Монгол-Зүүн Тиморын багийн хариу тоглолт өчигдөр Зочин багийн хожлоор өндөрлөлөө. Зочин баг 0-1 гэсэн онооны харьцаатай Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг хожсоноор 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эрхийн тоглолтод ялалт байгууллаа. Ингэснээр Зүүн Тиморчууд дараагийн шатанд шалгарч байна. Гэхдээ хүндхэн нөхцөлд 2 сар хүрэхгүй хугацаанд бэлтгэлээ хийж тэсвэр тэвчээр заан хатуужилтайгаар гайхалтай тоглолтыг үзүүлсэн Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн залуустаа баярлалаа. …
Спорт
March, 2015
-
17 March
Киокушинкай каратегийн тэмцээн спортын төв ордонд нээлтээ хийлээ
Дэлхий дахинд “Хүчний карате” гэж нэрлэгдсэн Киокушинкай карате Монгол улсад хөгжөөд 20 гаруй жил болоод байгаа юм. ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25-н жилийн ойг тохиолдуулан Киокушинкай каратегийн тэмцээнд 12 байгууллагын 80 гаруй тамирчид оролцон өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнийг МУ-ын Киокушинкай каратегийн холбооны Ерөнхийлөгч Ц.Ууганбаяр нээж үг хэлсэн юм. Тэрээр энэ спорт хөгжөөд 20 гаруй жил болж байгаа нь богино хугацаа …
-
17 March
Монгол-Зүүн Тиморын тоглолт эхэллээ
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эхний тоглолтоо Зүүн Тиморын багтай хийсэн. Энэ тоглолтод 4:1 онооны харьцаагаар тэд ялагдал хүлээсэн. Харин өнөөдөр өөрийн эх орондоо хариу тоглолтоо Зүүн Тиморын багтай хийнэ. Тоглолт эхэлсэн бөгөөд монголын үндэсний шигшээ багаа дэмжихээр төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчид дүүрэн байна. эх сурвалж: undesten.mn
-
17 March
Монгол-Зүүн Тиморын тоглолт тун удахгүй эхэлнэ
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эхний тоглолтоо Зүүн Тиморын багтай хийсэн. Энэ тоглолтод 4:1 онооны харьцаагаар тэд ялагдал хүлээсэн. Харин өнөөдөр өөрийн эх орондоо хариу тоглолтоо Зүүн Тиморын багтай хийх гэж байна. Тоглолт маргааш 16 цагт МХБХ-ны дэргэдэх цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Эхний тоглолтод томоохон ялагдал хүлээсэн манай улсын шигшээ баг өнөөдөр 3:0-ийн харьцаатайгаар ялалт …
-
16 March
Хоккейн шигшээ баг маргааш Тайваний багтай тоглоно
Азийн Челленж Кап-2015-д оролцож байгаа Монгол улсын шигшээ баг өчигдөр Арабын Нэгдсэн Эмират улсийн багтай 2 дахь тоглолтоо хийлээ. Харамсалтай нь баг нь 6:1 ийн харьцаагаар хожигдлоо. Манай багийн цорийн ганц гоолыг Ган-Очир хийсэн байна. Ийнхүү АНЭ-ын шигшээ баг 2 дахь хожлоо авсан бол манай багийн анхны хожигдлоо хүлээлээ. Маргааш манай баг Тайваны багтай тоглоно. эх сурвалж: Ssport.mn
-
16 March
“Өвлийн тэргүүн” уулын дугуйн тэмцээний 3 дахь гараа боллоо
Монголын дугуйн холбооны өвлийн тэргүүн шалгаруулах уулын дугуйн тэмцээний 3 дахь шатны гараа өнгөрөгч амралын өдөр явагдлаа. Зайсангийн аманд явагдсан тэмцээнд хот хөдөөгийн 13 байгуулга, клубын 140 гаруй дугуйчид оролцон өрсөлдсөн байна. Сүүлийн үед дугуйн спортыг сонирхогч хүүхэд залуусын тоо ихээр нэмэгдэх болсон. Ялангуяа тус спортыг сонирхогч хүүхэд залуус уулын дугуйн төрлийг ихээр сонирхож хичээллэж байгаа юм. Үүнтэй холбогдуулж Монголын …
-
15 March
Жүдо бөхийн өсвөрийн аваргуудаа тодрууллаа
Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүлийн нэрэмжит 2015 оны Жүдо бөхийн өсвөр үеийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргүүдийн спорт хороо, клуб, дэвжээ, ерөнхий боловсролын сургууль зэрэг 70 гаруй байгууллагын 600 тамирчид оролцсон байна. Тус тэмцээнд 1998 оны 1-р сарын-1 нээс хойш төрсөн тамирчид оролцсон юм. Тэмцээний эхний 8 байрт шалгарсан тамирчид ирэх 4-р сарын …
-
15 March
Монгол цэргийн өдрийн барилдаанд Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ
