранпри ангиллаас хүрэл медаль хүртлээ

    Туркийн Анталья хотноо зохион байгуулагдсан  жүдо бөхийн дэлхийн чансааны олгох Гранпри ангилалын тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг-д зодоглосон Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо Монтенегро, Бразил, Францын жүдочдыг дараалан цэвэр ялсан. Хагас шигшээд Молдавын жүдоч Денис Виеруд торгуулиар ялагдсан.Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Йелдос Жумакановыг вазари үнэлгээгээр ялсан юм.  

  • 5 April

    “Дэлхийн цом”-д Г.Мандахнаран, Э.Бэхбаяр нарын бөхчүүд зодоглоно

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно. Дэлхийн цомын найман удаагийн түрүүтэй Ираны шигшээ баг оролцохоос татгалзсан билээ. Бөхийн орон Ираны бөхчүүд “А” хэсэгт зохион байгуулагч орон АНУ, 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүрж, Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багтай “А” хэсэгт багтсан юм. Тэгвэл тэдний оронд ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн …

  • 4 April

    “… Аль гаригаас ирсэн гоол вэ?”

    Испанийн Эзэн хааны Реал Мадрид клуб өчигдөр Италийн Ювентустай Аваргуудын лигийн ээлжид тоглолтоо хийлээ. Аваргуудын лигт аваргууд л цуглардаг. Бүгд шилдэг багууд учраас хэн хожих нь хөгжөөн дэмжигчдийн таамаг хэвээр л байдаг. Тэгвэл өчигдөр Реал илүүрхэж, Ювентусыг 3:0-ээр хожиж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм. Гэхдээ энэ тоглолтын үеэр Реалын багийн ахлагч Кристиано Роналдогийн унаж татсан гоол цэнгэлдэхэд цугласан үзэгчдийг суудлаасаа босоход …