Спорт

June, 2018

  • 6 June

    ДАШТ-2010-ийн үеэр цэнгэлдэхэд 750 мянган шар айраг борлуулагджээ

    Хөлбөмбөгийн ДАШТ нь дөрвөн жилд нэг удаа тохиодог, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын наадмын нэг билээ. Энэ оны тэмцээний нээлт зургадугаар сарын 14-нд болно.

  • 6 June

    Неймар гоолдож, Хорватыг хожлоо

    ОХУ-д энэ сарын 14-нд хөлбөмбөгийн ДАШТ эхлэх билээ. Дэлхийн аваргын өмнө шигшээ тоглолт Бразилын шигшээ Хорваттай нөхөрсөг тоглолт хийлээ.

  • 6 June

    Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ

    Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж байсан Шёотэнро Д.Нямсүрэнгийн зодог тайлах ёслол өнгөрөгч долоо хоногт Токио хотод болсон билээ. Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болжээ. Д.Нямсүрэн 2001 оноос эхлэн сүмод барилдаж эхэлсэн. Тэрбээр жюүрёод хоёр башё дараалан түрүүлж байсан юм. Мэргэжлийн дээд зиндаанд 25 башё барилдсан Д.Нямсүрэнгийн хувьд цаашид хүчтэй сүмоч төрүүлэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ амлажээ.

  • 6 June

    Шон Ливингстон 100 хувьтай довтолж байна

    Голдэн Стэйт Уорриорс багийн тоглогч Шон Ливингстон аваргын төлөөх эхний хоёр тоглолтод шидсэн бөмбөгөө алдаагүй 100 хувьтай довтолж байна. Тэрбээр эхний тоглолт 10 оноо, 2 самбар, 3 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 4-4 довтолгоог авсан бол хоёр дахь тоглолтод 10 оноо, 5 самбар, 1 дамжуулалт, 5-5 довтолгоог гүйцэтгэжээ. Цувралын дараагийн тоглолтод энэ сарын 7-ны өглөө буюу маргааш 09:00 цагт болно.   …

  • 6 June

    Серена Уильямс тэмцээнээ цааш үргэлжлүүлж чадахгүй болжээ

    Мэргэжлийн талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн Парист үргэлжлэн явагдаж байна. Энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөхөд зургаан өдрийн тоглолт үлдлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар оноолт таараад байсан. Хоёр теннисчний тоглолт өнгөрсөн шөнө болох байсан ч Серена хэвлэлийн хурал хийж, тэмцээнийг өндөрлүүлснээ мэдэгдсэн. Тэрбээр “Харамсалтай нь миний цээжний булчин …

  • 5 June

    Хөлбөмбөг үзэх гэж ажлаасаа чөлөө авч болно гэжээ

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын үеэр үндэснийх нь шигшээ баг оролцсон тоглолтуудыг Бразилийн төрийн албан хаагчид ажлаасаа чөлөө авч үзэх боломжтой гэнэ. Энэ тухай “Diario Oficial da Uniao” сонин мэдээлэв.

  • 5 June

    “FOOTBALL FAN DAY” өдөрлөг маргааш болно 

    Хөлбөмбөгийг дэлхийн хамгийн агуу спорт болгодог гол хүчин зүйлүүдийн нэг бол ногоон талбайд зүрх сэтгэлээ зориулсан сая сая хөгжөөн дэмжигчид билээ. Хөлбөмбөгийг тоглогчид, дасгалжуулагчид, шүүгчид ногоон талбайд цогцлоодог ч хөгжөөн дэмжигчид амилуулдаг юм. Тэр ч утгаараа Монголын Хөлбөмбөгийн Холбоо  хөгжөөн дэмжигчиддээ зориулсан “FOOTBALL FAN DAY” өдөрлөгийг маргааш 20:00 цагт гэрэлт цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Хөлбөмбөгт хайртай дуртай хэн бүхний өмнө нээлттэй уг өдөрлөгт оролцоход ямар нэгэн төлбөр хураамж …

  • 5 June

    Английн хөгжөөн дэмжигчид Орост заавал ирнэ

    Английн хэвлэлүүдэд сөрөг мэдээллүүд гарч байгаа боловч манай шигшээ багийн жинхэнэ хөгжөөн дэмжигчид ДАШТ-2018-ыг үзэхээр Орост ирэх болно гэж Английн шигшээ баг болон “Манчестер Юнайтед” багт хамгаалагчаар тоглож байсан Уэс Браун мэдэгдлээ. ДАШТ-ийн үеэр хөгжөөн дэмжигчид биеэ хэрхэн авч явах вэ гэсэн сэдвээр Британийн хэвлэлүүд өмнө нь нэг бус удаа өдөөн хатгасан агуулгатай материалуудыг нийтэлсэн юм. Тухайлбал, 4 дүгээр сард …

  • 5 June

    Бөхчүүд аваргаас салахгүй байгаагийн “шалтгаан”

    Сэвтээж болохгүй ариун Монгол бөхийн дэвжээг начины найраа, допингийн тохироо, цолны эрх дархаараа сэвтүүлж ирсэн эрхмүүдийн үнэн төрх өнөөдөр ил болж байна. Тэд ард түмнээ ч хоёр хуваалаа, ариун цагаанаар барилдаж яваа залуусаа ч нухчин дарлаа. Бөхчүүд яг үнэндээ хоёр хуваагдсан уу гэвэл үгүй. Учир нь хорин жилийн турш бөхийн холбоо гэгчийг байгуулж бөхчүүдийг өнгө, мөнгөөр нь ялгаж, элдэв шантаажаар …

  • 5 June

    Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээн Испанийн Мадрид хотод зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг  Белгийн Софи Жураг ялснаар хүрэл медаль хүртлээ. Казахстан улсаас Европын цомын аварга шалгаруулах тэмцээнд найман эмэгтэй жүдоч барилдсан ч Г.Отгонцэцэг ганцаараа медаль хүртжээ.    

  • 4 June

    Хүүхдийн баярын өдрөөр 570 орчим хүүхэд спорт арга хэмжээнд оролцлоо

    Жил бүр уламжлал болгон явуулдаг “Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын үеэр хүүхэд багачуудад зориулсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын нэгдсэн арга хэмжээнд 14 цэцэрлэгийн 480 хүүхэд багачууд Уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолтоор оролцлоо. Дээрх баярын нэгдсэн арга хэмжээний үеэр Дугуй, Сагсан бөмбөг, Бадминтон, Софт теннис, Хөлбөмбөг, Шатар, Ширээний шагайн наадгай, Ширээний теннис, Киндамогийн тэмцээнүүдийг тухайн …

May, 2018

  • 28 May

    Н.Төгсцогт Колумбын боксчинг ялав

    Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын 26-ны өдөр АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотноо болсон мэргэжлийн боксын тэмцээнд Колумбын боксчин Оскар Эскандонтой тулаан хийж  ялалт байгууллаа. 10 үе үргэлжлэх байсан тулааны эхнээс Н.Төгсцогт илүүрхэж гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ. Н.Төгсцогт энэ удаагийн тулаанд өмссөн хар өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг залжээ. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус …

  • 28 May

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь арслан түрүүллээ

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард энэ барилдааныг МҮБХ-ноос  зохион явуулдаг юм. Энэ удаагийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Соронзонболд, Улсын харцага Бат-Өлзий, Улсын харцага Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм. Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Улсын арслан …