Зэвсэгт хүчний 94 жилийн ой “Монгол цэргийн өдөр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр |2015-03-15| Монгол бөхийн өргөөнд болж энэ мөчид өндөрлөж байна. Өнөөдрийн барилдааныг үзэж сонирхохоор УИХ-ын гишүүн Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын орлогч дарга Б.Баярмагнай, Алдар спорт хорооны дарга, дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарын зочид төлөөлөгчид Монгол бөхийн өргөөний хойморт морилсон байна. Барилдааныг …
-
13 March
Хакухо М.Даваажаргал бүх цаг үеийн хоёрт эрэмбэлэгдлээ
Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Такаясүг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Болгарын сүмоч Аоиямаг давлаа. Ингэснээр их аварга Хакүхо макүүчи зиндаанд 807 дахь ялалтаа авч их аварга Чиёонофүжигийн амжилттай зэрэгцэж ирлээ. Одоо түүний өмнө озэки Кайогийн 879 ялалт бичигдэж байна. Харин энэ өдрийн шилдэг барилдааныг Ичиножёо …
-
13 March
Н.Төгсцогт 50 секундэд өрсөлдөгчөө нокаутаар яллаа
Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч нь Америкийн иргэн 30 настай Габриэл Брэкстон байлаа. МУГТ Н.Төгсцогт эхний раундад хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүллээ. Тэрбээр АНУ-ын боксчин Габриел Брэкстоныг эхний раундын 50 дахь секундэд хүнд цохилтонд оруулж ялалт байгууллаа. Тоглолтын үйл явцаас товч сонирхуулвал, …
-
13 March
Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээн болно
Монголын Волейболын залуучуудын холбооноос С лигийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын Залуучуудын Холбооноос энэ 3-р сарыг “Спортлог сар” болгон зарлаж, Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Монголын Волейболын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяр хэлэхдээ: “Энэхүү тэмцээний зорилго нь мэргэжлийн бус тамирчдыг спортоор хичээллүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, албан байгууллага, хамт олныг …
-
12 March
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа өнөөдөр хийнэ
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н. Төгсцогт өнөөдөр АНУ-д мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийнэ. Тоглолт Монголын цагаар өнөө орой 18:00 цагт эхлэх бөгөөд үзэгч та бүхэн http://www.stream2watch.me/tv/us/spike-tv-live-stream энэхүү линкээр тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой юм.
-
12 March
Монголын Үндэсний шигшээ баг хожигдлоо
Монголын Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо Зүүн Тимор улсын шигшээ багтай өчигдөр Монголын цагаар 15:00 цагт хийлээ. Тоглолтын 4 болон 7 дахь минутад Зүүн Тиморын шигшээ багийн хамгаалагч 14 номертой Chiquito Felipe Do carmo гоол оруулж тооны харьцааг нээсэн. Тоглолтын эхний хагаст эзэн баг тоглолтын санаачлагыг авч тоглож байсан. Тоглолтын 60 дахь минутад 2 гоолын эзэн 14 номертой тоглогч хаалгачийн …
-
12 March
Универсиад 2015 их наадмын шатрын тэмцээн эхэллээ
Универсиад 2015 их наадмын шатрын тэмцээнд ҮБТДС, Мон-Алтиус БТДС, МУИС, Их Засаг ОУИС, ШУТИС, АШУҮИС,Монголын Үндэсний ИС,МУБИС, ХИС, Отгонтэнгэр ИС, ХААИС, Хууль Сахиулах ИС, Аварга БТДС,Говь-Алтайн аймгийн АШУҮИС, Ховд аймгийн ИС, Плехановын ИС-ын салбар сургуулийн нийт 16 их, дээд сургуулийн эрэгтэй 44, эмэгтэй 28 бүгд 72 тамирчин оролцож байна. Тэмцээнд ОУМастер -1, Олон улсын шатрын холбооны мастер -5, спортын мастер, …
-
12 March
Манай хөл бөмбөгчид 4:1 харьцаатай хожигдлоо
Монгол Улсын шигшээ баг өнөөдөр ДАШТ-ий урьдчилсан шатны сорилго тоглолтдоо оролцлоо. Манай шигшээ Зүүн Тиморын шигшээ багтай талбайд нь тоглож 2:0-ийн харьцаагаар хожигдол хүлээлээ. Тоглолтын гоолыг талбайн эзэн багийн тоглогч Кикуйто до Кармо 7’, 10’ минутад оруулсан байна. Хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар хотод Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд явагдана. Хэрэв тус тоглолтод манай шигшээ өрсөлдөгчөө 3 бөмбөгний зөрүүтэй хожихгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл